Дэлхийн тэрбумтнуудын баримталдаг 10 зарчим

Хэдийн амжилтын оргилд гарч, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөний эзэн болсон тэрбумтнууд өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртлээ дандаа дардан замыг туулаагүй нь лавтай. Тэдэнд олон асуудлуудтай нүүр тулгарч, шантарч, няцах үе байсан хэдий ч, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, саад бэрхшээл бүрийг даван туулсан нь ойлгомжтой юм. Тэгвэл илүү их мөнгө олж, амьдралаа өөд нь татах зорилготой мянга мянган залуустаа зориулан тэрбумтан болохын тулд хийх ёстой хамгийн чухал зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн тэрбумтнуудын баримталдаг 10 зарчим

1 Санхүүгийн чадамжаа байнга төлөвлөх

Тэд орчин цагт мөнгө бүхнийг хөдөлгөгч гол хүч гэдгийг хэнээс ч илүүтэй ухамсарлаж, ойлгосон байдаг. Тиймдээ ч санхүүгийн чадамжаа цаг ямагт урьдчилан тооцоолж, төлөвлөгөө гарган, хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг хайж, эрэлхийлдэг байна. Нэг ёсондоо хэзээ нэгэн цагт, хэн нэгнээс санхүүгийн хараат байхгүйн тулд эртнээс бүх зүйлийг нарийн тооцоолж, ар талаа найдвартай даадаг гэж ойлгож болох юм. 

Санхүүгийн чадамжаа байнга төлөвлөх

2 Мөнгө хуримтлуулах

Магадгүй нэг минут, нэг цагийн дотор баячуудын халаасанд олон арван сая төгрөг орж ирдэг биз ээ. Хамгийн хачирхалтай нь тэд мөнгөний үнэ цэнийг мэддэг учраас үрэхээс илүүтэй ирээдүйгээ бодож, хуримтлал үүсгэдэг аж. Бизнесийн салбарт хөрөнгө мөнгө хамгийн гол хүчин зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тиймээс мөнгийг хадгалж, хуримтлуулах тусам үр шим нь хэд дахин үржигдэж ирдэг байна.

Мөнгө хуримтлуулах

3 Ирээдүйнхээ тухай байнга бодолхийлэх

Дэлхий дээр амьдарч багай 7 тэрбум хүмүүсийн дийлэнх нь зөвхөн өнөөдөртөө санаа зовнин амьдардаг бол баячуудын хувьд байдал эсрэгээрээ байдаг аж. Тэд ганцхан өнөөдрийг биш, маргаашийг ч бас давхар хардаг. Учир нь нэг л хэвийн амьдрал бус, цаг ямагт урагшилж байх нь тэдний эрхэм зорилго юм. Тиймдээ ч ирээдүйг харж, сэтгэн түүнийхээ төлөө зүтгэж явсаар алдар нэрийн оргилд гарч, амжилтанд хүрч чаддаг билээ.

Ирээдүйнхээ тухай байнга бодолхийлэх

4 Нэг сард хэдэн төгрөг олох боломжтойг судлах

Хөрөнгө мөнгөтэй хүмүүс хэзээ ч өөрт байгаадаа сэтгэл ханадаггүй бөгөөд тэдний баримталдаг хамгийн том зарчим бол үргэлж урагшилж, бага ч болов ашиг олж, эд баялгаа арвижуулах явдал юм. Энэ ч үүднээсээ баячууд мөнгөний асуудал дээр дурдсанчлан нарийн тооцоотой ханддаг байна.

Нэг сард хэдэн төгрөг олох боломжтойг судлах

5 Олсныхоо хэрээр үрэхгүй байх

Хүмүүс боломжийн хэмжээний мөнгө олмогцоо тэр даруйд нь үрж, салхинд хийсгэдэг буруу зуршилтай. Танд чухал шаардлага гарсан байж болох хэдий ч, тодорхой хэмжээний мөнгийг заавал цааш нь хийж, нөөцөлж, хадгалж байгаарай. Энэ нь өнөөдөр хэрэг болохгүй байж мэдэх ч, хожмын өдөр танд болон таны амьдралд хэрэг болох юм. Уг үзэл бодол нь амжилтанд хүрсэн, чинээлэг хүмүүсийн өнөөдрийг хүртэлх хугацаанд баримталсаар ирсэн зарчмуудын нэг ажээ.

Олсныхоо хэрээр үрэхгүй байх

6 Хийж буй ажилдаа дурлах

"Дургүйд хүчгүй" гэж үг байдаг. Түүний эсрэгээр хүн хийхийг хүсч буй зүйлээ хийж байхдаа хэнээс ч илүү аз жаргалыг мэдэрч, төдий чинээ ажлын бүтээмж нь ч мөн нэмэгддэг байна. Ажилдаа дурлаж буй хүн амжилтанд хүрэх магадлал бусдыг бодоход илүү дөхөм байдаг ажээ. Энэ төрлийн хүмүүсийн санаачлага нь хүртэл өөр байдаг бөгөөд шинэ зүйлийг сэдэж, ашиг орлого олох боломж нь хүртэл ихэсдэг байна.

Хийж буй ажилдаа дурлах

7 Алдахаас үл эмээх

Хүмүүс алдчих вий, буруудчих вий гэж хойш суусаар бүх боломжоо үгүй хийдэг бөгөөд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхэд хүрдэг билээ. Харин тэрхүү боломжийг алдахаас айдаггүй хэн нэгэн өөрт ашигтайгаар эргүүлдэг юм. Тэгж чадсан хүмүүс энэ удаа биш юм аа гэхэд ирэх нэг өдөр амжилтын түлхүүрийг гартаа атгадаг нь нууц биш юм. Энэ нь тэдний "алдаа гаргах нь дадлага туршлага болдог" гэдгийг маш сайн мэддэгтэй салшгүй холбоотой биз ээ.

Алдахаас үл эмээх

8 Асуудлыг давж гарах

Хүн бүрт асуудал тулгардаг. Асуудлыг тойрч биш, дайрч гарах нь амьдралын жам шүү дээ. Тиймээс асуудал тулгарах бүрт өвдөг сөхөрч, буулт хийх нь яавч зөв сонголт биш юм. "Зовлон үзсэн хүн жаргадаг" гэж үг байдаг шиг, асуудал бүрийн цаана боломж, амжилт хүлээж байдаг. Үүнийг ойлгосон хүн асуудлыг давж гарахаас хэзээ ч эмээж, хойш суудаггүй байна.

Асуудлыг давж гарах

9 Хэнтэй, хэзээ, хэрхэн харилцахаа сайн мэддэг байх

Энэ бол маш том соёл юм. Тэр тусмаа бизнес нь хөл дээрээ тогтсон, амжилтын түлхүүрийг хэдийн атгачихсан хүмүүс энэ соёлыг өөртөө зайлшгүй хэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн ямар ч нөхцөлд нэг хэвэндээ байна гэдэг нь утгагүй зүйл юм. Тухайн орчин, хүмүүсээ дагаад хувьсан өөрчлөгдөж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр асуудлыг гартаа авах, өөрт ашигтайгаар эргүүлэх үндэс нөхцөл бүрдэж байгаа хэрэг ажээ. 

Хэнтэй, хэзээ, хэрхэн харилцахаа сайн мэддэг байх

10 Мөнгөтэй харицаж сурах

Мөнгө бол яах аргагүй энэ цаг үед хамгийн хүчтэй зүйл болоод байгаа билээ. Үүнтэй маргах хүн гарч болох ч, өдрийн од шиг цөөхөн байна гэдэгт итгэлтэй байна. Гэвч мөнгөөр шийдвэрлэж болдоггүй зүйлс гэж байдаг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Хамгийн чухал нь мөнгөтэй зөв харицах ухаанд суралцах юм. Мөнгийг яаж олж, хэрхэн зарцуулж, ямар байдлаар хадгалж, хаана, хэзээ, хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх үү гэх мэт олон асуудлуудад оновчтой шийдвэр гаргаж сурснаар мөнгийг өөрийн боол болгох боломжтойг баячуудын амьдралдаа баримталдаг зарчмаас харж болно.

Мөнгөтэй харицаж сурах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()