1
Хэрхэн өгзгөө томруулах вэ?
Дасгал хөдөлгөөн хийлгүйгээр өгзгөө томруулна гэдэг боломжгүй. Тиймээс та зорилгодоо хүрэхийн тулд дараах 2 зүйлийг хэрэгжүүлээрэй.
- Өгзөгний булчин чангалах дасгал хийх.
- Дасгал хийсний дараа шим тэжээл олж авах.
Дасгал хийсний дараа өгзөгний булчин нөхөн сэргээгдэх байдалд шилждэг тул том болгохын тулд зөв хэмжээгээр хооллох хэрэгтэй.
Хоолны хэмжээ: Хэрэв та жин нэммээр байгаа бол аль болох их ид. Харин зөвхөн өгзгөө томруулмаар байвал тохирсон хэмжээгээр ид.
Хэтрүүлж болохгүй: Хэтэрхий их уураг, нүүрс устай хоол идэх хэрэггүй. Энэ нь эрүүл мэндэд муу нөлөөтэй юм.
Өдөрт нэг жимс: Өдөрт хамгийн багадаа 1 ширхэг жимс идэж байх нь зөв.
Ингээд өгзгөө томруулахад тус болох хоол хүнстэй танилцъя.
2
Өгзөг томруулах хоол хүнс
1. Уураг
Дасгалынхаа дараа уургаар баялаг шейк ууж байхыг бид танд санал болгож байна. Туна загас, өндөг, тахианы мах, шош, бяслаг, мах, болон жигнэж болгосон бүх төрлийн загас нь уургаар тун баялаг юм.
2. Нүүрс ус
Гурвалжин будаа, овъёос, бүх төрлийн эрдэнэ шиш, төмсөнд нүүрс ус ихээр агуулагддаг. Харин нүүрс ус нь биеийн булчинг чангалж өгдөг билээ.
3. Өөх тос
Өөх тосыг хүн бүр биед муугаар нөлөөлдөг гэж боддог. Гэвч зарим нэг төрлийн өөх тос хүний биед зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд эрүүл мэндэд мөн тустай байдаг аж. Зөв өөх тосыг, тохирсон хэмжээгээр хэрэглэж чадвал биеийн хэлбэр өөрчлөгдөж, жин хасдаг. Харин ийм өөх тос агуулсан хүнс нь загасны тос, оливын тос, бүйлс, хушга, газрын самар юм.
4. Хүнсний ногоо
Антиоксидантаар баялаг бууцай, брокли, салатны навч болон бусад ногоон өнгөтэй хүнсний ногоог хүссэн хэмжээгээрээ идэж болно.
3
Өгзөг томруулах дасгал
Дасгал хөдөлгөөнгүй бол эдгээр хоол хүнс ямар ч нөлөө үзүүлэхгүйг санаарай. Бүр жин нэмж ч болзошгүй. Та ямар ч дасгал хийж болно. Гэхдээ бидний хамгийн сайн мэддэг "Lunges" болон "Butt Bridges" дасгалуудыг хийх нь хамгийн үр дүнтэй.
1. "Butt Bridge"
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад хоёр гараа ташаагаа дагуулж тавиад дээшээ харж хэвтэнэ. Ингээд хоёр өвдгөө нугална. Дараа нь нуруугаа цэх чигээр нь хадгалан, өгзгөө өргөх хэрэгтэй. Энэ үедээ амьсгалаа гаргах хэрэгтэй бөгөөд хэдэн секунд байрлалаа хадгалаарай. Харин буцаж хэвтэхдээ амьсгаа авах юм.
2. "Lunges"
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, цэх зогсоно. Урагшаа том алхаж, удаанаар 2 өвдгөө нугална. Энэ үед нуруу цэх, өвдөг 90 градусаас илүү нугаларах ёсгүйг санаарай. Ингээд дараа нь нөгөө хөлөөрөө урагш алхаж, дасгалаа давтана.
Та дээрх аргыг туршиж үзээд, найз нөхөддөө дамжуулаарай.