Мессеж аппликейшн дээрх бидний мэдэхгүй нууц тохиргоонууд

Орчин үед олон нийтийн сүлжээ, цахим орчин бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Тэр тусмаа төрөл бүрийн мессеж аппликейшн ашиглан хувийн хэрэг, ажил төрлөө амжуулдаг болсон билээ. Харин бид та бүхэндээ тэдгээр аппликейшний хүн бүрийн мэддэггүй нууц тохиргоонуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Та сурч аваад техник технологийг бүрэн утгаар нь ашиглаарай.

Мессеж аппликейшн дээрх бидний мэдэхгүй нууц тохиргоонууд

1 "WhatsApp"

Компьютерт холбох: Утсан дээрээ аппликэйшнээ нээж, цэсэн дээрээс "Select WhatsApp Web"->""Scan the QR-Code" гэж сонгоно. iPhone бол "Settings" рүүгээ ороорой.

Сүүлд идэвхитэй байсан хугацаагаа нууцлах: "Menu"->"Settings"->"Account"->Таны сүүлд онлайн байсныг харах хүнээ сонгоно.

Автоматаар зураг, бичлэг хадгалахгүйн тулд: "Settings"->Chat&Calls"->"Auto Media"->Шаардлагагүй гэсэн зүйлээ хасаарай.

Өөрийнхөө цахим шуудан руу захиагаа илгээх: Хүссэн захиа руугаа ороод->"Menu"->"More"->"Send chat by mail"

"Notification" унтраах: Хүссэн захиа руугаа ороод->Хүссэн хүн, эсвэл группээ сонгоод->"Do not Disturb"

Чухал хүмүүсээ дэлгэцэн дээр хадгалах: Хүссэн захиа руугаа ороод->"Menu"->"More"->"Do not Disturb"->"Add Shortcut"

Хүн тус бүр дээр "Notification" асаах: "Menu"->"View contact"->"Individual Notification"->Дохиогоо сонгоно.

"WhatsApp"

2 "VIber"

Компьютерт холбох: Компьютертээ "Viber" татаж суулгана.

Сүүлд идэвхитэй байсан хугацаагаа нууцлах: "Settings"->"Privacy"->"Online" гэдгийг идэвхигүй болгоно. Гэхдээ энэ тохиолдолд та бусдын идэвхитэй байгаа үгүйг харах боломжгүй болох юм.

Автоматаар зураг, бичлэг хадгалахгүйн тулд: "Settings"->"Media"->"Automatically upload photos", "Automatically download the video" гэсэн тохиргоог болиулна.

Өөрийнхөө цахим шуудан руу захиагаа илгээх: "Settings"->"Calls and Messages"->"Journal of emails"

"VIber"

3 "Telegram"

Сүүлд идэвхитэй байсан хугацаагаа нууцлах:  "Settings"->"Privacy and Security"->"Last Seen"->Нууцлах хүнээ сонгоно.

Нууцлалаа сайжруулах: "Settings"->"Privacy and Security"->Нууц үг сонгох 2 алхмыг хэрэгжүүлнэ.

Автоматаар зураг, бичлэг хадгалахгүйн тулд: "Settings"->"Chat Settings"->"Cache Settings"->Долоогоос олон хоногоос илүү хугацаанд ашиглаагүй файлуудаа сонгоно. Ингэснээр автоматаар устах юм.

"Sticker" татах: Хүнтэй юм бичиж байхдаа дэлгэцэн дээрээ удаан дараад "Select Info"->Add Stickers"->стикерээ сонгон татна.

Бичсэнээ нууцлах: Таны нууцалсан захиа "Telegram"-д хадгалагдаггүй.

Захиагаа олон хүнд илгээх: Олон хүнд нэг текстийг илгээх хэрэгтэй бол "Broadcast" ашиглаарай.

Захиагаа ангилах: Маш их хэмжээний захиа бичсэний дараа групп захиан дотор будлиан үүсдэг. Тиймээс аль нэг хүний захиаг сонгож "Reply" хийвэл хамаагүй амар болох юм. Эсвэл @ дарж хүнийхээ нэрийг бичээрэй.

"Telegram"

Өөр чухал тохиргоонуудыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()