1
Япон - Муруй шүд
Баруунд тэгшхэн, яралзсан шүдийг сайханд тооцдог. Гэвч Японд эсрэгээрээ байдаг ажээ. “Yaeba” буюу муруйж ургасан шүдийг Япон улсад дур булаам гэж үздэг бөгөөд ийм шүдтэй хүмүүсийг үзэсгэлэнтэйд тооцдог байна.
2
Шинэ Гвиней - Нүүрний сорви
Шинэ Гвиней болон Африкийн хэд хэдэн орнуудын иргэд биеэ янз бүрийн хэлбэртэй сорвиор чимдэг. Тусгай ёслол үйлдэн эрэгтэй хүмүүсийг сорвитой болгодог бол эмэгтэй хүний хувьд сорви нь гоо үзэсгэлэнгийн илрэл болдог ажээ.
3
Өмнөд Солонгос - Зүрхэн хэлбэртэй нүүр
Өмнөд Солонгост гоо сайхны хагалгаа ихэд түгээмэл байдгаар зогсохгүй, хүн ард нь үүндээ дассан байдаг гэнэ. Томоохон хотуудад нь хаа сайгүй гоо үзэсгэлэнтэй болохын тулд хагалгаа хийлгэхийг уриалсан төрөл бүрийн сурталчилгаа байдаг. Харин Солонгосчуудын хувьд зүрхэн хэлбэртэй нүүр нь үзэсгэлэнтэйд тооцогддог бөгөөд ийм болохын тулд охид бүсгүйчүүд хагалгаа хийлгэдэг аж. Энэ хагалгааг эрүүний ясыг 3 хувааж, гол хэсгийг нь авна. Дараа нь хоёр захыг нь холбож, хурц өнцөг бүхий эрүү үүсгэдэг аж. Ийм хагалгааг Өмнөд Солонгос улсад эртнээс хийж эхэлсэн бөгөөд хагалгаанд орсон хүмүүс хатуу юм идэж чаддаггүй гэнэ.
4
Мавритани - Илүүдэл жин
Мавритани бүсгүйчүүд том гэдэсгүй л бол эрчүүдийнхээ анхаарлыг татаж чадахгүй. Эцэг эхчүүд нь охидоо “гоо үзэсгэлэнтэй” болгохын тулд өдөрт 16000 калори бүхий хоол өгдөг аж. Гэхдээ энэ уламжлаалаас нь болж, олон охид гэдэс дотрын өвчтэй болдог билээ. Сонирхуулж хэлэхэд хүн өдөрт 1500 калори хоол хүнс хэрэглэх ёстой байдаг байна.
5
Иран - Нүүрний хагалгаа
Иран бол хамрын мэс заслын хаант улс. Хамрын хагалгаа өндөр үнэтэй байдаг ч, эр эмгүй шулуун хамартай болохын тулд нүүрэндээ мэс хүргэдэг. Учир нь Иран улсын хувьд шулуухан хамар гоо үзэсгэлэнгийн шалгуур болдог төдийгүй, нийгэмд эзлэх байр суурийг нь ч өсгөж өгдөг байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Иран улсын иргэд хамрын хагалгаа хийлгээгүй байж, хийлгэсэн юм шиг харагдахын тулд хамар дээрээ шархны лент нааж явдаг ажээ.
6
Хятад, Тайланд - Цагаан арьс
Азийн олон оронд гоо үзэсгэлэнгийн хэмжүүр нь цагаан арьс байдаг. Азийн орнуудын дэлгүүрт худалдаалагдах нүүрний тос нь бүгд цайруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд ихэнх Хятадууд арьсаа борлуулахгүйн тулд далайн эрэг рүү баг зүүж явдаг ажээ. Түүнээс гадна Азиуд биеэ борлуулахыг хүсдэг барууныхныг гажигтай гэж боддог гэнэ шүү.
7
Фула үндэстэн - Өргөн дух
Африкийн Фулачуудын хувьд өргөн духыг сайхан гэж тооцдог. Үүний тулд бүсгүйчүүд орой хэсгийн үсээ хусаж, том духтай мэт харагдахыг хичээдэг аж. Мөн дундад зууны Европт өргөн духтай харагдахын тулд бүсгүйчүүд үсээ хусдаг байсан билээ.
8
Бирм - Урт хүзүү
Бирм улсын зүүн хэсэгт “Анаашин эмэгтэй” гэсэн нэр томъёо байдаг. Энэ нь Каяа хүмүүст хамаардаг бөгөөд Каяа бүсгүйчүүд хүзүүндээ цагираг зүүдэг аж. Учир нь тэд хичнээн урт хүзүүтэй байна, төдий чинээ үзэсгэлэнтэй харагдана гэж үздэг гэнэ. Домогт хүзүүн дэхь цагиргууд барнаас авардаг гэж гардаг бол үнэн хэрэгтээ ердөө овог аймгийн уламжлал, таних тэмдэг ажээ.
9
Мурси үндэстэн - Том уруул
Этиопын Мурси үндэстний охид тусгай хавтан ашиглан доод уруулаа сунгадаг. Хавтан хэдий чинээ том байна, охидын нийгэмд эзлэх байр суурь төдий чинээгээр өсдөг бөгөөд том уруултай байх тусам сүйн бэлэг нь их байдаг ажээ. Энэ өвөрмөц уламжлалыг тайлбарлах хоёр онол байдаг бөгөөд нэг нь, муу сүнс хүний биед амаар ордог тул хавтан үүнийг зогсоодог гэж үздэг. Хоёр дахь нь Мурсичууд бүсгүйчүүдээ боол болгон олзлуулахгүйн тулд ийм арга хэрэглэдэг гэсэн онол аж.
10
Тажикстан - Нийлсэн хөмсөг
Тажикстаны зарим нутгуудад нийлсэн хөмсөгтэй эмэгтэйг үзэсгэлэнтэйд тооцдог. Бурхнаас ийм хөмсөг заяагаагүй бол бүсгүйчүүд хөмсгөө нийлүүлж буддаг бөгөөд ийм хөмсөг нь жаргалтай амьдралын бэлгэдэл гэж үздэг аж.
Танд хамгийн өвөрмөц санагдсан улс аль нь байв?