1
Бид унтахгүй бол юу болох вэ?
- Өвчилнө. Хүний дотоод эрхтний тогтолцоо нойртой шууд хамааралтай байдаг учраас унтахгүй бол дотор эрхтэн өвчилж, хүн өвчин тусдаг.
- Бодож чадахгүй болно. Шаардлагатай тохиолдолд хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Жишээ нь жолоо барьж явах үед...Харин нойргүйдсэнээр ийм боломж багасдаг ажээ.
- Жин нэмнэ. Хоногт 5-аас бага цагаар унтдаг бол жин нэмдэг.
- Арьс хөгширнө. Арьс үрчлээтэж, нөсөө, батга гарч, ерөнхийдөө бие махбодь хурдан хөгширдөг.
- Зүрх судасны өвчин. Та хангалттай унтаж амрахгүй байснаар зүрх судасны өвчин тусах магадлал өндөр болно.
- Хорт хавдар. Эрүүл амьдрахын гол үндэс бол тухтай сайхан амрах юм. Харин нойр, амралт дутагдсанаар төрөл бүрийн хорт хавдартай болж мэднэ.
- Бэлгийн дур хүсэл буурна. Хоногт 5-аас бага цаг унтаж 7 хоновол бэлгийн дааврын ялгарал 15% буурна.
- Мартамхай болно. Хүнийг унтаж байх үед тархи мэдээллийг боловсруулдаг. Харин унтахгүй бол энэ үйлдлийг хийж чадахгүй болох билээ.
2
Ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Дээрх байдалд хүрэхгүйн тулд ердөө л их унтаж байх хэрэгтэй. Та 7 цагт босох ёстой бол 23 цагт унт! Цахим сүлжээнд донтож эсвэл шөнө оройн цагаар сууж ажиллаж байгаа бол яг одоо зогсоож, эрүүл мэндээ бодолцож, тухтай амрах тухай бодолцоорой. Өвчин зовлонгүй, эрүүл байгаа нөхцөлд та ямар ч амжилт, өндөрлөгт хүрч чадах юм шүү.
Гэвч нойр хулжих шиг хэцүү юм гэж хаана байх вэ? Тэгвэл энэ үед юу хийх ёстойг бид танд хэлж өгье.
3
Нойр хулжсан үед...
- Цагаа барих. Нэг тогтмол цагт орондоо орж байгаарай. Амралтын өдөр ч гэсэн. Энэ нь өглөө тогтмол цагт сэрдэг болоход тустай юм.
- Цэвэр агаар амьсгалах. Цаг агаар сайхан байвал унтахаасаа өмнө 15 минут гадуур зугаалаарай. Харин өрөө тань 17-18 хэмийн дулаан байх нь хамгийн тохиромжтой.
- Өдөр идэвхитэй байх. Хүн ядарсан үедээ бөх унтдаг. Тиймээс суугаа ажил хийдэг бол та унтахаасаа өмнө 2 цаг дасгал хийгээрэй.
- Тайван амгалан байх. Унтахаасаа өмнө хүнтэй маргалдахгүй, аливааг хэт гүнзгий бодохгүй байх нь зүйтэй. Зурагт, сонин унших хэрэггүй.
- Унтахын өмнө юм идэж болохгүй. Хоол боловсруулах үйл явц хүний нойронд саад болдог. Тиймээс орондоо орохоосоо 3 цагийн өмнө хооллоорой.
- Орой кофе уух хэрэггүй. Мөн ногоон цай, энергийн ундаа зэрэг кафейн агуулсан ундааг ууж болохгүй. Сануулж хэлэхэд шоколаданд бас кафейн агуулагддаг юм шүү.
- Зөвхөн ажил дээрээ л ажиллах. Гэр бол таны амарч, тайвшрах газар. Тиймээс ажлын шуудан, утасны дуудлагуудаа маргааш болтол хойшлуулаарай.
- Орой нь амрах. Халуун усанд орж, дуртай номоо уншаарай.
- Дадал зуршил бий болгох. Таны биед унтах дохио илгээх ямар нэг үйлдэл хийгээрэй. Шүдээ угаах юм уу, шөнийн тос түрхэх гэх мэт.
- Унтахад тохиромжтой уур амьсгал бүрдүүлэх. Дуртай унтлагын хувцсаа өмсөж, тухтай хөнжилд шургаарай. Мөн унтлагын өрөөндөө зурагт байлгаж болохгүй. Унтлагын өрөөнд зөвхөн унтах ёстой юм.
4
Нойр дутагдал бол бидний эрүүл мэндийг чимх чимхээр хумслан оддог зүйл билээ. Гэхдээ та дээрх зөвлөгөөг уншсан болохоор хойшид амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөөрэй.