Цагдаагийн байгууллагын телефон утасны дугаарлалтыг 7019хххх багц дугаарлалт руу шилжүүлнэ

2017-02-06, 10:28
6,594

Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг Монголын цахилгаан холбоо компаний суурин телефон утасны дугааруудыг тус компаний 7019хххх багц дугаарлалт руу шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын телефон утасны дугаарлалтыг 7019хххх багц дугаарлалт руу шилжүүлнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эхний ээлжинд Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагуудын телефон утасны дугаарыг шилжүүлэх бөгөөд тус дугаарын багцруу шилжсэнээр цагдаагийн байгууллагын албаны бэлэн байдлыг хангахын зэрэгцээ ажилтан, алба хаагчид хоорондоо үнэгүй ярих, нэмэлт үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үнээр болон үнэгүй авах, цагдаагийн байгууллага телефон утасны дугаарлалтын нэгдсэн төлөвлөлттэй болох зэрэг давуу талтай.

Монголын цахилгаан холбоо компани болон цагдаагийн байгууллагын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2017 оны 03 дугаар сараас эхлэн утасны дугаарлалтыг бүсчлэн шилжүүлэх бөгөөд цагдаагийн газар, хэлтэс, албадын  жижүүр болон иргэдийн тогтмол үйлчлүүлдэг утасны дугаарруу залгахад шинэ дугаарруу шууд холболт хийдэг, бусад дугаарруу залгахад шинэчлэгдсэн дугаарыг лавлаж болох дугаарруу холболт хийх боломжийг тодорхой хугацаанд бүрдүүлж, иргэдэд аль болох хүндрэл үүсгэхгүй байхаар төлөвлөн ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()