“Хамба” фильм студи, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл энэхүү киноны ерөнхий найруулагчаар Бямбаагийн Ганболд ажиллажээ. Тэрбээр киноны гол дүр болох энгийн нэгэн аавын дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнийг тоглуулсан байна.
Тус киноны нээлтийн ёслолын ажиллагааны үеэр найруулагчаас энэ бүтээлээрээ дамжуулж юу илэрхийлэхийг зорьсон талаар асуухад “ ”Хоёр амь” киног уран бүтээлчдийн ур шаардсан, бүтээх эрмэлзэл, хийх хүсэл давилуун сэтгэлээр нэлээн ядарч хийлээ. Үүнийг яах гэж хэлж байна вэ гэхээр бид бүтээл хийхийн тулд дотроо цогцлоож, урлах хэрэгтэй юм. Хүн бүр өөрийн гэсэн ухамсар, тархи, боловсролтой учраас өөрсдийнхөөрөө онцлогийг олж хараасай гэж хүсч байна” гэсэн юм.
Найруулагч Б.Ганболд:
”Хоёр амь” киног уран бүтээлчдийн ур шаардсан, бүтээх эрмэлзэл, хийх хүсэл давилуун сэтгэлээр нэлээн ядарч хийлээ.
Киноны гол дүрд тоглосон жүжигчин С.Болд-Эрдэнэ:
“Хоёр амь бол ганц бие аавын тухай драм чиглэлийн кино. Нийгэмд бие биеэ хайрлах хайр, хүндлэл дутагдаж байна. Өнөөдрийн хөгжлийг өндөр барилга, технологиор хэмжиж болохгүй. Хамгийн гол нь хүний хөгжил, оюун сэтгэлгээ цэвэр байх ёстой. Хүн хэчнээн их мөнгөтэй ч зөв сэтгэлгээ, хиргүй тунгалаг ариун сэтгэл байхгүй бол яах вэ?
Буян гэж юу вэ, хүнд өөрийгөө зориулах гэж юу вэ гэдгийг харуулах болов уу. Мөн томчуудын шийдэж чадахгүй байгаа асуудлыг хүүхдүүд маш энгийнээр шийдэж байгааг харуулж байна.
Жүжигчин С.Болд-Эрдэнэ:
Хүн хэчнээн их мөнгөтэй ч зөв сэтгэлгээ, хиргүй тунгалаг ариун сэтгэл байхгүй бол яах вэ?
Тус киноны ерөнхий продюсер Г.Гантуяа:
"Монгол Контент" ХХК 2015 оноос кино салбарт орсон. Бид найруулагч, зохиолчдоо уриад сонгон шалгаруулалт хийж, энэ удаад Б.Ганболд найруулагчтай хамтран ажиллахаар болсон юм.
Түүний киног үзэхээр бодит амьдрал нүдэнд харагддаг. Тэрбээр бүтээлүүддээ нийгэмд болоод байгаа бухимдал, асуудлыг маш бодитойгоор амьд гаргадаг" хэмээн ярилаа.
Продюсер Г.Гантуяа:
Б.Ганболд найруулагч бүтээлүүддээ нийгэмд болоод байгаа бухимдал, асуудлыг маш бодитойгоор амьд гаргадаг.
Найруулагч Б.Чингүүн:
“Б.Ганболд найруулагчийн кинонуудыг бүгдийг нь мэднэ. Урьд нь хийж байсан кинонуудыг бодвол, хошигноод хэлэхэд Б.Ганболд гэдэг хүний дотор сэтгэл их зөөлөрсөн юм шиг байна. Эцэг хүү хоёрын нандин харилцааны тухай уянгын драм болсон байна. Тоглосон жүжигчид үнэхээр мундаг байлаа. Хүүхдийн хувь заяа яах бол гэсэн маш их догдлолтой үзлээ. Хэрвээ би ийм байдалд орвол яах бол гэж бодогдож байв” хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцлаа.
"Хүннү молл"-д болсон киноны нээлтийн ёслолын ажиллагааны дараа үзэгчид "Хоёр амь" киног үзэхээр кинотеатр руу орцгоосон юм. Харин кино дуусахад танхимаас гарах үзэгчдийн царайд гунигт автсан, дуугаа хурааж, бодол болсон шинж илэрнэ. Зарим нь нүдэндээ нулимстай, зовхиндоо буусан будгийг засаж арчиж байгаа харагдлаа. Тус бүтээлийн анхны үзэгчдээс сэтгэгдлийг нь сонссон юм.
Найруулагч Б.Чингүүн:
Хошигноод хэлэхэд Б.Ганболд гэдэг хүний дотор сэтгэл их зөөлөрсөн юм шиг байна
УДЭТ-ын жүжигчин, СТА Э.Тодгэрэл:
“Найруулагч Б.Ганболд болон УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ахдаа талархсанаа илэрхийлье. Учир нь энэ киног үзээд их сайхан сэтгэлийн жаргал эдэллээ. Би өөрөө аавгүй өссөн болохоор миний хувьд эмзэг сэдэв. Эцгийн хайр халамж мэдэхгүй болохоор ч юм уу сэтгэл зүрхэнд их хүрлээ. Урилга дээр хувцаслалт хар эсвэл цагаан гэж бичсэн байсан. Үүнтэй адил энэ киноноос хүний амьдралын хар цагааныг харлаа. Маш их зүйл бодогдуулж байна. Би хараахан аав болж амжаагүй байна. Аав болох сэдлийг төрүүлсэн, хурдхан аав болмоор, хүүхдээ хайрламаар санагдлаа.
Би өөрөө уран бүтээлч хүн болохоор Боогий ахын уран чадвар, бусад уран бүтээлчдийн тоглолт, найруулагчийн санаа гээд бүгдийг эргэцүүлж бодож суулаа. Хүмүүст “Хоёр амь” киног үзээд сэтгэлийн жаргалыг эдлээрэй. Аавууд бас ирж үзээрэй. Хүний амьдралыг харуулсан сайхан бүтээл болж гэж хэлмээр байна” гэлээ.
Жүжигчин Э.Тодгэрэл:
Аавууд ирж үзээсэй, сэтгэлийн жаргал эдлээсэй
УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр:
“Үзэгчдийн зүрх сэтгэлд хүрч чадсан сайхан уран бүтээл болсон байна. Аав хүн гэдэг ямар агуу, ямар их тэсвэр тэвчээртэй юм бэ гэдгийг харуулжээ. Ямар ч эцэг эхийн амьдралынх нь утга учир бол үр хүүхэд нь юм шүү гэдгийг ойлгуулж байна. Кинон дээр нэг гоё үг байлаа “Аав хүнийг хэн ч дийлдэггүй юм байна” гээд. Энэ үг зүрх сэтгэлд их хүрлээ. Үнэхээр ухааруулсан, юм бодуулсан уран бүтээл болсон гэж бодож байна” гэв.
Жүжигчин Б.Шинэбаяр:
Үнэхээр ухааруулсан, юм бодуулсан уран бүтээл болсон гэж бодож байна”
Олимпийн аварга Н.Түвшинбаяр:
“Сайхан зохиолтой, чадвартай жүжигчид тоглосон бүтээл болжээ. Аав хүний үрийнхээ төлөөх тэмцлийг харуулсан сайхан кино байна. Би өөрөө аав хүн. Хүүхдүүдээ эрдэнэс шиг хайрладаг учраас яг л тийм байх болов уу гэсэн бодол төрж байна. С.Болд-Эрдэнэ жүжигчний тоглолтонд хэлэх юм байхгүй. Миний шүтэж явдаг жүжигчин” гэлээ.
Нээлтийн ёслолын ажиллагаанаас хийсэн сурвалжлагаас
-"ХОЁР АМЬ" уран сайхны кино өдөр бүр бүх кино театруудын дэлгэцнээ гарч байна-
КИНОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНААС ХИЙСЭН ФОТО СУРВАЛЖЛАГА
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.