“WYCON” косметик: Гайхам хямдрал – Алтан боломж

2017-01-31, 10:45
6,622

МAKE-UP буюу нүүр будалтын ертөнцөд маш богино хугацаанд хүчтэй тэсрэлт хийн гарч ирсэн Итали брэнд бол WYCON.  2009 онд Европын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн WYCON брэнд өнөөдөр 120 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд “WHO ARE YOU, SHOW THE WORLD” уриатайгаар гоо сайхныг түгээж байгаа билээ.

“WYCON” косметик: Гайхам хямдрал – Алтан боломж

"WYCON" брэндийн албан ёсны салбар дэлгүүр 3-р хорооллын Тумбааш дэлгүүрт өнгөрөгч онд нээгдсэн гэдгийг охид бүсгүйчүүд мэдэх биз ээ.

Арьс арчилгааны болон мэргэжлийн нүүр будалтын бүтээгдэхүүнээрээ бусдаас тод ялгарах WYCON брэнд 2-р сарын 4-ний өдрийг хүртэл 30% хямдрал зарлалаа.

Сар шинийн баярт зориулан Италийн төв оффисоосоо зөвшөөрөл аван хямдарч байгаа гэдгээ ч брэнд менежер хэлж байсан юм.

Учир нь тус дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүхий л бүтээгдэхүүн нэг дор хямдарсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй билээ. Иймд 1-р сарын 30-с эхлэн 2- сарын 4-ний өдрийг хүртэл үйлчлүүлэгчиддээ АЛТАН БОЛОМЖ олгосон байна.

"WYCON" брэндийн дэлгүүрт нүүр цэвэрлэгч, суурь тос, фраймераас эхлээд өнгө алаглам нүдний тень, омбра уруулын будаг гээд л бүх төрлийн бүтээгдэхүүнээ 3,900₮-109,900₮ -өөр худалдаалдаг бөгөөд энэ үнээс 30% хямдруулж авах боломжтой гэсэн үг юм.

"WYCON" брэндийн гол үзэл баримтлал нь таны нас болон арьсны өнгөөс огт хамааралгүй гоо сайхан байдлыг тань тодотгон харуулахад оршдог. Мөн нүүр будалт гэдэг нь танд баг зүүлгэх бус үнэн дүр төрх болон таны хэв маягийг тань олон нийтэд илэрхийлнэ гэсэн үг юм.

Тус брэндийг "United Colors of Benetton", дотуур хувцасны “Yamamay”  болон цүнхний “Carpisa” брэндүүдийг албан ёсоор оруулж ирсэн компани үйлчлүүлэгчдийн гар дээр хүргэж байдаг билээ.

ЯАГААД ЗААВАЛ "WYCON" ГЭЖ ???

  • WYCON бол Итали брэнд. Харин Итали бол дэлхийн чиг хандлагыг тодорхойлогч загвар билээ. Тийм ч учраас нүүр будалтын шинэ трэндээс бүсгүй таныг хэзээ ч хоцруулахгүй.

  • WYCON бол эко сонголт. Гоо сайхны бүтээгдэхүүнийг удаан хадгалах зориулалттай “paraben”  агуулдаггүй байна.

  • WYCON бол чанар. Нүүр будалтын болон арьс арчилгааны бүтээгдэхүүн нь ихэвчлэн Итали, Франц  болон Европийн зарим улсад үйлдвэрлэгддэг. Энэ мэдээж танд олон жилийн туршлагатай, өндөр хяналтаар баталгаажсан бүтээгдэхүүн гэдгийг амлах болно.

  • WYCON бол өргөн боломж. Эдийн засгийн хямралын үед энэхүү брэнд солонго мэт тодорч гарч ирсэн бөгөөд үүний хүч бол үнийн бодлого юм. Чанартай, загварлаг тэр дундаа Италийн гэх тодотголтой брэндүүд өндөр үнэтэй байдаг. Харин WYCON бол бүх хүнд, ялангуяа залуучуудыг дэмжих, тэдэнд чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр ашиглах боломжийг олгож байдаг билээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.