1
Мөрдлөг юунд хэрэгтэй вэ?
Хамгийн гол шалтгаан бол хэрэглэгчдийн эрэлтэнд нийцсэн сурталчилгаа явуулах юм. Тодорхой хүсэл сонирхол бүхий хүмүүст хандаж, тэдэнд таарсан сурталчилгааг хүргэвэл мэдээж илүү үр дүнтэй шүү дээ. Хэн нэгний цахим ертөнцийн амьдралыг мөрдсөнөөр тухайн хэрэглэгчийн сонголтыг мэддэг болж, хамгийн түрүүнд тэр хүний сонирхох сурталчилгааг үзүүлж болдог ажээ.
2
Бидний юу ил байдаг вэ?
Сурталчилгааны хувьд гэвэл хаяг, утасны дугаар, боловсрол, орлого, зарлага, гэрийн орчин тойронг мэдэхэд хангалттай байдаг. Энэ мэдээллийг олж авснаар, дүн шинжилгээ хийж, хүмүүсийн талаар ихийг мэдэх боломжтой юм. Дээрээс нь та эдгээр мэдээллээ устгалаа ч, мэдээллийн сангаас усталгүй, мөнхөд хуримтлагдан үлддэг байна.
3
"Фэйсбүүк" хаяггүй хүмүүсийг ч мөрдөж болдог
Боломжгүй юм шиг санагдаж болох ч ийм зүйл байдаг ажээ. "Бельги улсын мэдээллийн санг хамгаалах агентлаг"-ийн гаргасан судалгаагаар "Фэйсбүүк" ашигладаггүй хүмүүсийг ч мөрдөж болдог гэсэн дүгнэлт гарчээ. Хүмүүс ямар нэг бизнесийн хуудас юм уу, оддын фэн хуудсанд холбогдоход цахим сүлжээний ямар нэг хаяггүй байсан ч, ул мөр үлдээдэг аж. Одоо бараг бүх вэб хуудсууд "Like" товчлууртай болсон бөгөөд үүгээр дамжуулан бас мөрдөж болдог байна.
4
Мөрдлөгөөс хэрхэн хамгаалах вэ?
Та "Фэйсбүүк" ашигладаг бол дараах байдлаар сэргийлэх арга хэмжээ авч байгаарай.
- Хэтэрхий дэлгэрэнгүй хувийн мэдээлэл оруулахгүй байх.
- Хүүхдийнхээ зургийг нийтлэхгүй байх.
- "Фэйсбүүк"-ийг хэрэглэж дуусмагцаа заавал "Log Out" хийж занших. Мөн "Фэйсбүүк"-т тусдаа өөр "browser"-аар орж байх нь зүйтэй.
- "ad-blocking" програм ашиглаж байх.
- Утсандаа "facebook messenger" суулгах хэрэггүй. Захиагаар харьцах шаардлагатай бол утасныхаа "browser"-аар "Фэйсбүүк" -т орж, бусадтай харилцаж байгаарай.
Танд дээрх мэдээлэл хэрэг болсон гэж найдаж байна. Та хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.