Хүн бүрт хэлж боломгүй 15 нууц

Хүн болгон эргэн тойрныхондоо таалагдаж, тэднийг байлдан дагуулахыг хүсдэг. Тэгвэл энэ нь таны бодсон шиг тийм хэцүү биш ажээ. Бид танд шинэхэн танилдаа таалагдах, хурал зөвлөгөөний үеэр маргаанаас зайлсхийх, хайртаасаа асуултынхаа хариуг бүрэн авч чадах гэх мэт зөвхөн хайртай дотны хүнтэйгээ хуваалцмаар, хүн бүрт хэлж боломгүй 15 нууц аргыг хүргэе. Та сурч аваад, хэрэгжүүлээрэй.

Хүн бүрт хэлж боломгүй 15 нууц

1

Хүн инээх үедээ хамгийн дотны, эсвэл дотно байхыг хүсдэг хүн рүүгээ хардаг.

2

Сандарсан үедээ юм идэх юм уу, бохь зажлаарай. Ингэснээр тархи юм идэж байна гэж хууртан, тайвширдаг.

3

Хүн танд уурлавал тайван байх хэрэгтэй. Ингэснээр цаад хүн чинь бүр их уурлаж магадгүй ч, хожим нь өөрөөсөө ичих болно.

4

Хүнээс юм асуухад дутуу хариулт өгвөл чимээгүйхэн нүд рүү нь ширтээрэй. Ингэвэл цаад хүн хариулт хангалтгүй санагдсаныг ойлгож, дуустал нь хариулах болно.

5

Үйл хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөл тодорхойлогддог. Тиймээс жаргалтай байхыг хүсвэл аль болох их инээмсэглэх хэрэгтэй.

6

"гэж бодож байна", "тийм байх" гэх мэт үгсийг хэлэх, бичих хэрэггүй. Энэ нь таныг итгэлгүй харагдуулдаг аж.

7

Ярилцлаганд орохын өмнө сандарч байвал та найзуудтайгаа байна гэж төсөөлөөрэй. Хүн нөхцөл байдлаа өөрт тохируулан хянаж чаддаг, тиймээс ингэснээр та хамаагүй тайвшрах юм.

8

Хүнтэй уулзахдаа ихэд баярласан дүр төрх үзүүлбэл дараа удаа цаад хүн чинь тантай уулзахдаа маш их баярлах болно.

9

Хэн нэгэн урьд нь таны том гуйлтанд татгалзсан бол дараагийн удаа жижиг гуйлтанд үгүй гэж хэлж чадахгүй.

10

Стресс бухимдал нь баярлаж хөөрөхтэй ижил шинж тэмдэгтэй. Зүрх дэлсэх, амьсгаадах гэх мэт. Тиймээс таагүй нөхцөл байдлыг таатай мэтээр бодож чадвал таны сэтгэл санаа өөрчлөгдөнө.

11

Хүмүүс мэдлэг боловсрол, өөртөө итгэлтэй байдал хоёрыг ялгаж чаддаггүй. Тиймээс хийж байгаа, ярьж байгаа зүйлээ мэддэг юм шиг биеэ авч явбал хүмүүс өөрийн эрхгүй таныг дагалдаж эхэлнэ.

12

Хэрэв та үйлчилгээний салбарт ажилладаг бол ардаа толь тавиарай. Хэн ч өөрийгөө муухай аашилж байгааг харахыг хүсдэггүй юм.

13

Уулзалт хурлын үеэр тань руу давшилж магадгүй гэж бодсон хүнтэйгээ зэрэгцээд суучих. Тэгвэл тань руу дайрах хүсэл нь унтарна. Үгүй ядахдаа хэтэрхий ширүүлэхгүй юм.

14

Анхны болзоон дээрээ санаанд оромгүй, сонирхолтой газар очоорой. Тэгвэл хос тань өөрийн эрхгүй энэ байдалд уусах болно. 

15

Анх уулзсан хүнийхээ нүдний өнгийг тогтоож авахыг хичээгээрэй. Нүд рүү нь ширтсэнээр та шинэ танилдаа таалагдах ажээ.

Таны хэрэглэдэг арга энэ дунд байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()