Шууд туршиж болох галзуу санаанууд

Өдөр бүр бидэнд тохиолдох ахуйн асуудлыг амархан шийдвэрлэх аргууд байдгийг та мэдэх үү? Гэхдээ заавал хөрөнгө мөнгө үрж, цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд хэдхэн хормын дотор бүхнийг цэгцэнд нь оруулж, хэрэггүй болсон зүйлсийг гайхалтайгаар ашиглах боломж үргэлж нээлттэй байдаг аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө цагт үүн шиг хэрэгтэй мэдээ гэж үгүй болов уу? 

Шууд туршиж болох галзуу санаанууд

1

Та хүүхдийнхээ ашиглахгүй болсон орыг самбар, ширээ болгож ашиглаарай. Орны матрассыг авч оронд нь самбар байрлуулахад л хангалттай.

2

Хэрвээ та халуун шоколад уумаар санагдвал дууссан “Nutella”-гийн саванд буцалсан сүү хийж уугаарай.

3

Танд хутга байхгүй бол амтат бялуугаа шүдний утас ашиглаж зүсч болох юм.

4

Элгэн гутлыг цэвэрлэхдээ ширүүн хумс үрэгч ашиглаарай. Энэ нь гутлан дээр тогтсон толбыг хормын дотор арилгана.

5

Том хэмжээтэй хавчаар ашиглаж, гэрээр дүүрэн хөглөрөх залгууруудын асуудлаа цэгцлээрэй.

6

Хадаас хадах хэрэг гарвал гараа цохиж бэртээхээс сэргийлж, хувцасны хавчаар ашиглахыг зөвлөе.

7

Таны хийсэн хоолний давс нь ихэдсэн бол хэдхэн ширхэг төмс хэрчиж хийгээд үзээрэй. Төмс өөртөө давсыг шингээх давуу талтай юм.

8

Хэрэггүй болсон пластик савыг хайчилж бэлтгээд гар утсаа цэнэглэхдээ хэрэглээрэй.

9

Модон тавилга дээр үүссэн толбыг хушга ашиглаж, арилгаж болох юм. 

10

Жижиг ээмэг зүүх сайхан ч хадгалахад асуудалтай байдаг. Байнга өрөөсөн нь алга болдог учраас хаяхаас өөр аргагүйд хүрдэг билээ. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд хоёр ээмгээ товчны нүхэнд тогтоож, хадгалаарай. 

11

Компьютерийн гаран дээрх тоосыг арилгахдаа хэрэглэхээ больсон нүүр будгийн багсыг ашиглана. 

12

Бэхний толбыг гар ариутгагчаар арилгаж болдог гэдгийг та мэдэх үү? 

13

Хэрэглээд илүү гарсан утсыг хувцасны хавчаарт ороож тавиарай. 

14

Толбо тогтсон газар багахан оо түрхэж, сайтар үрээд чийгтэй алчуураар арчиж цэвэрлээрэй.

15

Угаалгын машинаа цэвэрлэхийн тулд танд үнэтэй нунтаг, угаагч бодис хэрэг болохгүй. Үүний оронд ердөө цагаан цууг угаалгын нунтагны саванд хийж, угаахад л хангалттай.

16

Өрөөнийхөө аль нэг хэсэгт соронз тогтоож, металл эд зүйлсээ тогтоогоорой. 

17

Хуучин жинсэн өмднийхөө халаасыг авч, ширээнийхээ дээр тогтоож, үзэг, бал хийдэг сав болгон ашиглаж болох юм.  

18

Цагаан гааг хальслахдаа халбага ашиглах нь хялбар байдаг. 

19

Тал сонгино, тал авокадог хамт хадгалах нь тухайн жимс ногоо өнгөө алдаж, харлахаас сэргийлдэг. 

20

Гуталныхаа эвгүй үнэрийг арилгахын тулд багахан хүнсний сода ашиглаарай.

21

Гутлаа хурдан хатаахад сонин тус болно. Сонинг гуталны дотор талд хийж хэсэг хугацааны дараа аваарай. 

22

Сэтгүүлийн тавиурыг савны таг хадгалах хэрэгсэл болгон ашиглаарай. 

23

Олон төрлийн нүдний шилээ хамтад нь хувцасны өлгүүрт байрлуулаарай. Ингэснээр та дахиж шилээ хайж цаг алдахгүй бөгөөд шилний нүүр зурагдах асуудлаас давхар сэргийлэх юм. 

24

Сонгино хэрчиж байхад нулимс тань урсаж, нүд тань хорсоод байвал багахан сонгино авч зажлаарай. 

25

Төрсөн өдрийн лааг бялуунд зоохоос өмнө доор нь дундаа нүхтэй чихэр байрлуулаарай. Ингэснээр та бялуун дээр лааны тос наалдахаас сэргийлэх аж. 

26

Жижиг савтай эд зүйлсээ жимсний тавган дээр тавьж, эвтэйхэн байрлуулаарай. 

27

Халуун чинжүүг хэрчисний дараа гарт тань үнэр нь шингэсэн байвал оливын тос түрхээд, савандаж угаана. 

28

Ашигладаггүй сагсыг хананд тогтоож, эд зүйлс хадгалах тавиур болгож болох юм. 

29

Та пиццагаа халаахдаа багахан тосыг хийгээрэй. Энэ нь амтат пиццаг тань зөөлрүүлж, шинэхэн мэт болгох аж. 

30

Орооцолдсон хүзүүний зүүлтийн зангилааг тайлахдаа хүүхдийн цацлага ашиглаж болно. Зангирсан хэсгийн завсраар зүү хийж, дээрээс нь талькаа асгаарай. 

31

Түлэгдсэн хайруулын тавгыг цэвэрлэхэд давсыг ашиглаж болно. 

32

Та дарсны бөглөөг зүүний хатгуур болгон хэрэглээрэй. 

33

Та даавуун гутлаа ус нэвтэрдэггүй болгохын тулд зөгийн "лаван лаа"-г түрхэж, хатаахад хангалттай. 

34

Нэрснээс үүссэн толбыг арилгахын тулд 1:10 харьцаатай ус төрөгчийн хэт исэл болон усыг нэгтэж, ашиглана. 

35

Та хэний ч таах боломжгүй гар утасны нууц үгтэй болохыг хүсвэл үсгэн дээр удаан дарахад гарч ирэх өвөрмөц үсгүүдийг хэрэглээрэй. 

36

Шүршүүрийн хөшгөндөө өөрийн арга ухаан ашиглаж, халаас хийгээрэй. Харин үүндээ бие угаагч, алчуур зэргээ байрлуулж, зай завсраа хэмнэх боломжтой.  

37

Гутал тань хальтраад явж болохгүй байвал наалддаг даавуун лентийг гутлынхаа өсгийнд тогтоогоорой. 

38

Ханан дээр толбыг арилгахдаа шохой ашиглаж болно. Толбыг шохойгоор үрсний дараа чийгтэй алчуураар цэвэрлэнэ. 

39

Арьсан гутлан дээрх толбыг арилгахдаа 2:1 харьцаатай ус болон цагаан цууг хольж, үүнийгээ сойзонд түрхэж арчаарай. 

40

Хэрэв цэцгээ шинээр нь удаан байлгахыг хүсвэл 1 цайны халбага элсэн чихэр, хэдэн дусал архитай усанд хийж байлгана. 

Танд аль санаа нь хамгийн их таалагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()