2017 онд ямар стиль, хэв маяг трэнд болох вэ?

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдаг нь нууц биш юм. Тэгвэл энэ жил гоо сайхны салбарт ямар шинэчлэлтүүд гарч ирж, охид бүсгүйчүүдийн өргөн хэрэглээ болох бол? Дэлхийн алдартай стилистүүд, гоо сайхны мэргэжилтнүүд дараах хэв маягийг 2017 оны онцлох, гол трэндүүд байх болно гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Ингээд хамтдаа ямар зүйлс трэнд болохыг сонирхоцгооё.

2017 онд ямар стиль, хэв маяг трэнд болох вэ?

1 Тод уруул

Тод, гялалзсан уруул энэ жилийн гол трэнд байх ажээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, хүчирхэг харагдуулах энэхүү будалтыг та ч бас сонгоорой. 

Тод уруул

2 Саарал өнгийн үс

Охид бүсгүйчүүдийг загварлаг, мэдрэмжтэй харагдуулах зүйл бол саарал өнгийн үс юм. 

Саарал өнгийн үс

3 Ягаан өнгийн өнгөлөгч

Зөөлөн, эелдэг төрхийг бүрдүүлж, ягаан өнгөлөгч хацрандаа түрхэх нь 2017 оны гол трэнд болох зүйлсийн нэг юм. Таны гоо сайхныг цэвэрхэн атлаа дэгжин харагдуулах ажээ.

Ягаан өнгийн өнгөлөгч

4 Нүднийхээ доод талыг будах

Контурыг нүднийхээ дээгүүр зурдаг цаг ард хоцорчээ. Харин үүний оронд энэ жилээс нүдний доогуур хөнгөн зурж, уусгахыг илүүд үздэг болох нь ээ. 

Нүднийхээ доод талыг будах

5 Алтан шар маникюр

Эмэгтэй хүний үзэсгэлэн гоог илтгэх хумсаа алтлаг шар өнгөөр будаж, шигтгээ суулгах нь 2016 онд маш алдартай байснаас гадна, бүсгүйчүүдийн тэргүүн сонголт байсан билээ. Харин энэ жил ч мөн адил тус маникюр эрчээ алдалгүй, загварын салбарт орон зайгаа хадгалж үлдэх нь тодорхой болжээ.

Алтан шар маникюр

6 Үсний орой хэсгийг сүлжих

Үснийхээ орой хэсгийг авч, загасан нуруугаар сүлжиж, төгсгөл хэсгийг нь шууж боох моод охидын дунд түгэн дэлгэрч, эрчээ авсаар байна. Ингэж сүлжих нь дэгжин атлаа сайхан харагдуулах ач тустай тул та ч мөн туршаад үзээрэй. 

Үсний орой хэсгийг сүлжих

7 Матте уруулын будаг

2016 он бол матте уруулын будагны хамгийн оргил үе байсан гэхэд хилсдэхгүй. Харин 2017 оны тухайд ч мөн энэхүү уруулын будаг охид бүсгүйчүүдийн тэргүүн сонголт хэвээр байх аж. 

Матте уруулын будаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()