1
Нойр хулжих
Ойрын үед нойр тань хулжаад, унтахад хэцүү байгаа бол, та нойргүйдэлд орж буйтай холбоотой байж болох юм. Энэ тохиолдолд хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд элэг өвчлөхөд хүргэдгийг тэр бүр сайн мэддэггүй байна.
2
Ядрах
Өнөөдөр ний нуугүй хэлэхэд хүн бүр л амьдрал, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа билээ. Гэвч үүнийхээ хажуугаар эрүүл мэнд, бие организмдаа анхаарах ёстой гэдгээ мартаж орхих нь бий. Үүнээс үүдэж, хүн стресстэж, бухимдахаас гадна, маш их хэмжээгээр ядардаг байна. Энэ нь биеийн дархлааг доройтуулж, төрөл бүрийн өвчин амархан тусах үндэс болдог ажээ.
3
Толгой өвдөх
Ойр ойрхон толгой өвдөх нь сайны шинж биш бөгөөд энэ нь ажил, амьдралтай холбоотой стресс, уур бухимдал, толгойгоо дааруулах, тархины цусан хангамж багасах гэх мэт олон зүйлсээс шалтгаалдаг байна. Толгойн өвчнийг бага дээр нь эмчилж, аль болох өвтгөхгүй байхыг хичээх хэрэгтэй юм. Эс бөгөөс тархины даралттай болох магадлал их байдаг аж.
4
Батга гарах
Хэрвээ таны нүүрээр их хэмжээний батга гарч, арилахгүй байгаа бол энэ нь ходоод болон бусад дотор эрхтний өвчлөлтэй шууд хамааралтай байдаг бөгөөд тэр ч үүднээсээ "Нүүр бол бие эрхтний толь" гэж ярьдаг билээ.
5
Хэлний өнгө өөрчлөгдөх
Хэлний өнгө тань гэнэт шар юм уу, цагаан өнгөтэй болж өөрчлөгдвөл хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод гэдэс өвчилж буйг илтгэдэг байна. Тиймээс энэ үед яаралтай эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
6
Хэвлийгээр таргалах
Хүмүүс таргалах үедээ хэвлийгээрээ хамгийн түрүүнд таргалдаг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Гэвч энэ нь шууд таргалалттай холбоогүй бөгөөд ходоод, гэдэсний ямар нэгэн өвчин туссан байхыг ч үгүйсгэхгүй юм.
7
Хэт их халууцах
Үе үе бие тань халуу шатаж байгаа юм шиг шинж тэмдэг илэрч байна уу? Тэгвэл энэ нь таны бие организм дахь хорт бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой юмсанж. Та биеийнхээ хорыг гадагшлуулах үр дүнтэй аргыг ЭНД дарж мэдэж аваарай.