Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Эх дэлхий дээр бидэнтэй зэрэгцэн оршдог төрөл бүрийн амьтдын ертөнц биднийхээс нэлээд ялгаатай бөгөөд нэлээд өвөрмөц сонирхолтой амьдралаар амьдардаг бололтой. Жишээ нь: хясаанууд хүйсээ сольж болдог болон Хятадад хулсны баавгайг алвал цаазаар авдаг зэргийг та мэддэг байсан уу? Тэгвэл ингээд бид та бүхэндээ амьтдын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Амьтдын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Үхэр халиунууд унтахдаа гар гараасаа барьдаг бөгөөд урсгал усанд туугдахгүйн тулд ингэдэг байна.



2. Хэрэмнүүд жилд 1000 мод тарьдаг. Учир нь тэд хаана тарьснаа мартчихдаг байна.



3. Эр нохой эм нохойндоо үргэлж буулт хийдэг.



4. Яст мэлхий бөгсөөрөө амьсгалдаг гэнэ.



5. Үхэрнүүд хоорондоо найзалдаг бөгөөд тэд ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна.



6. Оцон шувуунууд нэг нэгэндээ чулуу өгч хамт амьдрах саналыг тавьдаг ажээ.



7. Вашингтоны нэгэн хорих ангид зэрлэг муурыг нийгэмшүүлэх үйл ажиллагаа байдаг бөгөөд хэрвээ эдгээр муурнууд нийгэмшихгүй, эелдэг болохгүй бол үүрд унтуулдаг байна.



8. Японд Макаки сармагчин машинаас зууш авахын тулд зоос ашигладаг байна.



9. Норвегид нэгэн оцон шувуунд Сэр Нильс Олав хэмээх нэрийг өгсөн байна. Учир нь тус орны амьтаны хүрээлэнгийн хаан гэсэн утга санааг илэрхийлжээ. Нэрний хувьд эзэн хааныг билэгдсэн юм байна.



10. Хятадад хулсны баавгайн амийг хороовол цаазаар авах ялыг оноодог.



11. Аалз нисдэггүй гэнэ.



12. Швед улсад туулайнд зориулсан харайлтын тэмцээн болдог бөгөөд үүнийг "Канинхоппнинг" гэж нэрлэдэг.



13. Гахай 30 минутын турш дур тавьдаг.



14. Далайн гахайнууд нэг нэгэндээ нэр өгдөг байна.



15. Эдгээр шувууд насныхаа хосыг олсон тохиолдолд өндөр хадан цохио дээр үүрээ засдаг байна. Тэд үүрэндээ бие засах тусгай газар хүртэл хийдэг гэнэ шүү.



16. Эрдэмтдийн үзэж байгаагаар үхрэнд уянгын дуу сонсгоход илүү их сүү гаргадаг гэнэ. Ялангуяа R.E.M –ын "Everybody hurts" дуу болон Лу Рида-ийн "Perfect day" дууг сонсгоход илүү их сүү гаргажээ.



17. Хясаа өөрийн хүйсээ сольж чаддаг бөгөөд нийлэхийг хүссэн хосынхоо эсрэг хүйстэн болж чаддаг.



18. Цасны ирвэс унтаж байхдаа сүүлээрээ нүүрээ тагладаг бөгөөд энэ нь биеийн дулаанаа хадгалах зорилготой ажээ.



19. Муурны "манчкин" гэх үүлдэр бий. Энэ нь 4 мөч нь жижигхэн муурнуудыг хэлдэг байна.


 
20. Зарим хорих ангиудад хоригдлууд нохой сургадаг бөгөөд тэд энэ арга замаар өөрсдийн нүглийг наминчилдаг ажээ.



21. Далайн морь нь өөрсдийн хосыг олохдоо сүүл сүүлнээсээ барьж хамтдаа хөдөлдөг.



22. Ангаахай гарахаасаа өмнө хальсныхаа цаанаас орчин болон ээжтэйгээ харилцдаг байна.



23. Нохойны хамар нь бүгд өөрийн гэсэн хэлбэртэй байдаг учир хамарныхан хээгээр нь нохойг ямар үйлдвэр болохыг нь тодорхойлж болно.



24. "Turritopsis nutricula" нь мөнх амьдардаг далайн залхаг юм.



25. Хэрээнүүд бусад амьтдыг бодвол нэлээд ухаалаг бөгөөд нэг нэгэнтэйгээ хөгжилдөж хүртэл чаддаг байна.



26. Эрвээхий хөлөөрөө амт мэдэрдэг байна.



27. Эрдэмтдийн судалгаагаар амьдарч байсан газраасаа хамаарч ямаа ч гэсэн аялагатай байдаг гэнэ.



28. Муур духаараа хүнд хүрснээр тухайн хүнд өөрийн итгэлтэй байдлыг илэрхийлж, хайраа илчилдэг байна.



29. Хэрэм бусад хаягдсан хэрэмний зулзагыг ялгалгүй өөрийн хүүхэд мэт авч өсгөдөг байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()