Бидний амьдралыг үгүй хийдэг хараалын үгс

Ямар ч толгой өвтгөх асуудалгүй, үргэлж аз жаргал, баяр хөөртэй амьдарна гэдэг байж боломгүй зүйл юм.  Гэхдээ та хүнд хэцүү бүхэнд бухимдаж, хараал хэлэх нь амьдралаас тань сайн сайхан бүхнийг хулгайлан авч, хүйтэн хоосон, зорилго тэмүүлэлгүй нэгэн болгодог байна. Иймд та бүхэндээ бидний амьдралыг үгүй хийдэг хараалын үгсийг танилцуулъя. 

Бидний амьдралыг үгүй хийдэг хараалын үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хараалын үгс хэлснээр юу болох вэ?

Хараалын үгс нь дотроо хоёр төрөл байдаг. Эхнийх нь өөртөө хэлэх, дараах нь бусдыг хараах юм. Гэхдээ эдгээр төрлөөс хамгийн ихээр амьдралыг бараантуулж, сөрөг энерги өгдөг нь эхний төрөл буюу өөрийгөө хараах аж.

Жишээлбэл:

  • Намайг хараал идэг!
  • Үхээд өгөх юмсан.
  • Өөрийгөө үзэн ядаж байна.
  • Би бол арчаагүй амьтан.
  • Намайг тэнгэр ниргээсэй!
  • Би төрөх хэрэггүй байж!
  • Үхэхдээ таарсан амьтан.
  • Хэн ч намайг хайрладаггүй.
  • Би ч тэнэг юм даа.
  • Надаас царай муутай хүн гэж байхгүй байх...
  • Би бол азгүй амьтан.
  • Ганцаардсан, өрөвдөлтэй хүн юм даа.

Эдгээр үгс нь амьдрал дээр биелэлээ олж, сэтгэлээр улам бүр унагаж, ажил үйлс бүтэмжгүй болгож эхэлдэг байна. Өөрийгөө буруутгаж, сөрөг энергиэр булах нь таны амжилт, ажил үйлсэд нөлөөлж, бүх зүйлсийг үгүй хийдэг ажээ. Та яг л бодож байгаа шиг ээ арчаагүй амьтан болж хувиран, азгүйтэлтэй нүүр тулах болно. Харин та үүний оронд өөртөө урам зориг хайрлаж, хараал хэлж, өөрийгөө улам бүр доош нь хийлгүй, хайрлаж, мандан бадарч байх хэрэгтэй. 

Хараалын үгс хэлснээр юу болох вэ?

Харин хоёрдугаар бүлэгт хамаарагдах бусдыг хараах нь ч мөн танд таатай, сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой.

  • Хараал идсэн амьтан.
  • Арчаагүй.
  • Үхээд өгөөч!
  • Чамайг тэнгэр ниргээсэй! 
  • Юу ч хийж чадахгүй амьтан.
  • Газрын гаваар ороосой!

Бусдад муу муухайг хүсч, хараах нь өөрт тань эргээд ирдэг хуультай. Тэдэнд нөлөөлөх бус таны амьдралд нөлөөлж, сөрөг энерги, хар бараан зүйлсээр дүүргэх бөгөөд тухайн өдөртөө ажил үйлс ч бүтэхгүй байх талтай. Ийм байхад заавал бусдад хэрэггүй үгс хэлж хэн хэнийхээ сэтгэлд сэв суулгаж, шархлуулах хэрэг бий гэж үү? 

2 Сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хараал хэлж, бусдад болон өөрийгөө муу муухайгаар хэлэх нь сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. 

  • Стресс, депресст орж, бухимдаж эхэлнэ.
  • Хүмүүс болон аливаа зүйлсээс өө хайна.
  • Эрүүл мэндийн асуудалтай тулгарна.
  • Бүхнийг сөрөг, муу талаас нь харж, уурлах нь улам бүр ихэснэ.
  • Өөртөө итгэлгүй, өрөөлд сайн санаж чадахгүйд хүрнэ.
  • Амиа хорлох тухай бодлууд санаанд бууна.
  • Архи, мансууруулах бодист донтож мэднэ.
  • Санхүүгийн асуудалтай нүүр тулна.

Та ердөө л хараалыг амьдралаасаа салгаж чадаагүйн улмаас тэр чигтээ сүйрч, ганцхан олдсон амьдралаа утга учиргүй, аз жаргалгүй өнгөрүүлнэ гээд төсөөлдөө? Үнэхээр аймшигтай биш гэж үү? Өрөөл бусад ч бай, өөрийгөө ч бай харааж, гутаан доромжлох нь үргэлж сөрөг үр дүн дагуулдаг аж.  

Сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

3 Хэрхэн ангижрах вэ?

Та юуны төлөө амьдардаг вэ? Амьдралаас юуг хүсч мөрөөддөг вэ? гэж асуухад хүн бүр л аз жаргал, баяр хөөр, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл гэж хариулна. Харин үргэлж бусдад муу санаж, хорон санаа, бухимдлаар сэтгэл санаагаа дүүргэсэн хүн гэгээлэг сайхан бүхнийг хүртэх боломжгүй байдаг. Хэрэв та өөрийгөө ч хянаж чадахгүй хараал урсгаж, сайн сайхан бүхнийг үгүй хийж байгаа бол доор дурдах аргыг хэрэглээд үзээрэй. 

Хэрхэн ангижрах вэ?

Сэтгэл зүйн тогтворгүй байдлыг эмчлэх 3 алхам бий.

1. Өөрийгөө хайрлах

Хамгийн түрүүнд та өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөртөө анхаарал хандуулж, хайрлаж чадахгүй хүн хэрхэн бусдад аз жаргалыг түгээх билээ. Хэдийгээр та өөрийн буруугаас болж алдаа гаргасан байлаа ч, харааж зүхэх хэрэггүй. Үүний оронд чухам юун дээр алдав гэдгийг бодолхийлж, дараа тэрхүү алдааг дахин гаргахгүй байхад анхаарах ёстой юм. Мөн өөрийгөө голж, азгүй, арчаагүй гэж бодох нь хамгийн утгагүй хэрэг. Яагаад та өөрийгөө голж, доош нь хийхийн оронд босоод зүтгээд, тэмцэж болохгүй гэж?

2. Хэлж байгаа үгсээ хянах

Хараал хэлэхэд орчин тойрон ихээр нөлөөлдөг. Хажууд, хамт байгаа хүмүүс үргэлж хараал хэлэх нь маш их нөлөө үзүүлж, аяндаа муу муухай үгсийг амнаасаа гаргаж, үүнээсээ болж бусдыг гомдоох нь элбэг. Тиймээс аль болох өөрийнхөө хэлж байгаа үгийг цэгнэж, хамаа намаагүй аашилж, хараал урсгахаас зайлхийгээрэй. Та өөрөө хүсэх л юм бол насан туршдаа ганц ч хараал хэлэхгүй амьдарч чадна. Гол нь өөрийгөө хяна, өөртөө эзэн бай. 

3. Тайвшрах

Хэрэв үнэхээр биеэ барьж чадахгүй бухимдал тань төрж, давчдаад байвал гүнзгий амьсгаа авч, тайвшрах гээд үз. 7 ширхэг лаа асааж, аяга ус уугаад лааны гэрлийг харж, тархиа чөлөөлж, тайван амгалан байдлыг мэдрээрэй. Энэ нь таны бухимдал, бачуурлыг үгүй хийж, гэгээлэг, эерэг болгож хувиргах юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()