1
Брюс Ли ( Bruce Lee)
Хар багаасаа түүний киног үзэж, түүн шиг болно хэмээн мөрөөдөж, хайрлаж ирсэн хүмүүс олон байдаг. Дэлхий нийтийг шуугиулж, авъяас чадвараа гайхуулж байсан тэрээр 32 насандаа өвчнөө намдаах зорилгоор "Equagesic" гэх эмийг хэрэглэх болсноор харшил өгч, улмаар комд орсон аж. Харин түүний бие сайжрахгүй байсаар эмнэлгийн орон дээр амьсгал хураасан юм. Түүний үхэл шүтэн бишрэгчдэд нь нөхөж баршгүй их гарз хохирлыг учруулсан бөгөөд үхлийн шалтгаан нь ил болоогүй байгаа билээ. Зарим хүмүүс түүнийг тархины хавдраас болж нас барсан гэж үзэх нь ч бий.
2
Мэрилин Монро (Marilyn Monroe)
20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй нь 36 настайдаа харамсалтайгаар нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг ах, дүү Кеннидитэй амраглаж байгаад, улмаар тэдний гарт хөнөөгдсөн, эс бөгөөс нойрсуулах эмний тунг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн дүгнэсэн байдаг.
3
Тельма Тодд (Thelma Todd)
Үзэсгэлэн гоо төрхөөрөө гайхагдсан нэрт жүжигчин бүсгүй нийтдээ 120 гаруй кино болон телевизийн шоунд оролцож явжээ. Тэрээр ердөө 29 насандаа амиа алдсан ба түүний цогцос нь жүжигчин Жевел Кармен (Jewel Carmen)-ийн гэрийн гаражнаас олдсон байдаг. Тухайн үед Тельма унтлагийн хувцастай байсан төдийгүй шүүх эмнэлэгийн шинжээч нар түүнийг нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон гэж дүгнэсэн боловч жүжигчин бүсгүйг чухам хэн алсан, яагаад амиа алдахад хүрсэн нь нууц хэвээр үлдсэн юм. Хүмүүс Жевел Карменийг алуурчин гэж үзэж, хардаж байсан ч хэрэг хаагдсан аж.
4
Хит Лэджер (Heath Ledger)
Австралийн нэрт жүжигчин маань 1990 оноос эхлэн кино урлагт хүчээ үзсэн бөгөөд 1998 онд Америкт хөл тавьж, өөрийн урлагийн карьерээ үргэлжлүүлсэн байна. Тэрээр өөрийн карьертаа нийт 19 кинонд туслах болоод гол дүрүүдийг бүтээсэн аж. Түүний олон сайхан дүр бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд хамгийн алдартай дүр нь “The Dark Knight” киноны “Joker” билээ. Харин тэрээр 2008 онд зуурдаар таалал төгсчээ. Түүний үхэлд чухам хэн буруутай болохыг хүн бүхэн мэдэхийг хүсч байсан тул жүжигчний аав болох Ким Леджер мэдэгдэл гаргаж "Энэ бүхэнд тэр өөрөө буруутай. Гадны халдлага байхгүй" хэмээсэн юм. Үүнийг нь хэвлэл мэдээллийнхэн өлгөж аван, Хит Леджерийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж ердөө 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж мэдээллэсэн билээ.
5
Майкл Хатчинс (Michael Hutchence)
Алдарт рок хамтлагийн дуучин Майкл Хатчинс нь хар тамхи, мансууруулах бодисыг ихээр хэрэглэдэг байсан төдийгүй сексийн донтой байсан гэдэг. Харин 1997 онд Сиднейн нэгэн зочид буудлаас түүний цогцос олдсон боловч ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тодруулж чадаагүй юм. Зарим хүмүүс түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж үхсэн гэдэг бол зарим нь амиа хорлосон гэж үздэг билээ.
6
Уитни Хьюстон (Whitney Houston)
Түүнийг танихгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гайхалтай сайхан бүтээлүүд нь өдгөө ч бидний сэтгэлд эгшиглэж байдаг. Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийн харцыг булааж, хайрыг татаж байсан дуучин маань 48 насандаа байрлаж байсан зочид буудлын өрөөнд, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Олон жилийн турш хар тамхинд донтсон байсан түүний үхлийн шалтгааныг тодруулж чадаагүй боловч хүн бүр л мансууруулах бодисны хэт их хэрэглээнээс болсон хэмээн ярьцгаадаг аж.
7
Курт Кобейн (Kurt Cobain
“Nirvana" хамтлагийн дуучин, гитарчин Курт Кобейн 27 насандаа харамсалтайгаар амиа алдаж, олон шүтэн бишрэгчдээ харуусал, нулимсанд живүүлэн, харамсалтайгаар хорвоог орхисон юм. Түүний цогцос 1994 оны 4-р сард гэрээс нь олдсон бөгөөд амиа хорлосон байжээ. Нэрт дуучин залуугийн амиа хөнөөх болсон шалтгааныг түүний гэргий Кортни Ловтой холбон тайлбарладаг байна.
8
Жим Моррисон (Jim Morrison)
Алдарт “Doors” хамтлагийн дуучин Жим Моррисон (Jim Morrison) олон сайхан дуу гаргаж, тэр нь тухайн үедээ шилдэг уран бүтээлүүдээр шалгарч байсан юм. Дуучин эр маань 1971 онд буюу 27 насандаа Парис дахь байшиндаа зүрхний шигдээсээр амьсгал хураасан байдаг. Түүний үхлийн шалтгааныг мөн л хар тамхи гэж дүгнэдэг билээ.
9
Элвис Пресли (Elvis Presley)
20-р зууны урлаг соёл, дэлхий нийтийг Элвис Преслигүйгээр төсөөлөх аргагүй. "Rock and Roll"-ын хаан гэгддэг тэрээр хүнд бэрх замыг туулсаар алдар нэрийн оргилд гарсан юм. Харин 1977 оны 8-р сард түүний цогцос "Graceland" дахь эдлэнгээс нь олдсон бөгөөд дуучин эрийн үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байжээ. Удалгүй түүний цогцсыг дахин шинжилж үзэхэд хар тамхи, өвчин намдаагч эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэх онош гарч, олон мянган шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлд нөхөж баршгүй том орон зайг хоосон үлдээсэн ажээ.
10
Бобби Кристина Браун (Bobbi Kristina Brown)
Нэрд дуучин Уитни Хьюстон болон Бобби Браун нарын ганц охин болох Кристина нь 2015 онд ердөө 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний найз залуу нь бүсгүйг үдэшлэгийн дараа усны ваннд ухаангүй хэвтэж байхад олж, эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр шууд комд орсон бөгөөд ухаан оролгүй 6 сар болсны эцэст нас барсан юм. Харамсалтай нь түүний үхлийн шалтгааныг тодруулж чадаагүй ба хүн бүхэн хар тамхины хэрэглээтэй нь холбон ойлгож байв.