Нүцгэн зургаа хакеруудад алдсан одууд

Алдар нэртэй халуухан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан биеэрээ бишрүүлж, олны харцыг булааж явдаг. Харин тэдний тоглоом шоглоом болгож утсан дээрээ авсан нүцгэн зургууд нь олонд дэлгэгдэж, цахим ертөнцийг шуугиулж байсан юм. Эмэгтэй хүн нарийн нандин зүйлсээ хүн бүхэнд дэлгэнэ гэдэг тийм ч таатай биш. Ингээд чухам ямар алдартнууд нүцгэн зургаа алдсан болохыг олж мэдэцгээе. 

Нүцгэн зургаа хакеруудад алдсан одууд

1 Кат Деннингс (Kat Dennings)

Нэрт жүжигчин бүсгүй нь 2010 онд утсан дээрээ авахуулсан нүцгэн зурагнуудаа алдсан юм. Түүний төгс сайхан бие бүхлээрээ гарсан зурагнууд нь цахим сүлжээгээр цацагдаж, хүн бүрийн нүдэнд тусч, шуугиан тарьж байв. Азаар тэр бүх хэл ам намдаж, бүсгүй уран бүтээлдээ эргэн орсон ч, 2012 онд ахин түүний нүцгэн зургууд шинээр дэлгэгдэж, бүсгүйн нэр хүнд газарт унах шахжээ. Харин Кэт Леннигс өмнө болж өнгөрсөн хэрэг явдал мартагдсан хойно ахин утсаа хакердуулсан нь зориудын үйлдэл юм болов уу гэх хардлагыг хүмүүст төрүүлсэн билээ. 

Кат Деннингс (Kat Dennings)

2 Тулиса Контоставлос (Tulisa Contostavlos)

"The X Factor" шоуны шүүгч Тулиса нь үзэсгэлэн гоо төрх, гоё сайхан биеэрээ алдартай. 2012 онд тэрээр найз залуутайгаа хийсэн 6 минут үргэлжлэх секс бичлэгээ хакердуулж, цахим сүлжээнд цацуулсан юм. Бүсгүй энэ бүхэнд найз залуугаа буруутгаж байсан бөгөөд маш их шаналж, хэд хэдэн удаа ярилцлага өгч, хүмүүсийг энэхүү бичлэгийг татаж авч, үзэхээ зогсоогооч хэмээн хүсч байсан гэдэг. Тэрээр "Үнэндээ би бичлэг хийж байна ч гэж мэдээгүй. Хуучин найз залуу маань миний карьерийг үгүй хийх гэсэндээ л энэ бүгдийг санаачилсан. Таны нүцгэн, аймшигтай бичлэгийг хүн болгон үзэж, амны зугаагаа гаргах ямар аймшигтай гэж санана. Ямар хэцүү болохыг нь төсөөлөх ч аргагүй" хэмээж байжээ. 

Тулиса Контоставлос (Tulisa Contostavlos)

3 Мила Кунис (Mila Kunis)

Хүн бүрийн харцыг булааж, хайрыг татдаг нэрт жүжигчин бүсгүйн нүцгэн зургийг Кристофер Чейни (Christopher Chaney) гэх эр хакердаж олонд дэлгэжээ. Тэрээр зөвхөн Мила Кунис ч биш олон оддын хувийн орон зайд нэвтэрч, зургуудийг нь хакердаж авдаг байсан нь илэрч, 10  жилийн хорих ял сонссон юм. Энэ нь жүжигчин бүсгүйн санааг амраасан боловч нүцгэн зургууд нь өнөө хэр нь цахим сүлжээгээр хэрэн хэсч явдаг билээ. 

Мила Кунис (Mila Kunis)

4 Кейт Аптон (Kate Upton )

Халуухан төрх, том хөхөөрөө алдаршсан загвар өмсөгч Кейт Аптон одоогоос 2 жилийн өмнө эрээ цээргүй, дэндүү ичгэвтэр нүцгэн зургуудаа алдаж байжээ. Мэдээж тэрээр модель тул маш олон зураг авалтанд хувцасгүй орж байсан хэдий ч, түүний гар утсаараа авсан нүцгэн зургуудыг харах төдийд нүд хальтирч, санаа зовмоор байсан юм. Харин хамаг байдгаа дэлгэн харуулж, хүн бүрийн хэл амны бай болсон бүсгүйд эл явдал хар дурсамж болон үлдсэн нь гарцаагүй. 

Кейт Аптон (Kate Upton )

5 Памела Андерсон (Pamela Anderson)

Фото модель, жүжигчин Памела Андерсон 1996 онд хуучин нөхөр, дуучин жүжигчин Томми Ли (Tommy Lee)-тэй хийсэн секс бичлэгээ алдаж, багагүй шуугиан тарьж байжээ. Угийн халуухан гэгддэг байсан Памелагийн секс бичлэгийг үзээд түүнийг хүсэмжлэх залуус бишгүй байсан. Харин сүүлд нь буюу 1997 онд радио нэвтрүүлгийн хөтлөгч Ховард Стерн (Howard Stern) тус секс бичлэгийг үзээд "Миний үзэж байсан хамгийн гайхалтай секс бичлэг байсан. Үнэхээр янзтай шүү" хэмээн хэлж байсан удаатай юм. 

Памела Андерсон (Pamela Anderson)

6 Кейли Куоко (Kaley Cuoco)

"The Big Bang Theory" кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан жүжигчин бүсгүй нь хэд хэдэн нүцгэн зургаа гар утсан дээрээ авсан байсан бөгөөд чадварлаг хакеруудын арганд орж, зургуудаа алдсан байна. Түүний нүцгэн зурагны тухай яриа бүтэн жил дамнан үргэлжилсэн бөгөөд тухайн үед бүсгүй мэргэжлийн теннисийн тамирчинтай хуримаа хийсэн байсан ч, энэ шуугианаас болж удалгүй салсан билээ.

Кейли Куоко (Kaley Cuoco)

7 Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)

Дэндүү халуухан, төгс хэмээгддэг жүжигчин бүсгүйн хэд хэдэн нүцгэн зургийг хакердаж, олон нийтийн сүлжээгээр цацаж байжээ. Түүний зургуудыг хакердсан этгээд бол дээр дурдсан Кристофер Чейни бөгөөд 2011 онд бүсгүйн хувийн зургуудыг дэлгэснээс болж шүүхэд дуудагдсан юм. Жүжигчин бүсгүй үүнд маш сэтгэл гундуу, бухимдалтай байсан төдийгүй эмэгтэй хүн бүрийн адил өөрийн нүцгэн зургаа утсан дээрээ авснаас болж, бусдын хэл амны бай болж, хараалгуулах болсондоо гомдолтой байжээ. 

Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)

8 Лейтон Мистер (Leighton Meester)

"Gossip Girl" киноны гол дүрээр илүүтэй танигдсан тэрээр 2009 онд найз залуутайгаа хийсэн секс бичлэгээ алдаж, хүн бүрийн анхаарлыг татаж байв. Хүмүүс бүсгүйг "тэр ч чадварлаг, мундаг юм аа" гэхчлэн дүгнэж байсан бөгөөд цэвэрхэн өхөөрдөм царайныхаа ард тун ч халуухан төрхийг нууж байжээ гэдэг нь олны нүднээ ил болсон билээ. 

Лейтон Мистер (Leighton Meester)

9 Рианна (Rihanna)

Хөгжмийн ертөнцийг манлайлж, хэдийн өөрийн орон зайг бий болгосон түүнийг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр 2009 онд дуучин Крис Браун (Chris Brown)-аас харилцаагаа тасалсны дараа 15 ширхэг нүцгэн зургаа алдсан юм. Бүсгүй энэ тухайгаа "Би өөрийн хувийн зургаа хүн бүрийн хүртээл болгож, нүдийг нь хужирлаж, амных нь зугаа болгох үнэхээр дургүй. Би маш их ичиж байна. Үнэхээр ичсэндээ гэрээсээ ч гармааргүй, цахим сүлжээ рүү ч ормооргүй байна. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг бол бүр унших ч аргагүй." хэмээн маш бухимдсан, сандарсан байдалтай ярилцлага өгч байжээ. 

Рианна (Rihanna)

10 Аби Титмусс (Abi Titmuss), Аиша Абубакар (Aisha Abubakar) болон Жон Лесли (John Leslie)

Жүжигчин Аби Титмусс, телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Жонн Лесли болон загвар өмсөгч Аиша Абубакар нар нэгэн үдшийг халуухан, хөгжилтэй өнгөрүүлжээ. Харин тэд тус үдэш секс бичлэг хийсэн бөгөөд групп секс хийж байгаа нь хүн бүхний өмнө дэлгэгдэнэ гэж яаж мэдэх билээ? Тэдний 15 минут гаруй үргэлжилсэн бичлэг нь алдагдаж, цахим сүлжээнд цацагдсанаар бүсгүйчүүд болон залуугийн амжилт карьерт сөргөөр нөлөөлж, гэр бүлийг нь хүртэл үймүүлсэн юм. 

Аби Титмусс (Abi Titmuss), Аиша Абубакар (Aisha Abubakar) болон Жон Лесли (John Leslie)

11 Мелисса Бенойст (Melissa Benoist)

"Glee" киноны чимэг болсон жүжигчин бүсгүй Мелисса торон трикотой, цээж нүцгэн хэд хэдэн зургаа хакеруудад алдаж, цахим сүлжээний хамгийн их хайлтыг авч, хэл амны бай болсон аж. Түүн шиг даруухан төрхтэй бүсгүй цагаа тулвал халуухан харагддаг юм байна гэхчлэн хүмүүс ам уралдан ярьж байсан бөгөөд бүсгүй олон зүйл ярилгүй "Энэ чинь дэндүү ичгэвтэр, бүдүүлэг хэрэг шүү" хэмээн хатуухан хэлсэн билээ. 

Мелисса Бенойст (Melissa Benoist)

12 Ким Кардашьян (Kim Kardashian)

Ким хуучин найз залуу "Ray J"-тэй хийсэн секс бичлэгээ хакеруудад алдаж, интернэтээр нэг шуугиан тарьж байсан цаг саяхан. Тухайн үед тэдний “Keeping Up with the Kardashians” реалити шоу ид хүчээ авч байсан бөгөөд тэдэнд дургүй хэн нэгэн секс бичлэгийг цацаж, реалити шоуг чинь хаалгана хэмээн сүрдүүлсэн гэдэг. Харин хэзээний л аргатай Ким тэрхүү “сүрдүүлэгч”-ийг аргалан, шоугаа хаалгахаас аварч, нууц бичлэгээ ч устгуулж байжээ. Харин ч түүний энэхүү секс бичлэг Кимийг алдартай болоход гол түлхэц болсон гэхэд хилсдэхгүй юм. 

Ким Кардашьян (Kim Kardashian)

13 Эмили Ратаковски (Emily Ratajkowski)

Залуусын сэтгэлийг эзэмдэж, охидын атаархлыг төрүүлэх халуухан загвар өмсөгч, жүжигчин бүсгүй нь бага байхаасаа урлагт хөл тавьж, хүмүүсийн анхаарлыг татах болсон. Тэр бол гар утсан дээрээ бодлогогүй зураг авч, хадгалах хэрэггүй гэдгийг баталсан олон оддын нэг бөгөөд түүний нүцгэн зургууд хулгайд алдагдаж байсан юм. Харин энэ нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэхээс илүүтэй олон нийтэд улам бүр алдаршиж, шүтэн бишрэгчдийнхээ тоог ч нэмэгдүүлээд авсан азтай, одтой бүсгүй билээ. 

Эмили Ратаковски (Emily Ratajkowski)

14 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Үзэсгэлэнт дуучин бүсгүй хуучин нөхөр болох Охани Ноа (Ojani Noa)-тай секс бичлэг хийж, халуухан төрхөө олонд харуулаад амжсан юм. Тус бичлэг нь 20 гаруй минут үргэлжлэх бөгөөд дуучин бүсгүйн халуухан боловч эрээ цээргүй хэсгүүд их гарч, хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах дөхжээ. Женнифер Лопез бичлэг алдагдсанд бухимдалтай байсан төдийгүй "Үнэхээр уур хүрч байна. Яагаад хүний хувийн амьдралыг дэлгэж байгаа юм? Би чинь багагүй олон дэмжигчид, шүтэн бишрэгчидтэй. Тэд үүнийг үзээд яаж намайг хайрлаж, цаашдаа яаж намайг хүндлэх юм бэ? Миний карьер, өнгөрсөн хугацаанд туулж ирсэн хүнд хэцүү амьдрал минь яах юм? Тэр хүн яагаад тэнэг үйлдлээс нь болж зовж шаналах олон хүнийг бодсонгүй вэ?" хэмээн ярилцлага өгч байжээ. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

15 Женнифер Лауранс (Jennifer Lawrence)

Өдгөө 25 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, Женнифер Лауренс маш олон алдартай бүтээлүүдээрээ өөрийн чадвар, гоо үзэсгэлэнг үнэлүүлээд амжсан. Үүнийхээ зэрэгцээ тэр үргэлж олны нүднээ ил байж, үе үе нүцгэн зургаараа олны нүдийг орой дээр нь гаргах шиг болдог. Учир нь бүсгүй өөрийн 25 ширхэг нүцгэн зургаа хакердуулан, олны хэл амны бай болж, онцлох ярианы сэдэв болж явсан юм. Түүний хувьд энэ нь амьдралынх нь хамгийн бараан дурсамж байсан гэж бүсгүй хэлдэг бөгөөд цахим сүлжээн дэх өөрийнхөө нүцгэн зургийг хараад ухаан алдаж унах шахсан байдаг. 

Женнифер Лауранс (Jennifer Lawrence)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()