Үүнийг уугаад цусан дахь сахараа багасгаарай!

2017-02-15, 17:45
51,903

Эрүүл байна гэдэг жаргалтай амьдралын эх үндэс юм. "Бид хичнээн их мөнгөтэй байсан ч өмнөөсөө өвдөх хүнийг олж чадахгүй" гэж нэгэн алдарт хүн хэлсэн байдгийг манай уншигчид мэдэх биз ээ. Тэгвэл хүмүүсийн өвчилдөг хамгийн түгээмэл бөгөөд аюултай өвчний нэг бол яахын аргагүй чихрийн шижин билээ. Харин бид та бүхэнд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр шидэт бэлдмэл хийж, энэ өвчнийг эмчлэх аргыг хүргэж байна. Та бүхэн таалан соёрхоно уу.

Үүнийг уугаад цусан дахь сахараа багасгаарай!

1 Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах

Танд дараах зүйлс хэрэг болно.

  • 2-3 халбага маалингын үрийг нунтаг болтол нь нухаж, дээрээс нь тасалгааны хэмтэй ижил бүлээн ус хийнэ.
  • Үүнийгээ дунд зэргийн гал дээр 5-10 минут буцалгана.
  • Дараа нь хөргөнө.
  • 5 минутын дараа 1 халбага шанцай хийн, сайтар хутгаад шидэт бэлдмэл бэлэн болох юм.

Үүнийг хоол идэхээсээ 1 цагийн өмнө, сарын турш уугаарай. Ингэснээр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, уг өвчний зовиураас салахад тань туслах болно.

Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах

2 Хаван буулгах

Хаванг буулгахын тулд та дараах бэлдмэлийг ашиглах хэрэгтэй.

  • Цэвэршүүлсэн ус
  • 4 аяга маалингын үр
  • 4-5 халбага нимбэгний хальс

Жижиг саванд усаа хийж, дээрээс нь маалингын үрээ нэмээд зөөлөн гал дээр буцалгана. 10-15 минут буцалгасны дараа гал дээрээс авч, тагийг нь авалгүйгээр хөргөнө. Үүнийгээ тал аяганы хэмжээтэйгээр, 3 цагийн зайтай, 3-5 өдөр хаван буутлаа уух юм.

Хаван буулгах

3 Гэмтсэн үсийг эмчлэх

Үсээ гялалзсан, эрүүл болгож, хуйхаа чийгшүүлж, хагнаас ангижрахыг хүсвэл та дараах зааврыг дагаарай.

  • Нэг литр усанд 1 халбага маалингын үр хийгээд зөөлөн гал дээр буцалгана.
  • Үүн дээрээ тал халбага нунтаг болтол нь нүдсэн алтан товчны хатаасан цэцгийг хийнэ.
  • Бэлдмэлээ 15 минут буцалгасныхаа дараа хөргөж, шүүж аваарай.
  • Тус бэлдмэлийг хуйхандаа түрхэж, 20 минут байлгаад бүлээн усаар угаана.

Гэмтсэн үсийг эмчлэх

Маалингын үр нь бор өнгөтэй, цагаан будаатай төстэй хэмжээтэй. Монголд хувь хүмүүс гадаад улсаас оруулж ирж худалдаалдаг билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()