1
Тариагаа хийхээс өмнө...
Хамгийн түрүүнд гараа сайтар угаана. Тариа, тариур, тариа онгойлгох хөрөө, хөвөн, спирт зэргээ бэлдэж тавих хэрэгтэй. Өвдөлтийг бага байлгахын тулд аль болох урт, нарийхан зүү ашиглах нь зөв юм. Хүнд тариа хийхдээ цаад хүнээ хэвтүүлээрэй. Ингэснээр булчингууд тайвширдаг бөгөөд хэрвээ чадварлаг бол зогсоож байгаад тариагаа хийж ч болох юм. Өгзөгний дээд хэсэг рүү зүүгээ зоох ёстой бөгөөд ингэснээр судас болон мэдрэлийн эсүүдээс холдоно.
2
Булчин тариа гэж юу вэ?
Булчин тариа бол өвчнийг эмчлэх хамгийн түгээмэл мөн хялбар арга юм. Ийм тариаг булчин ихээр агуулагддаг газар, гол судас болон мэдрэлийн эсүүдээс хол хэсэгт хийх ёстой. Булчин тариаг ихэвчлэн 3 юм уу, 5 гр-ын тариураар хийдэг бөгөөд тариа хийсний дараа эм судсаар дамжин цусанд орж, биеэр тархдаг. Мөн булчин тариа хийх хамгийн тохиромжтой газар бол өгзөг билээ.
3
Тариаг яаж хийх вэ?
- Тариурыг уутнаас нь гаргаж, зүүг нь хийнэ.
- Тарианыхаа хугацааг мөн зөв тариа эсэхийг нь нягтлана.
- Хөвөнгөө спиртэнд дүрнэ.
- Тариагаа хөрөөгөөр онгойлгоно.
- Тарианы үзүүр хэсэгт хүрэлгүйгээр тунгийн дагуу тариагаа соруулна.
- Өгзгийг спирттэй хөвөнгөөр арчина.
- Тариураа дээш нь харуулж, агаарыг нь шахаж гаргана.
- Тарианы зүүг өгзгөнд огцом зооно.
- Тариурын бүлүүрийг удаанаар шахна.
- Тариураа сугалж, тарьсан газраа спирттэй хөвөнгөөр арчиж, зөөлнөөр иллэг хийнэ.
Тариаг ихэнх тохиолдолд курсын дагуу нэгээс олон удаа хийдэг. Мөн витамин В мэтийн тариа маш их өвтгөдөг байна. Курс тарианы үед тариа хийх газрууд хоорондоо 1-2 см зайтай байх ёстой бөгөөд ингэснээр өвдөлт багасаж, тариа биед хурдан шингэдэг ажээ.
Тариа хийх аргыг сураад авсан байхад, хэзээ нэгэн цагт танд хэрэг болно шүү!