1
Хорт могой
Неварк хотод нэгэн эр онгоцоор хорт могой тээвэрлэхийг оролджээ. Азаар могойнууд хэдийн үхсэн байсан бөгөөд хамгийн гайхалтай нь онгоцоор үхсэн хорт могой тээвэрлэхийг зөвшөөрдөг аж. Зөвхөн могойг хийсэн байсан шингэнээс тэсрэх бодисны шинж тэмдэг илэрсэн тул үргэлжлүүлэн шалгахаар болж, могойг онгоцоор тээвэрлээгүй аж. Ингээд мөнөөх эр могойгоо гэртээ буцаан аваачиж, оршуулахаар болсон байна.
2
Их бууны сум
Флорида мужийн нисэх онгоцоор 2012 онд нэг хүн их бууны сум авч нисэх гэж байжээ. Гэхдээ сум бэлэг дурсгалын зүйл биш, жинхэнэ их бууны сум байсан юм. Тэр хүн шумбагч байсан бөгөөд далай доорх сөнөсөн хөлөг онгоцны ойролцоогоос сумыг олсон байна. Гэвч их бууны сум ачаанд нь маш их жин дарсан тул шалгалтынхны анхааралд өртсөн аж. Их бууны сум тэсрэх бодисоо он удаан жил хадгалдаг бөгөөд хэзээ мөдгүй дэлбэрэх аюултай байдаг гэнэ. Тиймээс үүнээс болж нислэг нь саатсан 290 хүн мөнөөх эрд баярлаагүй нь лавтай биз ээ.
3
Нохой
Мэдээж нохойг онгоцоор тээвэрлэж болно. Гэхдээ зорчигчдын дунд суугаад явж болохгүй. Тэгвэл 2009 онд Дублины хамгаалалтын ажилтан гар тээшин дотор нохой байхыг илрүүлсэн байна. Эхлээд тэд чихмэл тоглоом байна гэж бодсон ч рентгенээр хараад жинхэнэ болохыг нь олж мэдсэн аж. Хичнээн өхөөрдөм, жижигхэн байлаа ч, суудал доогуур нохой гүйгээд байх нь тийм ч их хүнд таалагдахгүй л болов уу.
4
Гал
Атланта хотын нисэх онгоцны буудал дээр тээш шалгаж байтал тээшин дотор гал гарчээ. Зорчигч хайнга аашилж, үсний лак, асаагуур хоёрыг нэг дор хийснээс тээшинд нь гал авалцсан байна. Азаар тээшийг онгоцонд орохоос өмнө илрүүлсэн юм. Онгоцны тээшний агуулахад гал гарсан бол юу болох байсан бол?
5
Цахилгаан хөрөө
Онгоцонд цэвэр ус ч авч орж болдоггүй байтал цахилгаан хөрөө байхдаа яах вэ дээ? Хүмүүс юугаа боддог байна аа? Гэхдээ хамгийн гол учир нь гэвэл цахилгаан хөрөөг тээвэрлэж болдогт байгаа юм. Юунаас болж цахилгаан хөрөө анхаарал татсан бэ гэвэл хөрөө хийн бортоготой байжээ. Тиймээс хийг шатаж мэдэх бодис гээд цахилгаан хөрөөг авч нисэхийг нь хориглосон байна.
6
Амьд загас
Удаан хугацаагаар нэг тийшээ явж байгаа хүн гэртээ загасаа үлдээхийг хүсээгүй бол тохиромжтой байдлаар загаснуудаа онгоцоор авч явж болдог. Гэхдээ нэг хүн 240 ширхэг загасаа хэд хэдэн устай чемоданд хийгээд авч нисэхийг оролджээ.
7
Бумеранг
Австралиас гаралтай тоглоом болох бумерангийг та тус улс руу ямар ч асуудалгүй авч орж болно. Харин АНУ-ын хилээр бумерангийг тийм ч амар авч орохгүй л болов уу. Учир нь Америкчууд бумерангийг онгоцон дотор зэвсэг болж мэднэ хэмээн үздэг ажээ.
8
Шарил
Онгоцоор шарил авч явж буй хүмүүс ямар нэг алуурчин бус, ердөө хэдэн доллар хэмнэх гэсэн хүмүүс байдаг аж. Шарил тээвэрлэх нь дор хаяж 6000 долларын өртөгтэй болдог бөгөөд нас барсан хүмүүсийг ийм зардлаар гэрт нь аваачих чадалтай хүн ховор болов уу. Ийм учраас хүмүүс онгоцоор шарил тээвэрлэх гэж оролддог бөгөөд бас бүтэлгүйтдэг билээ.
9
Тасдсан толгой
Анагаахын мэргэжилтэн нэг удаа 18 тасдсан толгойг онгоцоор илгээжээ. Ачааны баглаа боодол дээр дотор нь юу байгаа талаар дурдаагүй бөгөөд бичиг баримтыг нь зохих хүмүүс буруу нисэх онгоцны буудал руу илгээсэн байв. Ингээд нисэх буудлын ажилтнууд ачааг дэлгэж үзээд шаардлагатай бичиг баримтыг нь ирмэгц хүрэх газар руу нь явуулсан аж.
10
Гавлын яс
Хаа нэг тийшээ явахаараа хүн бүр ямар нэг бэлэг дурсгалын зүйл худалдаж авдаг. Түлхүүрийн оосор, кофений аяга гээд очсон газрынх нь онцлогийг илтгэх дурсгалтай зүйл өөртөө авч үлддэг. Гэвч харамсалтай нь Флоридагийн нисэх онгоцны буудал дээр нэгэн хос саатуулагдсан юм. Учир нь тэдний худалдаж авсан цэцгийн саван дотор хүний гавлын яс байсан бөгөөд ийм зүйл харсан хэн ч бай алуурчид хүн алчихаад дурсгал болгох үүднээс ясыг нь авч яваа байх гэж бодох нь ойлгомжтой юм. Хосууд цэцгийн саван дотор гавлын яс яагаад орсныг тайлбарлаж чадаагүй бөгөөд яагаад бид гавлын яс авч явна гэж хэмээн хэлж байсан аж. Ингээд хосуудыг тавьж явуулсан ч, гавлын ясыг нь шинжлэхээр авч үлджээ.
11
Хүүхэд
Арабын Нэгдсэн Эмират улс руу явах онгоцонд нэг хос хүүхдээ нууцаар тээвэрлэх гэж оролджээ. Хүүхэд визгүй байсан бөгөөд эцэг эх нь бяцхан үрээ хамгийн амар хялбар аргаар гэр рүүгээ авч явахыг оролдсон нь энэ аж. Мэдээж тэдний ачааг рентгенээр шалгах үед тээшин дотор амьд зүйл байгаа нь мэдэгджээ. Эцэг, эх нь уг үйлдлээрээ хүүхдийнхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж болох байсан ч, тэдэнд ямар нэг шийтгэл өгсөн эсэх нь тодорхойгүй юм.
12
Жоом
Заримдаа хүмүүс өөрсдийн мэдэлгүй хачин зүйл онгоцонд оруулах нь бий. Нэг удаа хүнсний хангамжийн компани онгоцонд жоом, хулгана, ялаа бүхий хүнсний материал нийлүүлжээ. Тэд ямар нэгэн муу санаа агуулаагүй бөгөөд шавьжнууд онгоцон дотор ямар нэг хэрэг явдал үүсгээгүй гэнэ.
13
Барын бамбар
2010 онд нэгэн бүсгүйг Банкок хотоос Иран руу нисэх гэж байхад тээшнээс нь барын бамбар илрүүлжээ. Бүсгүй тээшиндээ бамбар авч явж байгаагаа мэдэхгүйн тулд дүүрэн барын чихмэл хийсэн байсан аж. Тэрбээр баригдсаныхаа дараа бамбарыг минийх биш гэж зүтгэсэн бөгөөд хоёрхон сартай бамбарыг илрүүлснээр хэд хэдэн хүний амь аварсан байна. Бүсгүй бамбарыг нууцаар тээвэрлэхийг амь тэмцэн хичээж байсныг нь харахад лав өхөөрдсөндөө өөртөө хадгалах гэж оролдоогүй нь ойлгомжтой юм.
14
Бараг л амьтны хүрээлэн
Өнөөг хүртэл амьтан тээвэрлэх гэсэн оролдлого олон удаа гарч байсан ч, 2009 онд Өмнөд Африк эр Тайландаас ирэхдээ нисэх буудлын шалгалтынханд баригдсан байна. Тэр могой, хилэнцэт хорхой, матар болон яст мэлхий зэрэг 70 орчим амьд амьтан авч явсан бөгөөд амьтдыг хурааж, тусгаарласан аж. Амьтдыг тээвэрлэж явсан эрийг баривчилжээ.
15
Амьд тагтаа
2009 онд дундад Азиас Австрали руу явсан эр хоёр амьд тагтаа өмдөндөө нуусан байжээ. Шалгалтынхан мөнөөх эрийн ачаанаас витамины хайрцганд хийсэн хоёр өндөг олсон тул нарийвчлан шалгахаар шийдсэн байна. Эрэгтэй тагтааг дугтуйнд хийж, өмдөн дотроо нуусан байсан бөгөөд үүнийг ноцтой гэмт хэрэг хэмээн үзэж, 110.000 австрали доллар буюу 70.430 ам.доллараар торгон, 10 жилийн хорих ял оноосон юм.
Танд аль нь хамгийн хачирхалтай санагдав?