Гадилны хальсыг яагаад хог руу хаяж болохгүй вэ?

2017-01-21, 13:35
93,061

Монголд хамгийн их олдоцтой байдаг жимс бол яахын аргагүй гадил юм. Чихэрлэг, зөөлөн амттайн зэрэгцээ биед тустай, мөн шим тэжээл ихтэй тул өл сайн дардаг билээ. Гэхдээ хүмүүс гадил жимсээ идчихээд хальсыг нь хаячихдаг. Тэгвэл хальсанд нь жимснээсээ дутахааргүй их амин дэм агуулагддаг бөгөөд гоо сайхан, эрүүл мэнд, өвчин намдаалт зэрэг санаанд оромгүй олон зүйлд ашиглаж болдог ажээ. Ингээд бид танд гадил жимсний хальсыг юунд ашиглаж болдгийг дуулгая. 

Гадилны хальсыг яагаад хог руу хаяж болохгүй вэ?

1 Шүд цайруулна

Гадил жимсний хальсанд шүдний паалан бэхжүүлэгч, салицилийн хүчил агуулагддаг тул шүдний пааланг хамгаалж, эрүүл байлагадаг. Та шүдээ дараах байдлаар арчлаарай. 

  • Шинэхэн гадил жимсний хальсны дотор талаар шүдээ хэдэн минут үрнэ.
  • Дараа нь шүдээ угаана.
  • Өдөрт нэг удаа дээрх аргыг ашиглавал шүд цайрдаг ажээ. 

Шүд цайруулна

2 Үү үүсгэгч нянг устгана

Гадил жимсэнд антиоксидант болон төрөл бүрийн энзим агуулагддаг тул үү арилгаж, үү үүсгэсэн нян, вирусыг устгадаг. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай.

  • Үүнээсээ арай том хэмжээтэй гадил жимсний хальс зүсч авна.
  • Үү гарсан газраа хальсыг дотор талаар нь тавина
  • Шархны лент юм уу, даавуугаар бооно.
  • Нэг шөнө хонуулна.
  • Өглөө нь хальсаа хуулж авна.
  • Өдөр болгон дээрх аргыг хэрэглэнэ.

Үү үүсгэгч нянг устгана

3 Батга арилгана

Гадил жимсний хальс нь нүүрэн дээр гарсан батга, бусад нөсөө толбыг арилгах гайхалтай үйлчилгээтэй. Арьсан дахь хорыг гадагшлуулж, арьсны нүхийг багасгаснаар батга гарах эрсдлийг ч бууруулдаг ажээ. Мөн батга гарахад нөлөөлдөг нянг устгадаг бөгөөд үрэвсэл дардаг байна. Та дараах байдлаар гадилны хальсыг нүүрэндээ тавиарай.

  • Нүүрээ хүйтэн усаар угаагаад цэвэрхэн алчуураар арчина. Ингээд 5 минут орчим гадилны хальсны дотор талаар арчиж, иллэг хийнэ. Дараа нь гадил жимсний амин дэмийг нүүрэндээ шингээхийн тулд 20 минут хүлээгээд хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Өдөрт 2-3 удаа давтана. 
  • Гадил жимсний хальсыг дотор талаас нь хусч, нүүрэн дээрээ түрхээд, 5 минут үрнэ. Ингээд 15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Энэ аргыг өдөрт 2 удаа хэрэглэнэ. 

Батга арилгана

4 Өө дарна

Гадил жимсэнд агуулагддаг витамин А, Б, Ц амин дэмүүд нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд элдэв өө сэвийг дардаг ажээ. Мөн антиоксидантаар баялаг тул бараан нөсөө толбыг арилгадаг. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай. 

  • Гадилны хальсан дахь мяндсаар нүүрээ 5-10 минут үрнэ.
  • 20 минут хүлээнэ.
  • Толбо алга болтол өдөрт 2-3 удаа энэ аргыг хэрэглээрэй.

Өө дарна

5 Шумуул хазсан шархыг эдгээнэ

Гадил жимсний хальсанд агуулагддаг чихэрлэг бодис нь арьсны эд эсэнд шингэж, хэдхэн минутын дотор үрэвсэл дардаг ажээ. Ингээд та шумуул хазсан шархаа үгүй хийхийг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  • Гадилны хальсны дотор талаар шумуул хазсан газраа 5 минут үрнэ.
  • 15 минут хүлээгээд, хүйтэн усаар угаана.
  • Хэд л бол хэдэн удаа давтаж болно.

Шумуул хазсан шархыг эдгээнэ

6 Ургацаг арилгана

Гадил жимсний хальсыг арьсан дээрх элдэв ургацгийг арилгахад ашиглаж болдог ажээ. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай.

  • Ургацгаа далдлах хэмжээний гадилны хальс зүсч авна.
  • Хальсаа дотор талаар нь ургацган дээрээ тавьж, лентээр бооно.
  • Нэг шөнө хонуулна.
  • Маргааш нь хальсаа хуулж аваад биеэ угаана.
  • Ургацаг хууларч унатал нь өдөр болгон энэ аргыг ашиглана.

Ургацаг арилгана

7 Өргөс авна

Арьсанд өргөс ороод шигдсэн бол гадилны хальс ашиглаж болдог. Гадил жимсэнд агуулагддаг төрөл бүрийн энзим нь арьсыг зөөлрүүлж, өргөс авахад хялбар болгодог ажээ. Мөн шархыг хурдан эдгээдэг. Ингээд та гартаа өргөс оруулсан бол дараах байдлаар гадилны хальсыг хэрэглээрэй.

  • Шинэхэн гадил жимсний хальс зүсч авна.
  • Өргөс орсон газраа дотор талаар нь тавина.
  • Шархны лентээр бооно.
  • Нэг шөнө хонуулна.
  • Харин маргааш өглөө нь чимхүүрээр өргөсөө сугалж аваарай.

Өргөс авна

8 Үрчлээ арилгана

Гадилны хальс үрчлээ, зураасыг арилгах ид шидтэй. Мөн арьсыг цайруулж, өнгөлөг болгодог бөгөөд лютэйн, антиоксидант агуулдаг тул хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгадаг ажээ. Ингээд та доорх аргаар гадилны хальсыг ашиглаж, үрчлээнээс ангижраарай.

  • Гадилны хальсыг нүүрэн дээрээ түрхэж, 20-30 минут байлгана.
  • Бүлээн усаар угаана.
  • Өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэнэ.

Үрчлээ арилгана

9 Үлд эмчилнэ

Үлднээс болж арьс загатнаж, хуурайшдаг. Тэгвэл үүнийг гадилны хальсаар эмчилж болдог ажээ. Мөн антиоксидант, лютейний найрлага нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалж, арьсыг чийгшүүлдэг тул хуурайшиж, загатнахаас сэргийлдэг байна. Үүний тулд та дараах аргуудыг ашиглаарай.

  • Гадилны хальсны дотор талыг үлд гарсан газар түрхээд, 30 минут байлгаад хүйтэн усаар угаана. Өдөрт 2 удаа хийгээрэй.
  • Гадилны хальсны дотор талд оливын тос дусааж, биедээ түрхэнэ. Энэ аргыг үр дүн гартал нь өдөрт хэд хэдэн удаа хийгээрэй.

Үлд эмчилнэ

10 Нүдний хаван буулгана

Гадилны хальсыг ашиглан, ядарсан нүдийг амрааж, хаванг нь буулгаж болдог ажээ. Мөн арьсыг чийгшүүлж, нүдэн доорх хөх толбыг үгүй хийдэг. Учир нь гадил жимсний хальсанд магни агуулагддаг юм. Үүний тулд дараах арга хэмжээг аваарай.

  • Гадил жимсний хальсан дахь мяндсыг авна.
  • Үүнийгээ 1 халбага зуун настын тостой холино.
  • Зуурмагаа нүдээ тойруулан түрхэнэ.
  • 15 минут хүлээгээд, хүйтэн усаар угаана.
  • Дээрх аргыг шаардлагатай хэмжээгээр ашиглаж болно.

Нүдний хаван буулгана

Та дээрх аргуудыг туршиж үзээд, хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()