Түрүү булчирхайн хорт хавдар туссан эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Түрүү булчирхай нь эрчүүдийн хувьд хоёр дахь зүрх болсон чухал эрхтэн билээ. Харин манай залуучууд сүүлийн үед түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх болсон нь нууц биш юм. Уг өвчний шинж тэмдэг эхэн үедээ доор дурдагдах байдлаар илрэх бөгөөд энэ үед нь яаралтай арга хэмжээ авч чадвал эмчлэгдэх боломжтой байдаг байна. Ингээд бид та бүхэндээ түрүү булчирхайн хорт хавдар туссан болохыг илтгэх шинж тэмдгүүд болон энэхүү аюулт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Түрүү булчирхайн хорт хавдар туссан эсэхээ хэрхэн мэдэх вэ?

1 Түрүү булчирхайн хорт хавдрын шинж тэмдгүүд

  • Орой бүр шээс хүрнэ.
  • Шээхэд хөндүүрлэж өвдөнө.
  • Шээсний өнгө өөрчлөгдөнө.
  • Цавь хавиар мэдээ алдана.
  • Яс амархан хугарч, гэмтэнэ.
  • Хөл болон аарцагны яс өвдөнө.
  • Дур тавьж чадахаа болино.
  • Үр тогтоох чадваргүй болно.
  • Шээснээс цус гарна.

Хэрвээ танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай эмчид хандаж, эмчилгээ хийлгүүлэх хэрэгтэйг анхаарна уу.

Түрүү булчирхайн хорт хавдрын шинж тэмдгүүд

2 Түрүү булчирхайн хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

  • Эрүүл, зөв хооллох /Өөх тос багатай хоол хүнс хэрэглэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загасны мах идэх/
  • Эрүүл, чийрэг бие организмтай болох /Спорт, фитнессээр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, турах/
  • Тамхи татахгүй байх
  • Архи уухаас татгалзах
  • Доороосоо даарахгүй байх

Түрүү булчирхайн хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

3 Дасгал хийх

Мөн та дараах дасгалуудыг хийж түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлээрэй.

Дасгал №1

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс
Гүйцэтгэл: Амьсгаагаа гүнзгий авахтай зэрэгцэн гэдсээ төвийлгэнэ. Төвийлгэсэн чигтээ амьсгалаа 10-12 секунд бариад дараа нь төвийсэн гэдсээ нуруу руугаа татан шахаж амьсгаагаа гарна.
Давтамж: Дасгалыг 5-7 удаагийн давталттайгаар өдөрт гурван удаа хийж байгаарай.

Дасгал №2

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс
Гүйцэтгэл: 8-10 секундын турш хошногоо аль болох хүчтэй хумиж татна.
Давтамж: Нэг хийхдээ 3 удаа давтана. Өдөрт өөрийн мэдрэмжээр хэд хэдэн удаа хийж болно.

Дасгал №3

Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Биеийн жингээ баруун хөл дээрээ шилжүүлж байгаад зүүн хөлөөрөө урагш хойш чөлөөтэй савлаж хөдөлгөнө.
Давтамж: Хөл тус бүр дээр 40-100 удаа. Давталтын тоог заавал 40-өөс эхлэх хэрэггүй, өөрийн боломжоор бага тооноос эхлэн бага багаар ахиулсаар 100 хүргэнэ гэдгийг анхаараарай. Өдөрт нэг удаа хийгээд байхад хангалттай.

Дасгал №4

Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Их биеэ баруун зүүн тийш 30 градусаар хазайлгана. Гүйцэтгэх хурд дундаж. Өөрөөр хэлбэл хэт удаан биш, өөрт эвтэй хурдаар хийнэ. Хазайж байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж болно.
Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №5

Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Доороо үсэрнэ. Үсрэхдээ үсрэлтийн өндрийг өөрчилнө. Дасгалыг нүцгэн хийхэд хамгийн зохистой. Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр өдөрт 300 хүргэнэ. Мөн адил өөрийн биеийн боломжоор эхлээд үсрэлтийн тоог аажмаар нэмэхээ мартуузай. 
Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()