Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс

2017-01-25, 15:09
292,408

Бид бүгд эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөддөг билээ. Өвчин зовлонгүй байх нь амьдралаас авч буй хамгийн том бэлэг гэж ярьдаг тул та ч мөн хэрэглэж байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулж, элдэв нян, бактериэс сэргийлж явахад гэмгүй юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ гэнэтийн үхэл, аймшигт өвчнөөс аврах дэлхийн №1 жимсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс

Харин хүний биеийн бүхий л хэсэгт онцгой сайн нөлөө үзүүлж, өвчин зовлонг үгүй хийх жимс бол бид бүгдийн сайн мэдэх хасарваань юм. 

 

1 Төмрөөр баян

Хасарваань нь төмрийн агууламж өндөр тул цус багадалтаас сэргийлдэг бөгөөд жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд идэж хэрэглэхэд тохиромжтой билээ. 100 гр хасарваань нь 0.9 мг төмрийн агууламжтай төдийгүй үүнийг өдөр бүр идсэнээр нэг өдөрт авах ёстой нийт төмрийн хэмжээний 11 хувийг бүрдүүлдэг байна. 

Төмрөөр баян

2 Суулгалтаас сэргийлнэ

Энэхүү жимс нь калигаар ч мөн баялаг бөгөөд энэ нь бактерийг устгах шидтэй байдаг тул суулгалт, ходоод гэдэсний өвчлөлөөс сэргийлдэг. Хэрэв та гүйлгэж эхэлсэн бол хасарваанийг идээд үзээрэй. 

Суулгалтаас сэргийлнэ

3 Өтгөн хаталтыг эмчилнэ

Өтгөн тань хатаж, зовоогоод байна уу? Тэгвэл хасарваанийг усанд хийж, хонуулаад өглөө нь уугаарай. Удахгүй гэдэс тань суларч, хатсан өтгөн гарч, санааг тань амраах болно. 

Өтгөн хаталтыг эмчилнэ

4 Тураах ач тустай

Та өглөө өлөн ходоодон дээрээ хасарваань идвэл тураах онцгой нөлөөтэй байдаг. Гэхдээ хэт их идэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь хасарваань чихрийн өндөр агууламжтай бөгөөд зөвхөн өглөө өлөн дээрээ идэх нь жинг бууруулж, гоолиг сайхан биетэй болоход тус болдог байна. 

Тураах ач тустай

5 Холестериний хэмжээг тэнцвэржүүлнэ

Та энэхүү жимсийг идсэнээр ахиж холестериний хэмжээ ихэсч, таргалах вий гэх айдасгүй болох юм. Энэ нь бие дэх холестериний хэмжээг тэнцвэржүүлж, биеийг эрүүлжүүлэгч хамгийн шилдэг жимс юм. 

Холестериний хэмжээг тэнцвэржүүлнэ

6 Зүрхэнд сайн

Хасарваанийг буцалсан усанд хийж хонуулаад, өглөө нь уух юм уу, эсвэл жимсээ блэндерт хийж нухаш болгож идэж хэрэглээрэй. Энэ нь таны зүрхэнд онцгой сайн нөлөө үзүүлж, хатгуулах, түргэн цохилж, давчдах болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг аж. 

Зүрхэнд сайн

7 Цусны даралтыг тогтворжуулна

Цусны даралт өндөртэй, үүнээс болж зовж шаналдаг хүмүүст эмч нар хасарваань идэхийг зөвлөдөг байна. 5-6 ширхэг чавганд 80 мг магни агуулагдах бөгөөд энэ нь цусанд нөлөөлж, даралтыг тэнцвэржүүлдэг. Ойролцоогоор 370 мг магни нь цусны даралтыг бууруулж чаддаг гэх судалгаа хүртэл байдаг ажээ. 

Цусны даралтыг тогтворжуулна

8 Хүчтэй өвдөлтийг намдаана

Бие эрхтэн гэнэт хүчтэй өвдсөн, хатгуулсан үед хасарваань хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг. Дээр дурдсанчлан энэхүү жимс нь калигаар баялаг билээ. Харин кали нь мэдрэлийн системд нөлөөлж, хүчтэй өвдөлтийг намдааж, нэг ёсондоо өвчин намдаагчийн үүргийг гүйцэтгэдэг юм. 

Хүчтэй өвдөлтийг намдаана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()