1
Хонь
Бэрхшээл: Өөрийгөө бусдаас илүү, ухаантай, хүчирхэг гэж боддог.
Шийдэл: Буруу бодож байж гэдгээ ойлгох хүртэл нь тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэдэнд ямар нэг бэрхшээл тулгарах үеийг анаж байгаад тусламжийн гараа сунгаарай. Бүх зүйл бүтэмжтэй болвол тэд таны зөвлөгөөг сонсож, хожим санаа бодлыг тань хамгийн түрүүнд сонсдог болно. Гэхдээ та тэдэнд чин сэтгэлээсээ дурласан байлаа ч, хониныхон санаснаа биелүүлмэгцээ таныг хаяж мэдэх юм. Тиймээс үргэлж дуулгавартай байх хэрэгтэй. Хониныхон үргэлж хүссэн бүхнээ авдаг. Тиймээс түүний хүслийг дагах юм уу, орхин явах хоёрын аль нэгийг сонгоорой.
2
Үхэр
Бэрхшээл: Үхрүүд эргэн тойрныхноосоо асар их тэвчээр шаарддаг.
Шийдэл: Нэг бол түүнийг орхин явах, эсвэл тэвчээртэй байх хэрэгтэй. Тэд хүссэнээ авахын тулд асар их дарамт учруулж мэднэ. Харин та тогтвортой байж, байр сууриа сайтар хамгаалах нь зүйтэй. Үгүй бол үхэр дандаа ялан дийлэх болно. Мөн ихэнх үхрүүд хайр дурлалын асуудалд хойрго байдгийг санаарай.
3
Ихэр
Бэрхшээл: Дэндүү романтик, үргэлж илүү нэгнийг хайдаг бөгөөд хайртай хүнээ төгс эсэхэд эргэлзэж явдаг.
Шийдэл: Ихрээс гэнэт зайгаа барих хэрэгтэй. Тэгвэл тэр таныг насан туршдаа хайж явсан цорын ганц хайр мөн юм гэдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл ихрүүдэд та ч бас ижилхэн санаа бодолтой гэдгээ ойлгуулах хэрэгтэй гэсэн үг юм. Ихрүүд тун мэдрэмжтэй, эмзэг хүмүүс. Тэднийг сэтгэлээр унасан үед нь тайвшруулж, ярилцах шаардлагатай ба тэд тайван байх үедээ жинхэнэ өөрөөрөө байж чаддаг ажээ.
4
Мэлхий
Бэрхшээл: Өөрт нь таалагдахгүй алдаа бүрийг нууцхан ажиглаж байгаад хэлэх ч үгүйгээр, эргэж харалгүй яваад өгдөг.
Шийдэл: Мэлхийтэй тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь тэд таны дуртай, дургүй бүхнийг ажигласан байдаг ба зөвхөн өөрт нь таалагдах гээд байна уу, эсвэл үнэн сэтгэлээсээ хандаж байна уу гэдгийг ялгаж салгасан байдаг. Тэд ухаан муутай болон бүдүүлэг хүнийг тэвчиж чаддаггүй. Элдэв төвөгтэй асуудалд хутгалддаггүй, эвтэйхэн тойроод гарчихдаг. Тэдний байгаа байдлыг сайтар ажиглаж, дутагдлаа засах гэж хичээхгүй л бол, таныг ч бас тойроод гарчихаж чадах хүмүүс билээ. Мэлхийнхэн бүгдийг туршиж үзэх дуртай ба та үүнд нь бэлэн байж чадвал үр дүнг нь хараад баярлах нь гарцаагүй юм.
5
Арслан
Бэрхшээл: Арслангууд шүүмжлэлийг тэвчиж чаддаггүй.
Шийдэл: Та арслангаас илүү бол тэд таны үгийг сонсоно. Араатны хааны өмнө өвдөг сөгдөхгүйн тулд та дипломат ёсыг баримтлах хэрэгтэй. Ерөнхийдөө та хэзээ биеэ барих ёстой, хэзээ сүр хүчийг үзүүлэх ёстойгоо мэддэг бол арслангууд гайхалтай хос болж чаддаг. Арслангууд хамтрагчийнхаа нээлттэй байдалд дуртай учраас та мэдэрч байгаа бүхнээ ил тод хэлж байх нь зүйтэй. Тэд дуугүй хүмүүсийг тэвчдэггүй ажээ.
6
Охин
Бэрхшээл: Цагаахан, тунгалаг
Шийдэл: Тэд цэвэр тунгалаг, хамгийн шилдэг нь мөртлөө үргэлж дээш тэмүүлж байдаг хүмүүс. Нууцлаг бөгөөд бусдыг таньж мэдэхийг ихэд хичээдэг. Охиныг магтаж, байнга туслаж дэмжиж байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа бодит ертөнцөд нь эргүүлэн авчрахын тулд хатуу хандах шаардлага гарч мэдэх юм. Тэд шулуухан, ёс журамтай хүмүүс ба тэдний эвийг олж чадвал гайхалтай хамтрагч болдог билээ.
7
Жинлүүр
Бэрхшээл: Жинлүүрийнхэн өөрсдийн бүтээсэн дүрэм бүхий ертөнцөд амьдардаг. Ямар нэг хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулалгүйгээр аливааг хийхийг хичээдэг хүмүүс юм.
Шийдэл: Та ч бас өөрийн гэсэн дүрэмтэй хүн шиг байх хэрэгтэй. Тэдний нүдийг нээж, хамгийн зөв дүрэм гэж хаана ч байдаггүйг ойлгуулж өгөөрэй. Яваандаа жинлүүрийг өөрийн дүрэмдээ дасгана. Үүнээс болоод жинлүүрийнхэн гомдвол та тэнцвэрийг нь олж өгөхийн тулд хайртай гэдгээ хэлээрэй. Үүний дүнд тэд маш хурдан тэнцвэрээ олж, танд итгэх болно. Жинлүүрийнхэн гэрлэснийхээ дараа л жинхэнэ сэтгэл татам чанараа үзүүлдэг. Тиймээс үерхэж байх хугацаандаа нэгэн хэвийн байдлыг нь тэвчиж байгаарай.
8
Хилэнц
Бэрхшээл: Хилэнцийнхэн өөрт нь дуртай хүн байдаггүй гэж боддог учраас таны хайранд эргэлзэж, илүүг хүсч мэднэ.
Шийдэл: Түүнийг хамгийн ухаалаг, сэтгэл татам, үзэсгэлэнтэй гэдгийг, нэг үгээр хэлбэл орчлон ертөнцийн хамгийн төгс хүн гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй. Хилэнцийнхэн хамгаалагч учраас өчүүхэн ч гэлээ сөрөг хандлагыг хүлцдэггүй. Харин тэд бүрэн тайвширч, өөртөө итгэлтэй болсон үедээ гайхалтай болдог. Гэвч явцын дунд үргэлж танаас өөрийгөө төгс хүн мөн үү гэж асуусаар байх болно.
9
Нум
Бэрхшээл: Нумынхан бүх ачааг өөрөө үүрдэг. Өөр бусдад бус, зөвхөн өөртөө л найддаг.
Шийдэл: Тэдэнд хийсэн бүхнийг нь хэлж өгч, үнэ цэнэ, хүч хөдөлмөрийнх нь талаар нэг дурсаад орхичих. Харин хэсэг хугацааны дараа тэд танд сул талаа харуулж, тулгарсан бэрхшээлээ тантай хуваалцдаг болно. Үүний дараа та дахин нэг удаа өөрт нь итгэдэг болохоо хэлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгөөрэй. Нумынхан дөлгөөн, зөөлөн хүмүүс. Тэдэнд эелдэг, халуун дулаан хандвал таныг халамж, хайраар дутаахгүй юм.
10
Матар
Бэрхшээл: Тэд хэтэрхий нууцлаг.
Шийдэл: Матрынхан тун ярвигтай хүмүүс. Тэдэнтэй харилцаа тогтоох гэж байгаа бол та бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Харин урт хугацааны харилцаа тогтооох гээгүй бол тэднээс холхон байсан нь дээр. Тэд бол тун оргилуун хүмүүс. Та сэтгэлийг нь татаж чадвал тэд бүрмөсөн таных болно. Тэд хайр сэтгэлийн тал дээр ихээхэн биеэ барьдаг ч, итгэлийг нь олох юм бол ялалт таных болох ажээ.
11
Хумх
Бэрхшээл: Өөртөө итгэдэггүй. Хайр дурлал шалтгаангүй бий болдог гэдэгт итгэдэггүй, үргэлж ямар нэг далдын зорилготой гэж боддог. Хичнээн ч үнэн сэтгэлээсээ байсан хумхынхан хэнд ч итгэдэггүй бөгөөд бусдыг тамлаж, өөрийгөө ч зовоох дуртай хүн юм.
Шийдэл: Түүний энэ байдалд нь дургүй байгаагаа шуудхан хэлэх хэрэгтэй. Тэд таны хүндэтгэлгүй хандсанд дургүйцэн, өөрт нь хайртай болохоо нотлохыг шаардана. Гэхдээ таныг гомдоосондоо харамсан, таныг хүлээн зөвшөөрөх юм. Хумх үнэн сэтгэлээсээ гэмших боловч таны хайранд эргэлзсээр л байх болно. Харин тэдний цэвэр ичимтгий байдалд сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Тэдэнд үнэхээр хайртай болохоо, хариу нэхээгүй гэдгээ ойлгуулж чадвал хумхынхан танд тэнгэрийн умдаг атгуулах билээ.
12
Загас
Бэрхшээл: Эхэн үедээ тэд бүдүүлэг зан болон жинхэнэ үзэл бодлоо сайтар нууж чаддаг.
Шийдэл: Тэвчээртэй байж, аажмаар итгэлийг нь олох хэрэгтэй. Тэдний итгэлийг хүлээж чадахуйц, тэдэнд хэрэг болохоор хүн гэдгээ ойлгуулах нь зөв. Хэтэрхий хүчлэх хэрэггүй, урсгалаар нь орхиж, нээлттэй, нөхөрсөг байж чадвал тэд амархан гэгч нь таных болох болно. Загасныхан бүгдийг чухалчилж үздэг бөгөөд ийм ч учраас тэдэнтэй ердөө бие махбодийн харилцаа үүсгэх талаар бодох ч хэрэггүй ажээ.
Дээрх зурхай таарч байна уу?