1
Онгон байгаль
Эко аялал, зочид буудал болон тоглоом гээд өдөр ирэх тусам эко бүхнийг дэмжих хандлага нэмэгдэж байна. Байгалийн гаралтай гэсэн бүхэн илүү үнэтэй, үнэ цэнэтэй болсоор байгаа тул байгаль хамгаалал сайжирч, ирээдүйд онгон байгаль хамгийн чухал болох ажээ.
2
Юуг ч хэвлэж болно
3D принтерээр хөгжмийн зэмсэг, тавилга зэргийг хэвлэдэг болсон. Гэвч хөгжил дэвшил ингээд зогсохгүй нь бололтой. Учир нь Калифорни мужид зохион бүтээсэн аварга том хэвлэгч машин ус, цахилгаантай холбогдсон байшин хэвлэж гаргах боломжтой болжээ.
3
Хэрэггүй эд зүйлсийг хэрэгтэй болгоно
Хэрэггүй болсон эд зүйлийн дахин ашиглалт бидний хүссэн шиг өндөр түвшинд очоогүй байгаа билээ. Гэхдээ нэг байрандаа байх бус, аажим аажмаар урагшилж байгаа нь үнэн юм. Зарим гэр ахуй болон хувцасны дэлгүүр хуучирсан эд зүйлийг буцаан авч, шинээр сольж өгдөг болсон. Тиймээс яваандаа хэрэггүй болсон эд зүйлсийг үр ашигтай, нийгэмд хэрэгтэйгээр зарцуулдаг болох нь ээ.
4
80 хүрээгүй хүмүүс хорт хавдар тусахгүй
Британийн эрдэмтэд дээрх дүгнэлтийг гаргажээ. Аспирин хорт хавдрын нянг үгүй хийдэг бөгөөд 15 жилийн турш бага тунгаар аспирин уухад хорт хавдар тусах магадлал 7-9% буурч, 20 жилийн турш уухад ямар ч төрлийн өвчнөөс улбаалах үхлийг 4% хүртэл бууруулж чадах ажээ. Мэдээж одоохондоо итгэхэд хэцүү санагдаж болох ч, энэ нээлтээс улбаалан бусад эмнүүдийг ашиглан өвчнийг бүрэн үгүй хийж магадгүй гэсэн найдвар төрөөд байгаа юм.
5
Эрүүл амьдрал
Хүн болгон бие дэх калори болон хөдөлгөөнөө хэмжих халаасанд багтахуйц, авсаархан төрөл бүрийн тоног, төхөөрөмжтэй болсон. Тэдгээр багажнууд хүний хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг зааж өгдөг. Тиймээс ирээдүйд хүн бүр эрүүл аж амьдралыг дээдлэн, архи, тамхи, түргэн хоол хэрэглээнээс гарч магадгүй юм.
6
Хямд, сэргээгдэх эрчим хүч
Эрчим хүчний институтээс судалгаа хийж, 2050 он гэхэд бүх эрчим хүчний 80% нь сэргээгдэх эрчим хүч болно гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь нарны гэрэл, ус, салхи гэх мэт байгалийн гаралтай үүсгүүрүүдийн ач юм. Ийм технологи өртөг багатай, олон ажлын байр үүсгэхээс гадна, хүний эрүүл мэнд болон байгальд хор нөлөө үзүүлэхгүй билээ. Улс орнууд аль болох сэргээгдэх эрчим хүчтэй болохыг хичээх болсон бөгөөд Германы эрчим хүчний 74% нь сэргээгдэх эрчим хүч байдаг аж. Ирээдүйд энэ тоо бүр өсч, дэлхийн бараг бүх улс орныг хамрах нь гарцаагүй юм.
7
Удаан амьдарна
Анагаахын тоног төхөөрөмж хурдацтайгаар хөгжин, дэвшиж байна. Ухаалаг утасны дэлгэцээр дамжуулан бид биеийнхээ бүхий л хэсгийг нарийвчлан шинжлэх боломжтой болсны зэрэгцээ гоо сайхны хагалгаанаас хүмүүс татгалзах болж, тариа хийлгэдэг болсон билээ. Бичлэгт үзүүлсэн шиг төхөөрөмжүүд үй олноороо бий болсон бөгөөд зориулалт нь олширч, хүчин чадал нь сайжирсаар байгаа юм. Энэ маягаараа ойрын ирээдүйд бид шинжилгээ өгөхийн тулд заавал эмнэлэг явах шаардлагагүй болох ажээ.
8
Виртуал ертөнц сурах бичгийг орлоно
Ирээдүйд та түүхэнд болсон тулаануудыг дунд нь орж, бодитоор харах боломжтой. Эсвэл түүхийн хичээлийн лекцэнд гэрээсээ сууж болно. Виртуал ертөнц өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж байгаа тул заавал сургууль дээрээ очиж, нойрмоглон уйтгарлаж суух бус, бүхий л хичээлийг бодитоор, сонирхолтойгоор илүү "амьд" маягаар үзэх боломжтой болох нь ээ.
9
Дроны хэрэглээ
Дроноор пицца, илгээмж хүргэхэд хамаагүй хурдан, бас хямд юм. Мөн аюулгүй. Дроны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тул удахгүй та цахим дэлгүүрээс бараа захиалахад танай цонхыг дрон тогшин, илгээмж хүргэж ирэх юм.
10
Ухаалаг, цахилгаан машин
Агаар бохирдуулдаг, дуу чимээ ихтэй машинаас хүмүүс татгалзаж, цахилгаан моторт машиныг илүүд үзэх болсон билээ. Цахилгаан машин аюулгүй, хэрэглэхэд амраас гадна "ухаалаг" болж иржээ. Нэг асуудал гэвэл ийм машин дэлхий дахинд тархаж, өргөн хэрэглээ болоогүй байгаа явдал юм. Гэхдээ яваандаа цахилгаан машинд зориулагдсан түгээгүүртэй болж, хэрэглээнд нийцсэн үнэ ханштай болох нь гарцаагүй билээ.
11
Хүн амын өсөлт
Одоогийн 7.5 тэрбум хүн 2050 он гэхэд дараах хоёр шалтгааны улмаас 2.5 тэрбумаар өсөх ажээ.
- Анагаах ухааны хөгжил. Анагаахын шинэ технологи, бүтээгдэхүүнүүд хурдацтай хөгжиж, амьдрал улам баталгаатай болсон.
- Амьдралын эрүүл хэв маяг. Өдөр ирэх тусам хүмүүс муу зуршил, буруу хооллолтоос татгалзан, спортоор хичээллэх болсон.
Та дээрх 11 зүйлтэй санал нийлж байна уу?