1
Сөрөг, муу энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх
Бид өдөр тутмын амьдралдаа олон хүмүүстэй харилцаанд орж, мэдлэг, мэдээллээ солилцож байдаг. Тэр бүрт хүмүүсээс сөрөг, муу болон сайн энергийг мэдэрдэг билээ. Тэгвэл та сөрөг, муу энерги цацруулдаг хүмүүсээс эртхэн шиг зайгаа барьж, холдоорой. Учир нь энэ төрлийн хүмүүс таны энерги, эрч хүчийг сорж байдаг ажээ.
2
Өр, зээлээ цагт нь төлөлгүй хойшлуулах
Бусдаас мөнгө төгрөг зээлсэн бол, цаг тухайд нь өгч байгаарай. Хэрвээ хугацаа алдах юм уу, эсвэл хойшлуулахад хүрвэл та нэр хүндээ алдах болно.
3
Уучлахаас цааргалах
Бид уучлалыг бусдад олгоогүйгээс болж, өрөөлийн сэтгэлийг шархлуулдаг. Харамсалтай нь нэг удаагийн уучлал ямар агуу зүйлийн эхлэл байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уучлал хүнд тайвшрал, аз жаргалыг ачвирдаг гэдгийг бүү мартаарай.
4
Зорилгодоо ач холбогдол өгөхөө болих
Хийхийг хүсч буй, хүрэхийг зорьж байгаа хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлж, урагш тэмүүлээрэй. Бусдын юу гэхийг бүү сонс! Зөвхөн өөрийнхөө хүслийг дагаж, амжилтыг атгаарай.
5
Амлалтандаа үл хүрэх
Хэрвээ биелүүлж чадахгүй бол, хэн нэгэнд хэзээ ч бүү амла! Учир нь амлалтандаа хүрч чаддаггүй хүн үргэлж муу нэртэй байдаг. Тиймээс амласан бол, амлалтандаа заавал хүрч байгаарай.
6
Өөртөө цаг гаргахаас төвөгшөөх
Юу болж байна, юу болохгүй байгаагаа дүгнэж, өөртөөгөө сайтар ярилцаарай. Дотор хүн чинь танд бүгдийг хэлж өгөх болно.
7
Нэгэн хэвийн амьдрах
Одоо өөрчлөгдөх цаг чинь болсон. Нэгэн хэвийн байсаар залхахгүй байна гэж үү? Хуучин хувцаснуудаа цоо шинээр сольж, хэв маяг, дүр төрхөө өөрчилж, танигдахын аргагүй болж өөрчлөгд!
8
Айдастайгаа нүүр тулахгүй зугтах
Айдастайгаа нүүр тулж, зоригтойгоор хэд хэдэн алхмуудыг хий! Өнөөдөр та айж, эмээж хойш сууснаар хэн нэгэнд өөрийнхөө амжилтыг алдаж байна гэсэн үг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.
9
Эрүүл мэнддээ үл анхаарах
"Эрүүл биед саруул ухаан оршдог" гэж ярьдаг. Тиймээс эрүүл мэндээ хэзээ ч орхигдуулж болохгүй бөгөөд цаг ямагт анхаарал хандуулж байх хэрэгтэй. Өвчин зовлон туссан хүн яаж амжилтанд хүрч, аз жаргалыг мэдэрч чадах билээ.
10
Уйтгарлаж, гуниглах
Өнгөрсөн зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүй танд ямар гайхалтай зүйл бэлдсэн байгааг хүлээж ав. Өдөр бүр амьдралаас аз жаргалыг олж харж, сэтгэл тэнэгэр сайхан амьдар!