1
Алим нь шим тэжээл, витаминаар баялаг тул хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулж, боловсруулалтыг түргэсгэдэг. Мөн найрлаганд нь агуулагдах шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг төдийгүй зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
Энэхүү жимс нь А, В, С витамин болон ширхлэг эдээр баялаг бөгөөд пектин гэж нэрлэгддэг ферментээр дамжуулан хоол идэх дур хүслийг дардаг шидтэй. Пектин нь мөн цусан дахь сахарын хэмжээг хянахад тусалдаг. Судалгаанаас харахад 25 гр пектин нь 0.3 кг жин хасдаг аж.
Иймд хүмүүс алим жимсийг сонгож, хоолны дэглэм баримталж, хөлс хүчээ урсгалгүй олон кг жинг богино хугацаанд хасах боломжтой юм. Энэхүү дэглэм нь маш амар хялбар бөгөөд та уг дэглэмийг баримталж байх хугацаандаа давс, чихрээс татгалзаж, илүү их ус ууж байхыг давхар анхаараарай.
2
Эхний өдөр: Алим (1-2 кг хасна)
Өглөөний цай: 3 жижиг эсвэл 2 том алим идэж, нимбэгний шүүс уугаарай. Хэрэв та хүсвэл багахан самар идэж болох юм.
Өдрийн хоол: 3 ширхэг алим, 20 гр хэрчсэн яншуй, 30 гр сонгино, 1 ширхэг чанасан өндгийг ашиглаж, салат хийж идээрэй.
Оройн хоол: Дунд зэргийн хэмжээтэй 3 ширхэг алим иднэ.
3
Хоёр дахь өдөр: Алим болон будаа (1-1.5 кг хасна)
Өглөөний цай: Давсгүй агшаасан нэг аяга будаа, 3 ширхэг алимтай идээрэй.
Өдрийн хоол: Алимаа угааж, хэрчээд буцалсан усанд хийж байлгаарай. Дээр нь нимбэгний шүүс хийж, амт оруулна. Дараа нь будаагаа агшааж, бэлтгээд алимны компоттойгоо хамт идээрэй.
Оройн хоол: 1 аяга агшаасан будаа.
4
Гурав дахь өдөр: Алим болон бяслаг (2 кг хасна)
Өглөөний цай: 2 ширхэг алимыг өөх тос багатай тал аяга бяслагтай хамт иднэ.
Өдрийн хоол: Алимаа угааж цэвэрлээд буцалсан усанд нимбэгний шүүсний хамт хийгээрэй. Харин өөр нэг аяга сонгон авч баяслагаа хийж, 2 халбага зөгийн бал, самар нэмээд сайтар хутгана. Үүнийгээ алимтайгаа хольж идэж болно.
Оройн хоол: 50 гр өөх тос багатай бяслаг, 1 ширхэг алим.
5
Дөрөв дэх өдөр: Алим болон лууван (2 кг хасна)
Өглөөний цай: 2 ширхэг лууван, 1 ширхэг алимыг түүхийгээр иднэ.
Өдрийн хоол: 1 ширхэг алим, 1 ширхэг лууванг хальслаад хэрчээрэй. Үүндээ 1 халбага зөгийн бал, багахан нимбэгний шүүс хийж, хутгаад салат болгож идээрэй.
Оройн хоол: 2 ширхэг жигнэсэн алим, 1 халбага зөгийн балтай хольж иднэ.
6
5 дахь өдөр: Лууван болон хүрэн манжин (2 кг хасна)
Өглөөний цай: 1 ширхэг лууван, 1 ширхэг хүрэн манжинг жигнэж идээрэй.
Өдрийн хоол: 1 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг чанасан хүрэн манжин.
Оройн хоол: Өөрийн хүссэн хэмжээгээр лууван иднэ.
7
6 дахь өдөр: Алим (1-2 кг хасна)
Өглөөний цай: 3 жижиг эсвэл 2 том алим идэж, нимбэгний шүүс уугаарай. Хэрэв та хүсвэл багахан самар идэж болох юм.
Өдрийн хоол: 3 ширхэг алим, 20 гр хэрчсэн яншуй, 30 гр сонгино, 1 ширхэг чанасан өндгийг ашиглаж, салат хийж идээрэй.
Оройн хоол: Дунд зэргийн хэмжээтэй 3 ширхэг алим иднэ.
8
7 дахь өдөр: Алим болон будаа (1-1.5 кг хасна)
Өглөөний цай: Давсгүй агшаасан нэг аяга будаа, 3 ширхэг алимтай идээрэй.
Өдрийн хоол: Алимаа угааж хэрчээд буцалсан усанд хийж байлгаарай. Дээр нь нимбэгний шүүс хийж, амт оруулна. Дараа нь будаагаа агшааж бэлтгээд алимны компоттойгоо хамт идэх юм.
Оройн хоол: 1 аяга агшаасан будаа.
Энэ аргыг туршиж үзээрэй. Танд амжилт хүсье!