Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо

2017-01-25, 09:38
5,335

Өдөр тутам хүн бүр амьдралдаа банкны үйлчилгээг их бага хэмжээгээр авч байдаг. Өөрөөр хэлбэл 80 настай азай буурлаас 8-н настай балчир хүртэл банктай амьдралаа холбосон байдаг нь үнэн юм. Олон улсад аливаа үйлчилгээний байгууллагуудаас банкийг хамгийн сонгодог үйлчилгээний байгууллага гэж үздэг байна. Учир юун гэвэл бат бөх итгэлцэл дээр тулгуурладаг хэрэг.

Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо

Монгол улсад 1990-ээд оноос хойш дэлхийн жишигт хүрч хөгжсөн салбар бол банк. Арилжааны банкууд улс орон даяар салбар нэгжээ нээн, харилцагч төвтэй үйлчилгээг үзүүлсээр байна. Өнөөдөр банкны гол үйлчилгээг гар утас байхад л хийж болох хэмжээнд хөгжсөн төдийгүй харилцагч хаа байгаа газраасаа банкны үйлчилгээг төвөггүй ашигладаг болсон билээ. Энэ бол банкны хөгжлийн тод илрэл бас хурд.

 

Аливаа үйлчилгээний байгууллагад тогтсон нэгэн жишиг байдаг бөгөөд хэрэглэгч, харилцагчиддаа ямар төрлийн үйлчилгээ үзүүлсэнээс хамаарч шимтгэл, хураамж авдаг. Тухайлбал, банк интернэт болон мобайл банк, АТМ-ээс бэлэн мөнгөний гүйлгээ хийх, аль эсвэл банкинд  очин бэлэн болон бэлэн бус, өөрийн банк болон банк хооронд мөнгөн гуйвуулга хийх гэж байгаатай холбогдуулан тогтсон хэмжээгээр шимтгэл авдаг юм. Үүнийг нийгэмд шүүмжлэх тал байдаг.  Энэ нь  зардал нөхөх зориулалттай авч байгаа төлбөр гэж харагддаг ч гэсэн эдийн засгийн агуул­гаараа мэргэжлийн үйл­чилгээний төлбөр юм. Чөлөөт зах зээлийн нийгэмд өөрийн үйлчилгээний чанар, хурд, мэргэжлийн түвшин, тэнд ажиллаж байгаа хүний нөөцийн ур чадвар зэргээс шалтгаалж үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоодог. Энэ бол үйлдвэрлэгч, үнэ тогтоогчийн суурь язгуур эрх юм. Гадны банкуудын хувьд тухайн харилцагч өөрийн банкны бүхий л үйлчилгээг шимтгэлгүй ашигладаг. Харин өөр банкны АТМ, бусад холбогдох үйлчилгээг ашиглах тохиолдолд тодорхой хэмжээнд шимтгэл төлдөг байна.

Нэгэн энгийн жишээ авч үзэхэд тогтвор суурьшилтай ажилтай,  тогтмол орлоготой, хөдөлмөрийн насны банкны харилцагч сард дунджаар АТМ-ээр 10-12 удаа, ПОС машинаар 15-16 удаа, мобайл,  интернэт, смарт банк гэх зэрэг үйлчилгээг 7-8 удаа ашигладаг байна. Үүний шимтгэлийг өөрийн банк болон бусад банк хооронд хийгдэж буй гүйлгээний дүнг нэгтгэн авч үзвэл тухайн иргэн сардаа 7000-9000 төгрөгийг зөвхөн үйлчилгээний шимтгэлд зарцуулдаг ажээ. Эдийн засгийн хямралтай өнөөгийн нийгэмд харилцагч та бүхний үргүй зардлыг тань хэмнэх, банкны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг хаа байгаа газраасаа чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхэд анхаарч манай Капитал банк бүх төрлийн цахим үйлчилгээний шимтгэлийг тогтмол хугацаанд 0₮ болгож, харилцагч та бүхэндээ БЭЛЭГ ХӨТӨЛБӨР –өө задалж байна.

Дашрамд дурдахад эрхэм харилцагч та банк доторх гүйлгээнээс гадна бусад банк хооронд хийгдэх гүйлгээ болон Монгол улсын бүх арилжааны банкуудын АТМ-д шимтгэлгүй үйлчилгээ авдаг боллоо.

Тухайлбал, шимтгэлгүй цахим банкны үйлчилгээ нь:

·         Мобайл банк

·         Интернэт банк

·         Смарт банк

·         Бүх төрлийн картууд /АТМ-р хийгдэх гүйлгээ/

·         Интернэт худалдан авалтаар хийгдэх интернэт банкны үйлчилгээний шимтгэл 0₮ болсон явдал юм.

27 жилийн түүхтэй Монгол улсын банк санхүүгийн салбарт тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж ирсэн манай Капитал банк нь  “Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний, цахим банк байх” хэтийн зорилгынхоо хүрээнд дэвшилтэт технологиудыг үйл ажиллагаандаа тогтвортой нэвтрүүлж “Цахим-ногоон банк” чиглэлээр цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч таньд цаг алдалгүй хүргэхийн төлөө ажиллаж байна. Бэлэг хөтөлбөр үргэлжилсээр...

КАПИТАЛ БАНК- ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ.

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.