1
Хөдөлгүүрээ асаах
1. Аккумуляторын ачааллыг бууруулах
Хүйтэн үед машинаа унтраахдаа дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Ингэснээр дараагийн удаа машинаа асаахад хамаагүй хялбар болох юм.
- Машиныхаа бүх хаалгыг бүрэн хаах.
- Машин доторх бүх зүйлээ унтраах. Хөгжим, халаагуур, гэрэл гэх мэт.
2. Түлхүүрээ хамгийн ихдээ 10 секунд дараарай
Түлхүүрээ 10 секундээс удаан эргүүлэх хэрэггүй. Ингэснээр стартер буюу манайхны хэлж заншсанаар "стачер" хэт их ачааллахаас цаашгүй юм.
- Түлхүүрээ хийгээд нэг эргүүлнэ. Энэ үед хянах самбар асах бөгөөд аккумулятор цэнэгтэй байгааг заах ёстой. Хэрэв хянах самбар асахгүй бол аккумулятор цэнэггүй болсон гэсэн үг. Энэ үед машин асах боломжгүй тул, аккумулятороо цэнэглэх арга хайх хэрэгтэй.
- Түлхүүрээ эргүүлж, хөдөлгүүрээ асаана. Зарим тохиолдолд машин шууд асна. Харин заримдаа жаахан ээрч асна. Харин ээрлээ гээд айх хэрэггүй. Ингэлээ гээд хөдөлгүүрт гэмтэл учрахгүй.
- Машин дуугарч байгаа ч, хөдөлгүүр асахгүй байвал аккумуляторын цэнэг хүрэлцэхгүй байгаагийн шинж. Энэ үед дахин түлхүүр түлхэх хэрэггүй. Учир нь аккумуляторын цэнэг дуусчихаж мэдэх талтай.
- Хөдөлгүүр асахгүй бол хоёр минут хүлээгээд дахин оролдоорой. Ингэснээр зарим тохиолдолд аккумулятор хөдөлгүүрийг асаах хэмжээний цэнэг авч болох юм.
3. Машин асахгүй бол аккумулятор цэнэг автал хүлээгээрэй
10 секунд түлхүүрээ эргүүлсний дараа машин асахгүй бол түлхүүрээ буцаан, хоёр минут хүлээнэ. Ингэснээр аккумулятор цэнэг хуримтлуулж, дулаацдаг аж. Мөн ачаалласан хөдөлгүүр хөрж, асахад бэлэн болдог билээ.
- Машин асахад ойртсон хэрнээ зууралдаад асахгүй байвал жаахан завсарлага аваад дахин оролдож үзээрэй.
- Хэд хэдэн удаа оролдоод бүтэхгүй бол аккумулятороо халаах хэрэгтэй. Үүний тулд та аккумулятороо салгаж, гэртээ авч ороорой. Ингэснээр машинд аюул учрахгүй боловч аккумулятороо буцааж холбох үед цаг зөрөх гэх мэт жижиг сажиг асуудал гарч магадгүй юм. Цаг агаар хэтэрхий хүйтэн бол аккумулятор дулаацах хүртэл 2 цаг болох ажээ.
4. Машины гарын авлагыг унших
Бараг бүх машинд үйл ажиллагааны заавар байдаг. Тиймээс машин асахгүй бол гарын авлагаа уншаарай.
- Хэрэв гарын авлагаа гээж, үрэгдүүлсэн, эсвэл өөр бусад шалтгаанаар байхгүй бол та машин засварчнаас утсаар зөвлөгөө авч болох юм.
- Мөн интернетээр машиныхаа талаар хайж, хэрхэн асаах талаар нь судлаарай.
5. 1985 оноос өмнө хийгдсэн машин бол...
Ийм машины "конс" дээр гишгэх хэрэгтэй. Ингэснээр тодорхой хэмжээний шатахуун сорогддог тул машин асах боломжтой болдог. Гэхдээ 1990 оноос хойш үйлдвэрлэгдсэн машиныг ингэж асаах боломжгүйг санаарай.
2
Аккумулятор холбох
1. Машин асааж хүчрэхгүй болсон аккумуляторыг холбож асаагаарай
Хөдөлгүүр асах шинжгүй байвал аккумуляторын цэнэг дуусч, суусан гэсэн үг. Энэ үед холбогч хэрэгтэй бөгөөд өөр нэгэн машинтай холбож, асаах хэрэгтэй юм.
2. Машиныг аль болох ойрхон байрлуулна
Болж өгвөл таны болон нөгөө машин хамраараа ойртох хэрэгтэй.
3. Холбогчоо байрлуулна
Холбогчин дээр (+) гэсэн тэмдэглэгээг өөрийн болон нөгөө машиныхаа аккумуляторын (+) тэмдэглэгээн дээр тааруулна. Мөн (-) аккумуляторын тэмдэглэгээн дээр (-) холбогчийг байрлуулна.
- Холбогчийн улаан, хар хошууг суусан аккумуляторт холбож, нөгөө улаан, хар хошууг цэнэгтэй аккумуляторт холбох юм.
4. Хэдэн минут цэнэг авахуулна
Цэнэггүй аккумуляторыг цэнэг авахуулахын тулд холбосныхоо дараа хэдэн минут хүлээнэ. Машинаа асаачихаад жаахан "хаазлаад" өгөөрэй.
5. Аккумулятор цэнэг авахгүй бол...
Эхний оролдлого амжилтгүй болсон бол холбогчоо зөв холбосон эсэхээ шалгаарай.
6. Холбогчоо салгасны дараа...
Холбогчоо салгасны дараа хоёр машин хоёулангийнх нь аккумуляторыг цэнэгтэй үлдээхийн тулд хэдэн минут асаалттай байлгах хэрэгтэй.
7. Шаардлагатай бол аккумулятороо солиорой
Зарим тохиолдолд аккумулятор хэрэглээнээсээ болж элэгдэж, солих шаардлагатай болсон байдаг. Учир нь машины аккумулятор ихэнх тохиолдолд 4 жилийн настай байдаг бөгөөд засч, сэлбэх боломжгүй байдаг юм.
- Аккумулятор солихдоо машинаа унтраах ёстой.
- Аккумуляторт янз бүрийн хортой хүчил, хий агуулагддаг тул солих үедээ бээлий, нүдний шил зүүх нь зүйтэй. Хэрэггүй болсон хуучин аккумлятороо хогийн саванд хаях хэрэгтэй. Эсвэл машин засварын газар аваачиж өгөөрэй.
3
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1. Аккумулятор халаах
Зориулалтын халаагч байдаг. Тус халаагч нь жижиг хэмжээтэй бөгөөд Аккумуляторын хажууд байрлуулдаг. Та худалдаж аваад машиндаа суурилуулж болох бөгөөд ингэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
2. Аккумулятороо дулаан байлгах
Аккумулятор дулаан байхдаа хамаагүй сайн ажилладаг. Үүний тулд та аккумулятороо хучиж болно.
- Халаагч нь Аккумуляторт тохирсон хэмжээтэй зузаан даавуу байдаг. Үүгээр аккумулятороо нэг цаг орчим халаахад болдог ажээ.
3. Хагийн зөв арга бол дулаан гаражид байрлуулах
Дулаан гаражид машин байрлуулснаар хөдөлгүүр, аккумулятор хөлддөггүй. Ингэснээр машин ямар ч зовлонгүй асдаг билээ.
4. Тосоо шингэлэх
Гадаа хэтэрхий хүйтэн байх үед машины тос хөлдөж, хөдөлгүүр рүү чөлөөтэй урсахаа больдог. Тиймээс өвлийн тос хэрэглэх нь чухал юм. Мөн машины гарын авлаган дээр ямар тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг билээ.
5. Бензин хөлдөхөөс сэргийлээрэй
Их хүйтэнд бензин хөлддөг тул үүнээс сэргийлэхийн тулд шатахуун түгээгүүрийн газарт хандаж, бензин хийхдээ хөлдөлтийн эсрэг бодис хамт хийлгээрэй.
6. Дизель хөдөлгүүртэй бол...
Дизель хөдөлгүүртэй машинтай бол та дизель бэхжүүлэгч ашиглаарай. Ингэснээр хүйтэн цаг агаарт дизель хөдөлгүүр хөлдөхгүй болно.
7. Шатахууны банкаа дүүрэн байлгаарай
Шатахууны банк дүүрэн биш үед банкинд хоосон зай үлдэж, шатахуун хөлддөг. Мөн шатахуун дуусч байгаа үед хөлдсөн машин асаах тун амаргүй болдог тул, та шатахууны банкаа дүүрэн байлгах нь зүйтэй юм.
4
Аккумулятороо бэлдэх
Өвлийн хүйтэнд аккумуляторын цахилгаан үүсгэх чадвар мууддагаас хангалттай эрчим хүч дамжуулдаггүй. Мөн хөдөлгүүрийн тос царцдаг учраас аккумулятор өвлийн цагт жирийн үеэс илүү ачааллах шаардлагатай болдог. Энэ нь илүү өндөр хүчдэл бүхий аккумулятор шаардлагатай гэсэн үг юм. Дээрээс нь байнга шалгаж, цэвэрлэж байх нь зүйтэй.
- Аккумуляторын утаснуудыг шалгаж байгаарай. Заримдаа утсан дээр цагаан нунтаг зүйл наалдсан байдаг бөгөөд энэ нь аккумуляторын хүчил юм. Үүнийг ердөө алчуураар цэвэрлэж авахад болох ажээ.
- Аккумуляторын шингэн хангалттай байгааг шалгах нь зүйтэй. Ихэнх аккумулятор тагтай байдаг бөгөөд та тагийг нь сөхөөд хэр зэрэг шингэн байгааг нь харж болох юм.
Танд таалагдсан бол машин асаах өөр нарийн аргуудыг доорх линкээр орж үзээрэй
~ Өвлийн хүйтэнд бээрсэн машинаа хэрхэн асаах вэ? ~