1
Цоохор майлз
Цоохор майлз нь халуун ногоотой амтлагчийн тоонд багтдаг. Нян болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.
1. Цоохор майлз, гадил, нэрс, нимбэг
- 2 ширхэг гадил
- 3 халбага нэрс
- 1/3 нимбэгний шүүс
- 2-3 ширхэг цоохор майлз
- Нэг аяга ус
2. Цоохор майлз, гадил, бууцай, нимбэг
- 2 ширхэг цоохор майлз
- 1 аяга бууцайн навч
- 1 аяга ус
- Тал нимбэгний шүүс
- 1 ширхэг гадил
3. Цоохор майлз, гадил, тоор, бууцай, салатны навч, нимбэг
- Нэлээд их бууцайн навч
- 5 ширхэг салатны навч
- 3 ширхэг цоохор майлз
- 1 ширхэг тоор
- 1 ширхэг гадил
- 1 ширхэг нимбэгний шүүс
- 1.5 аяга ус
2
Гадил
Гадил жимс нь ходоод гэдэсний тогтвортой үйл ажиллагааг хангахаас гадна зүрх болон нүдэнд тустай амин дэм агуулдаг билээ.
1. Гадил, алим, бууцай, нимбэг
- 1 аяга бууцайн навч
- 2 ширхэг гадил
- 1 ширхэг алим
- 1 аяга ус
- Тал нимбэгний шүүс
2. Гадил, бууцай, нимбэг
- 350 мг ус
- 3 ширхэг гадил
- Нэг багц бууцай
- Тал нимбэгний шүүс
3. Гадил, лууван, алим, жүрж, цагаан гаа, гааны навч
- 3 ширхэг лууван
- 2 ширхэг ногоон алим
- 1 зүсэм цагаан гаа
- 2 ширхэг гадил
- 1 ширхэг жүрж
- Гарт багтахуйц гааны навч
- Жүрж, алим, луувангийн шүүсийг шахаж, холигчинд хийгээд, бусдыг нь нэмж холино.
4. Гадил, жүрж, авокадо, салатны навч, нимбэг
- 1 ширхэг гадил
- 1 ширхэг жүрж
- 1 ширхэг авокадо
- 1 боодол салатны навч
- Тал нимбэгний шүүс
- Тал аяга ус
5. Гадил, лууван, алим, нимбэг
- 1 ширхэг гадил
- 1 аяга алимны шүүс
- 2 халбага луувангийн шүүс
- Тал нимбэгийн шүүс
6. Гадил, алим, бууцай, хивэг
- Тал гадил
- Тал ногоон алим
- 1 халбага хивэг
- Нэг боодол бууцай
7. Гадил, киви, тоор, яншуй
- 3 ширхэг киви
- 1 том тоор
- 1 том боодол яншуй
- Тал гадил
- 250 гр ус
8. Гадил, жүрж, нимбэг, ногоон цай, зөгийн бал
- 1 ширхэг хальсалсан жүрж
- Тал нимбэгний шүүс
- Нэг аяга ногоон цай
- 1 ширхэг гадил
- 1 халбага зөгийн бал
3
Алим
Алим нь антиоксидантаар тун баялаг. Чихрийн шижин, хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
1. Алим, лууван, хүрэн манжин, цоохор майлз, өргөст хэмх, цагаан гаа, яншуй
- 1 ширхэг лууван
- 1 ширхэг хүрэн манжин
- 1 ширхэг цоохор майлз
- 1 ширхэг өргөст хэмх
- 2 ширхэг алим
- Нэг боодол яншуй
- Бага хэмжээний цагаан гаа
2. Алим, өргөст хэмх, нимбэг
- 1 ширхэг алим
- Тал нимбэгний шүүс
- 2 ширхэг өргөст хэмх
3. Алим, хүрэн манжин, цоохор майлз, өргөст хэмх, цагаан гаа
- 3 ширхэг ногоон алим
- 1 ширхэг цоохор майлз
- 1 ширхэг өргөст хэмх
- 1 жижиг хүрэн манжин
- 1 ширхэг цагаан гаа
4. Алим, бууцай, цагаан гаа, зөгийн бал
- 2 атга бууцай
- 1 ширхэг цагаан гаа
- 2 ширхэг алим
- Ижил хэмжээтэй ус болон зөгийн бал
- Гэхдээ усаа хамгийн сүүлд хийнэ.
5. Алим, нэрс, анар, өргөст хэмх, бууцай
- 3/4 аяга нэрс
- 1 аяга анарын шүүс
- 1 ширхэг хальсалсан алим
- 1 ширхэг халсалсан өргөст хэмх
- Нэг атга бууцай
4
Өргөст хэмх
Өргөст хэмхэнд К витамин ихээр агуулагддаг. Мөн магни, С витамин, фосфор зэрэг биед тустай амин дэм агуулдаг юм.
1. Өргөст хэмх, салатны навч, зөгийн бал, нимбэг
- 1 боодол салатны навч
- 1 ширхэг хальсалсан өргөст хэмх
- Тал нимбэгний шүүс
- 1 аяга ус
- 1 халбага зөгийн бал
2. Өргөст хэмх, яншуй
- Амт оруулах хэмжээгээрээ яншуйгаа хийнэ.
5
Хан боргоцой
Хан боргоцойнд витамин С, В6 болон кальци, кали болон бусад амин дэм, эрдэс бодис агуулдаг.
1. Хан боргоцой, өргөст хэмх, бууцай, ногоон цай, нимбэг, цагаан гаа
- 1 өргөст хэмх
- 2 боодол бууцай
- 2 аяга хэрчсэн хан боргоцой
- 1 аяга ногоон цай
- Тал нимбэгний шүүс
- Цагаан гааг хүссэн хэмжээгээрээ
2. Хан боргоцой, өргөст хэмх, киви, нимбэг
- 1 ширхэг киви
- 1 ширхэг өргөст хэмх
- Тал ханборгоцойн шүүс
- Тал нимбэгний шүүс
3. Хан боргоцой, лууван, алим
- Тал хан боргоцой
- 2 ширхэг алим
- 2 ширхэг лууван
6
Лууван
Лууванд антиоксидант ихээр агуулагддаг бөгөөд витамин А, С, К В8 болон төмөр, кали байдаг. Нүдний хараа болон өсөлт хөгжилтөнд лууван ихээхэн тустайг хүн бүр мэдэх биз ээ.
1. Улаан лооль, цоохор майлз, лууван, оливын тос, давс, перц
- 2 ширхэг улаан лооль
- 1 ширхэг цоохор майлз
- 1 халбага оливын тос
- Хүссэн хэмжээгээрээ давс, перц
2. Улаан лооль, лууван, чинжүү, сармис, цоохор майлз, бууцай
- 5 ширхэг лууван
- 3 ширхэг улаан лооль
- 2 ширхэг улаан чинжүү
- 4 хумс сармис
- 4 ширхэг цоохор майлз
- 1 аяга бууцай
7
Бүйлс
Бүйлс нь уураг болон Е витаминаар баялаг тул цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, холетсролын түвшинг багасган, цусны даралт бууруулдаг ид шидтэй.
1. Бүйлс, гадил, , давс, шанцай
- 1 ширхэг гадил
- 15 ширхэг бүйлс
- 1 аяга ус
- Тал халбага шанцай
- 1 чимх давс
2. Бүйлс, хасарваань, зөгийн бал, шанцай, гаа
- Нэг атга бүйлс
- 1 аяга ус
- 2 халбага зөгийн бал
- Тал халбага шанцай
- 1 атга гаа
3. Бүйлс, жүрж, цэцэгт байцаа, брокли, хасарваань, маалингын үр
- Хэдэн ширхэг цэцэгт байцаа
- Хэдэн ширхэг броклины толгой
- Тал жүржийн шүүс
- 1 халбага маалингын үр
- Жижиг атга дүүрэн бүйлс
- 4 ширхэг хасарваань
8
Бусад
1. Усан үзэм, жүрж, гүзээлзгэнэ, авокадо, гадил, нимбэг, маалингын үр
- Тал жүрж
- 15 ширхэг гүзээлзгэнэ
- Атга дүүрэн усан үзэм
- Тал авокадо
- 1 ширхэг гадил
- Тал нимбэгний шүүс
2. Чинжүү, нимбэг
- Ногоон чинжүү сонгосон нь дээр. Энэ ундаа нь халуун үед сэргээх юм.
3. Хүрэн манжин, сармис, яншуй
- Дунд зэргийн 1 ширхэг хүрэн манжин
- 3 ширхэг лууван
- 1-2 хумс сармис
- 1 том боодол яншуй
4. Гүзээлзгэнэ, гадил, гаа, цангис
- 200 гр гүзээлзгэнэ
- 150 гр цангис
- 2 ширхэг гадил
- 1 аяга гааны навч
- 1 аяга ус
Танд эрүүл энхийг хүсье!