Эмч нарын танд хэлэхгүй жирэмслэлтээс хамгаалах эмний 10 хор нөлөө

Охид бүсгүйчүүд маань хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх үүднээс жирэмслэлтээс хамгаалах эмийг ихээр хэрэглэх болсон. Энэ нь тэднийг ирээдүйд тулгарч болох төвөгтэй асуудлаас сэргийлэх боловч эрүүл мэндийг нь үгүй хийж, элдэв янзын өвчтэй болгодог ажээ. 2012 онд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хүүхэд төрүүлэх боломжтой бүсгүйчүүдийн 62 хувь нь жирэмслэлтээс хамгаалах эм уудаг гэх тоо баримт байдаг байна.

Эмч нарын танд хэлэхгүй жирэмслэлтээс хамгаалах эмний 10 хор нөлөө

Энэ нь бүсгүйчүүд биеэ дааж, өөрсдийн карьерийг бий болгох гэж хичээх болсонтой холбоотой гэнэ. Ингээд уг эм нь эмэгтэй хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж мэдэцгээе. 

1 Толгой өвдөх, тархиар хатгах

Жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэснээр эхний удаад толгой өвдөж, тархиар хатгуулж эхэлдэг. Энэ нь бие дэх эстрогений түвшинг бууруулж, улмаар даамжирч, тэвчихийн аргагүй өвтгөж, уур бухимдлыг төүүлдэг байна. Хэрэв таны толгой байнга өвдөж байгаа бол эмчид үзүүлэхийг зөвлөе. 

Толгой өвдөх, тархиар хатгах

2 Дотор муухайрах

Хэрэв жирэмслэлтээс хамгаалах эм ууж, эхэлснээс хойш байнга дотор муухайрч, тухгүй байдал үүсэх болсон уу? Тийм бол энэ нь эмний үзүүлж буй нөлөө байж болох талтай. Та эмийг буруу заавраар хэрэглэснээс болж биед тань хариу сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох юм. Иймд эмээ уухаас 30 минутын өмнө ходоодоо тайвшруулах үүднээс хүчлийн эсрэг бодис уугаарай. Үүнээс гадна, өдөр бүр тодорхой нэг цагт эмээ ууснаар уг асуудлаас сэргийлж чадах ажээ.

Дотор муухайрах

3 Хөхөөр хатгуулж, өвдөх

Жирэмслэлтээс хамгаалах эмний хэрэглээний эхний 2-3 сард хөх чинэрч, эмзэг болох шинж тэмдэг илэрдэг. Энэ нь эм ууж, гормонид өөрчлөлт орсонтой холбоотой бөгөөд аажимдаа өвдөлт нь буурч, хэвийн байдалд шилждэг байна. Хэрэв үнэхээр өвдөлтийг намдаахыг хүсвэл кофений хэрэглээг багасгаж, давс хэт их хэрэглэхээс татгалзаарай. Мөн аль болох биед тухтай, чөлөөтэй байх хөхний даруулгыг сонгож хэрэглээрэй. 

Хөхөөр хатгуулж, өвдөх

4 Доошоо цус гарах

Эм ууж эхэлснээс хойш эхний 3 сард доошоо цус гарч, биений юм их хэмжээгээр ирдэг байна. 2006 онд гарсан нэгэн судалгаанаас үзэхэд хэд хэдэн шалтгааны улмаас доошоо цус алдаж эхэлдэг ажээ. Үүнд:

  • Жирэмслэлтээс хамгаалах эмний физилогийн нөлөө
  • Өвчтөний биеийн онцлог
  • Хортой эсвэл хоргүй эмгэг
  • Жирэмслэлтээс хамгаалах эмийг буруу хэрэглэх

Доошоо цус гарах

5 Жин нэмэх

Охид бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм ууснаар жин нэмэх асуудалтай нүүр тулгардаг. Хэдхэн долоо хоног, эсвэл сарын дотор нэлээд хэдэн кг жин нэмэх нь бүсгүйчүүдийн хувьд маш төвөгтэй нөхцөл байдлыг бий болгодог. Ийм үед та эстрогений агууламж багатай жирэмслэлтээс хамгаалах эмийг сонгож, сольж уух юм уу, эсвэл хоолны дэглэм баримталж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг анхаараарай.

Жин нэмэх

6 Мөөгөнцөртөх

Үтрээний мөөгөнцөр нь загатнах, халуу дүйгэх, хорсох, хэт мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Жирэмслэлтээс хамгаалах эмэнд агуулагдах их хэмжээний эстроген нь бие дэх гормоний хэмжээг алдагдуулж, мөөгөнцөртөх нөхцлийг бүрдүүлдэг байна. 2006 онд гаргасан нэгэн судалгаанаас үзэхэд жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бүсгүйчүүд хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол үтрээний мөөгөнцөр өвчнөөр өвчлөх магадлал 2 дахин их байдаг гэнэ. 

Мөөгөнцөртөх

7 Ааш зангийн өөрчлөлт

Уур бухимдал ихээр төрөх болж, зан ааш өөрчлөгдөх нь таны ууж байгаа жирэмслэлтээс хамгаалах эмтэй холбоотой. Эм ууж байгаа үед байнга шахуу уур хүрч, бухимдал төрч эхэлдэг. Ийм үед та аль болох биеэ барихыг хичээж, өөрийгөө тайвшруулах арга замыг олох хэрэгтэй. Аажимдаа энэхүү түр зуурын бухимдал нь бүсгүйчүүдийг стресс болон сэтгэл санааны гутралд оруулдаг. Хэрэв нөхцөл байдал хурцадвал та яаралтай эмчид хандаарай. 

Ааш зангийн өөрчлөлт

8 Хараа муудна

Хараа муудаж, нүд орчмоор хөндүүрлэж өвдөхийг жирэмслэлтээс хамгаалах эмтэй холбож ойлгож болно. Уг эм нь хараанд сөргөөр нөлөөлж, муутгах сөрөг талтай байдаг. Эм ууж эхэлснээс эхний хэдэн сар ямар нэгэн зүйл мэдрэгдэхгүй байх хэдий ч, аажимдаа хараа тань бага багаар дордож, нүдний мэдрэлд цочрол үзүүлж, даралтыг ихэсгэдэг байна. Цаашлаад нүд гэмтэж, хараанд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг гэнэ.

Хараа муудна

9 Цусны бүлэгнэл

Жирэмслэлтээс хамгаалах эмний нөлөөнөөс болж цусны бүлэгнэл үүсч болзошгүй. Тус эмийг хэрэглэдэг бүсгүйчүүд бусдыг бодвол цусны бүлэгнэлтэй болох магадлал харьцангуй өндөр байх бөгөөд хүнд хэлбэрээр өвчлөх нь бий. Энэ үед цээжээр хөндүүрлэж, зүрх болон уушгинд өөрчлөлт илэрч, амьсгал давчдаж эхэлдэг. Ийм үед та яаралтай эмчид хандаж, ямар арга хэмжээ авах ёстойг лавлаарай. 

Цусны бүлэгнэл

10 Бэлгийн дур хүсэл буурна

Энэхүү эм нь бэлгийн дур хүсэлд хүртэл сөргөөр нөлөөлдөг байна. Цаашлаад гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж, хосуудын харилцааг дуусгавар болгоход хүргэдэг ажээ. Хэрэв энэхүү нөхцөл байдал 3-4 сар үргэлжилвэл эмчид хандаарай. 

Бэлгийн дур хүсэл буурна

Танд багахан зөвлөгөө хүргэе.

  • Эм уухдаа өдөр бүр тогтсон цагт уух хэрэгтэй.
  • Уг эм нь жирэмсэн болохоос хамгаалах боловч, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж чадахгүй.
  • Жирэмслэлтээс хамгаалах эмийг өөр төрлийн эмтэй хольж хэрэглэж болохгүй.
  • Тамхи татдаг эсвэл цус бүлэгнэх эмгэгтэй хүмүүс уг эмийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Хэрэв та жирэмсэн болчихсон байвал яаралтай эм уухаа зогсоох хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()