“Тохойг тань өргөе” сайн үйлсийн аян амжилттай үргэлжилж байна

2017-02-01, 11:35
4,721

“Хайрын дархлаа” төрийн бус байгууллагаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй "Тохойг тань өргөе" сайн үйлсийн аянд “Номин холдинг” компани нэгдлээ. Хэд хоногийн өмнө “Бүх хайраа гэр бүлдээ” пэйж хуудсанд хорооллын “Номин” их  дэлгүүрийн урд олон жил сууж байгаа  Батаа өвөөгийн тухай нийтэлсэн. Энэ талаар хорооллын “Номин” их дэлгүүрийн ажилтнуудаас лавлахад аль хэзээний танил болсон бөгөөд “Номин” их дэлгүүрийн урд олон жил сууж байгаа юм.

“Тохойг тань өргөе” сайн үйлсийн аян амжилттай үргэлжилж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Батаа өвөө даарсан үедээ тус салбар луу орж дулаацдаг аж. Батаа өвөө хараагүй тул хүмүүсийн өгсөн мөнгийг “Эрдэнэт хивс” дэлгүүрийн ажилтан Баяраа бүсгүйгээр дулаацхаар орсон үедээ эмхлүүлдэг гэсэн юм. Ингээд “Номин Холдинг”-ийн хамт олон Батаа өвөөд туслахаар энэхүү сайн үйлсийн аянд нэгдхээр шийдсэн юм. “Тохойг тань өргөе” сайн үйлсийн аяныг санаачлагч залуусын олон нийтийг  аяндаа уриалсан нийтлэлийг уншаад бид тусламжын гараа сунгахаар шийдсэн.

Энэ 2017 онд “Номин Холдинг” компаний 25 жил тохиож байгаа билээ. Тиймээс  энэ жилийн цагаан сарын худалдаагаа бид “Таны төлөөх 25”, “Танд бэлэглэх 25” уриатайгаар зохион байгуулж байгаа. Яагаад 25 үйлчилгээ гэж үү?, Хэрхэн сонгосон юм бол гэж гайхаж байна уу? Манай компанийн ажилтнууд Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяраар айлд хамгийн их тулгамддаг асуудлуудыг судалсны үндсэн дээр хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг санал болгохоор шийдсэн юм.

Бид Батаа өвөөд өөрсдийн 25-н үйлчилгээнээсээ сонгож Цагаан сараар тэмдэглэхэд шаардлагатай дараах зүйлсийг сонгосон юм. Үүнд: Бууз /1025 ширхэг/, ууц, хэвийн боов, 25хүний гарын бэлэг, тавгийн ширээний иж бүрдэл, “Monel brand”-ийн буузны жигнүүр, цайны халуун сав зэрэг цагаан сараар хэрэгцээтэй бүхий л зүйлсээр нь хангахыг хичээлээ. Батаа өвөөдөө сар шинийн баяраа сайхан тэмдэглэх бэлтгэлийн бэлдэж өглөө.

Манай компанийн залуус мөн Сар шинийн баяраар Батаа өвөөгийнд очиж золголт хийхээр болсон. "Тохойг тань өргөе" сайн үйлсийн аянд цаашдаа олон аж ахуй нэгж албан газрууд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ постыг уншиж буй та ч мөн адил хувь нэмрээ оруулах боломжтой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй."Тохойг тань өргөе" сайн үйлсийн аянд “Номин холдинг” компани нэгдлээ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.