Биеэ эрүүл байлгахын тулд юу хэрэглэх хэрэгтэй вэ?
Улаан манжин нь төрөл бүрийн шим тэжээлт бодис, антиоксидантаар баялаг бөгөөд үрэвсэл дардаг шидээрээ алдаршсан ногоо юм. Тиймээс та улаан манжинг хүнсэндээ байнга хэрэглэхээс гадна, шүүсийг нь шахаж уувал дараах өвчнүүдээс сэргийлж чадах ажээ.
1
Хорт хавдраас сэргийлнэ
Улаан манжин нь фито шимт бодисоор баялаг учраас улаан өнгөтэй байдаг. Судлаачдын олж тогтоосноор улаан манжин нь түрүү булчирхай, нойр булчирхай болон хөхний хорт хавдраас сэргийлэхэд ихээхэн тустай ажээ. Мөн антиоксидант, үрэвслийн эсрэг бодисоор баялаг тул бүхий л төрлийн хорт хавдар тусах эрсдлийг багасгадаг байна.
2
Үрэвсэл дарна
Үрэсвлээс болж хүн янз бүрийн хүнд өвчин тусдаг. Тэгвэл элдэв шалтгаанаас болж үүссэн эд эсэн дэх халдварыг улаан манжин дарж, ингэснээр үрэвслийг үгүй хийж, ужиг өвчин тусахаас сэргийлдэг ажээ.
3
Элэг цэвэрлэнэ
Улаан манжин дахь шим тэжээлт бодис нь антиоксидантаар баялаг тул биеийг хоргүйжүүлдэг. Ялангуяа элэгний эд эсэн дэх хорт бодисыг устгадаг байна.
4
Даралт бууруулна
Улаан манжингийн шүүс уувал цусны даралт хэдэн цагийн турш буурдаг. Нэг аяга шүүс ууснаар даралт 4-5 цагийн турш тогтворждог бөгөөд улаан манжинд агуулагддаг нитрат нь хүний биед орохоороо азотын хүчил болдог аж. Ингэснээр судас тэлж, даралт бууран, цусны эргэлт сайжирдаг.
5
Өтгөн хаталтыг зогсооно
Улаан манжинд эслэг ихээр агуулагддаг тул ялгадсыг хурдан, үр дүнтэйгээр гадагшлуулдаг. Мөн тус ногоон дахь бетацианин, фито химийн бодисууд нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг ажээ.
6
Төрөхийн гажигаас сэргийлнэ
Витамин Ц, эслэг, кали болон манганаар баялаг улаан манжин нь мэдрэл, булчин, элэг болон бөөрний үйл ажиллагааг дэмжиж, яс бэхжүүлэн, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлдэг. Дээрээс нь фолийн хүчил, Б витаминаар баялаг тул хэвлий дэх хүүхдийг эрүүл байхад туслаж, төрөлтийн элдэв гажгаас хамгаалдаг байна.