1
Хадгалахаасаа өмнө угааж болохгүй
Шинээр худалдаж авсан хүнсний ногоогоо угааж, цэвэрлэх гэсний хэрэггүй. Хэрэв ногоо тань бохирдсон байвал цаасан алчуураар арчихад л хангалттай. Усаар угаасан ногоо нь хөргөгчинд хийхэд амархан хөлдөж, сулрах талтай байдаг.
2
Жимс, ногоог хатаана
Чийгтэй ногоо, жимс нь муудахдаа амархан байдаг. Иймд та хөргөгчинд хийж хадгалахаас өмнө цаасан алчууранд чийгийг нь шингээж аваарай.
3
Авокадог уутанд хийж хадгална
Та авокадо жимсийг шинээр нь удаан хадгалахыг хүсвэл цаасан уут эсвэл гялгар торонд хийж хөргөгчинд тавиарай.
4
Төрөл бүрийг ангилж байрлуулна
Амтат чинжүү, өргөст хэмх, улаан лоолийг өрөөний температурт хадгалах ёстой байдаг. Хэрвээ эдгээрийг хөргөгчинд хадгалах юм бол богино хугацаанд суларч, шүүс нь гойжиж эхэлдэг. Үүнээс гадна жимс болон ногоог хөргөгчинд нэг дор хадгалж болохгүй. Төрөл төрлөөр нь ялгаж, тус тусад нь ялгаж тавиарай.
5
Гадил жимсний ишийг ороож хадгална
Гадил жимсийг хөргөгчинд хадгалах гэсний хэрэггүй. Ингэснээр амт чанар нь үгүй болж, богино хугацаанд шим тэжээлээ алдана. Харин та гадил жимсний ишийг нь хүнсний скочоор ороож, өрөөний температурт хадгалаад үзээрэй.
6
Арилгаж, цэвэрлэсэн ногоог усанд хийнэ
Хоол хийх явцад бэлтгэсэн ногоо илүү гарах нь бий. Харин энэ үед ногоогоо шилэн савтай усанд хийж хадгалж болох юм.
7
Жимс, ногоог хөргөгчний дулаан хэсэгт байрлуулна
Хөргөгчинд жимс болон ногоог хадгалахдаа хүйтний хэмийг бууруулж, дулаан хэсэгт нь байрлуулаарай. Учир нь хэт хүйтэн нөхцөл нь богино хугацаанд ногоо, жимсний шинэхэн байдлыг алдагдуулж, муутгадаг сөрөг талтай.
8
Зарим төрлийн жимс, ногоог тусад нь байлгана
Жимс, ногоог дотор нь хоёр төрөл болгож, ялгадаг. Эхний төрөлд гадил, амтат гуа, лийр, чавга, манго, улаан лооль багтах бол дараах төрөлд алим, хаш, тарвас, төмс, хулуу, лууван, цэцэгт байцаа багтдаг байна. Харин эдгээр жимс болон хүнсний ногоонуудыг хамтад нь хадгалж болохгүй.
9
Сонгино болон төмсийг тусад нь хийж хадгална
Юу ч болж байсан сонгино, төмсийг хамт хадгалж болохгүй. Заавал тус тусад нь хийж байгаарай.
10
Сармис, сонгиныг харанхуй газарт байлгана
Сармис болон сонгиныг харанхуй орчинд хадгалах хамгийн тохиромжтой байдаг. Та эдгээр хүнсний ногоог цаасан уутанд хийж хадгалж болох бөгөөд жижиг нүх гаргаж, агаар оруулах хэрэгтэй.
11
Төмсийг нарны гэрэлд тавина
Төмсийг хуурай нөхцөлд хадгалах ёстой. Ялангуяа модон саванд хийж, гэрэлтэй газар тавих нь хамгийн тохиромжтой хадгалах нөхцөл юм.
12
Төмс хадгалахдаа алимыг хамт байлга
Та төмсөө хадгалахдаа ганц хоёр ширхэг алимыг цуг хийгээрэй. Ингэснээр та удаан хугацаанд шинэхэн, цэвэрхэн төмсийг идэх боломжтой болох юм.
13
Хэрээний нүдийг усанд хийнэ
Хэрээний нүд гэх ногоог удаан хугацаанд хадгалахыг хүсч байвал аягатай усанд хийж тавиарай. Энэ нь тухайн ногоог удаан хугацаанд шинэхэн хэвээр нь байлгадаг аж.
14
Броклиг чийгтэй орчинд байлгана
Броклиг ч мөн аягатай усанд хийж хадгалж болно. Тус ногоо нь чийгтэй орчинд шинэхэн хэвээрээ байж чаддаг аж. Мөн та усаа ойр ойрхон сольж байхаа мартуузай.
15
Өрөөний температурт жимс, ногоог хадгална
Хүнсний ногоо болон жимсийг өрөөний температурт ч хадгалж болно. Ингэхдээ ногоо, жимсээ модон саванд хийж ил тавиарай.
16
Цоохор майлзыг мөнгөлөг цаасанд бооно
Цоохор майлзыг мөнгөлөг цаасанд боож, хөргөгчинд хийж хадгална. Ингэснээр удаан хугацаанд амт чанар, шим тэжээлээ хадгалсаар байдаг байна.
17
Улаан лоолийг дээш харуулж байрлуулна
Улаан лоолийн дээд хэсэг нь маш эмзэг байдаг бөгөөд тэр хэсгээсээ муудаж эхэлдэг аж. Иймд та улаан лоолийг дээш харуулж тавин хадгалаарай. Мөн хөргөгчинд хадгалахад тохиромжгүй.
18
Усан үзмийг уутанд хийж, хөргөгчинд хадгална
Усан үзмийг хатуу уутанд хийж, хөргөгчинд хадгална. Мөн усан үзмийг дэлгүүрээс хэт ихээр худалдаж авах хэрэггүй. Учир нь их хэмжээгээр авч хадгалахад доод хэсгүүд нь дарагдаж, амархан мууддаг.