Хүний биеийн ямар үүрэгтэйг нь мэддэггүй эрхтнүүд

Хүний бие бол тэр чигээрээ гайхамшиг. Тиймдээ ч анагаах ухааны салбар ихээхэн хөгжсөн ч гэлээ, өнөөг хүртэл хүний биед байдаг хэрнээ, ямар үүрэгтэйг нь мэддэггүй олон эрхтэн байдаг байна. Тэгвэл та шашны номлолд байдаг далдыг харагч гуравдагч мэлмий хүний биед үнэхээр байдаг гэдгийг мэдэх үү? Бас эрэгтэй хүнд хөхний толгой ямар хэрэгтэй юм бол гэж та гайхаж байсан уу? Тэгвэл эдгээр болон бусад асуултын хариултуудыг хамтдаа олж мэдэцгээе.

Хүний биеийн ямар үүрэгтэйг нь мэддэггүй эрхтнүүд

1 Эпифиз

Эпифиз булчирхай нь "мелатонин" гэгч дааврыг ялгаруулдаг. Гэхдээ хоног хугацааны хэмнэлд захирагдан зөвхөн харанхуй байх үед тус дааврыг ялгаруулдаг билээ. Зарим загас болон хэвлийгээр явагчдад эпифизийн оронд гуравдагч нүд байдаг бөгөөд энэ нь төрөл бүрийн гэрэл мэдэрдэг боловч, дүрс болгон буулгадаггүй аж. Гуравдагч нүдэнд торлог бүрхэвч, нүдний болор байдаг ч, хүний эпифиз шиг өдөр шөнийг ялгадаггүй. Далдын хүч судлаачдын ярьдаг гуравдагч мэлмий нь эпифиз байж мэдэх ч, эпифиз ихэнх хүмүүсийн хувьд ямар ч үүрэггүй билээ.

Эпифиз

2 Ахар сүүл

Ахар сүүл бол устаж байгаа эрхтэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэхдээ үүнээс гадна хоёр чухал үүрэгтэй юм. Ахар сүүл нь гэдэс хэвлий болон хоол боловсруулах үйл ажиллагаанд чухал шаардлагатай булчин, шөрмөсийг хөдөлгөж, байранд нь оруулах үүрэгтэйгээс гадна хүн байрлалаа өөрчлөхөд чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Ахар сүүл

3 Мухар олгой

Өвсөн тэжээлтэн амьтны биед "целлют" боловсруулах зарим нэг төрлийн бактери байдаг. Гэхдээ хүний биед энэ нь тийм ч их шаардлагатай биш юм. Мухар олгой үрэвсэх аюултай бөгөөд ингэсэн тохиолдод тэр дор нь авахуулах шаардлагатай болдог билээ. Америкт хүүхдийг төрөнгүүт нь мухар олгойг авдаг байсан ч, ийм хүүхдийн бие махбодийн болон оюун санааны хөгжил нь удааширдаг ажээ. Нэг үгээр хэлбэл мухар олгой нь бидний хэвлийд байдаг хүнд хэрэгтэй бактери "үйлдвэрлэгч" юм. Олгойгоо авахуулсан хүмүүс хорт бодисыг гадагшлуулахдаа удаан болж, дотоод эрхтний үйл ажиллагаа нь ч мууддаг ажээ.

Мухар олгой

4 Хоолойн мах

Хоолойн мах нь хүнийг амьсгал авах үед орж ирдэг гадны бактериас хамгаалдаг тунгалгийн булчирхайн эс юм. Гэхдээ үрэвсээд удсан бол бие махбодийг хамгаалах бус халдвар үүсгэгч болж хувирдаг. Тиймээс эмч нар хоолойн махаа авахуулахыг зөвлөдөг билээ. Мөн хүний биеийн дархлааны тогтолцоонд хоолойн мах чухам ямар үүрэгтэйг эмч нар тогтоож хараахан чадаагүй байгаа юм.

Хоолойн мах

5 Эрэгтэй хүний хөхний толгой

Үр тогтох үед "Ү" хромосом идэвхигүй байдаг тул бүх үр хөврөлүүд ижил үе шатыг дамжин бүрэлддэг. Гэхдээ хоёр дахь сараас эхлэн генийн идэвхижил явагддаг бөгөөд энэ үед эр хүйсийн даавар ялгарч эхэлдэг. Ингээд эрэгтэй хүүхэд бүрэлдэхийн тулд хоёрдугаар сараас эхлэн маш их хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт явагддаг боловч хөхний толгой алга бололгүй үлддэг ажээ.

Эрэгтэй хүний хөхний толгой

6 Дэлүү

Дэлүү бол хамгийн нууцлаг эрхтэн юм. Чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг нь бүрэн гүйцэд тогтоогоогүй байгаа ч, доорх үүргүүдийг одоогийн байдлаар батлаад байгаа билээ.

  • Тунгалаг эс болон эсрэг биет ялгаруулдаг.
  • Элэг рүү очих хэрэггүй болсон цусны улаан бөөмийг устгадаг.
  • Цус агуулагчийн үүрэг гүйцэтгэж, их хэмжээний биеийн хөдөлгөөн хийх үед цусаа шахдаг.

Дэлүү

7 Хамрын хос хөндий

Хамрын хос хөндийн үйл ажиллагааг одоо болтол бүрэн тодорхойлоогүй байгаа ч, доорх үүргүүдийг гүйцэтгэдэг болохыг нь баталжээ.

  • Гавлын ясанд учрах даралтыг багасгана.
  • Хүний дуу хоолойг дуугаргана.
  • Сэтгэцийн цочролыг багасгана.
  • Амьсгаа авахад орж ирэх агаарыг бүлээцүүлнэ.

Хамрын хос хөндий

8 Тимьяны булчирхай

Хүний цээжинд вирус, элдэв халдварыг устгах булчирхай байдаг. Хүүхэд 2-3 нас хүрэх хүртэл энэ булчирхайн үйл ажиллагаа идэвхитэй байдаг ч, үүнээс хойш аажмаар багасдаг байна. Ингээд 30 настай хүнд тус булчирхайн үйл ажиллагаа бүрэн зогссон байдаг бөгөөд ахмад настангуудад бараг ийм булчирхай байсан гэх ул мөр үлддэггүй ажээ.

Тимьяны булчирхай

9 "Vemeronasal"

Энэ эрхтэн ихэвчлэн амьтанд байдаг. Үүний тусламжтайгаар амьтад хүнд мэдрэгдэхгүй үнэрийг ялгадаг аж. Муур амаа нээлттэйгээр аливааг үнэрлэдгийг та анзаарсан бол "Vemeronasal"-аа ашиглаж байгаа нь тэр юм. Хүнд энэ эрхтэн байдаг боловч ямар хэрэгтэйг нь ер тогтоож чадаагүй учраас ердөө бэлгэдлийн шинжтэй гэхэд болох ажээ.

"Vemeronasal"

Та арай эдгээр эрхтнүүдийн үүргийг мэдэх юм биш биз? Тэгвэл бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()