1
Таны машины хаалганд зоос байна уу?
Машины хаалганы бариуланд зоос шургуулсан байхыг та харж байсан уу? Тэгвэл энэ нь ямар учиртай вэ?
Сайтар харахгүй л бол харагдахааргүй шургуулсан зоосыг хулгайч нар үлдээдэг ажээ. Учир нь машинаа удирдлагаар түгжих үед дохиолол дуугарах хэдий ч, зоостой машин түгжигддэггүй. Гэвч эзэн нь дохиолол дуугармагц санаа амраад машинаасаа холддог. Ингээд энэ л мөчийг хүлээж байсан хулгайч нар машиныг дураараа онгойлгож, доторх эд зүйлсийг нь авдаг ажээ.
2
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Энэ арга нь зөвхөн сүүлийн үеийн машинууд дээр л хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл автомат удирдлагатай машинууд гэсэн үг юм. Харин ийм байдалд орохгүйн тулд та дараах арга хэмжээг аваарай.
- Хамгийн найдвартай арга бол анхааралтай байх явдал юм. Хаалганы цоож, бариулаа сайтар шалгаж, жижиг сажиг зүйл байгаа эсэхийг шалгаарай.
- Удирдлагаар машинаа түгждэг бол үргэлж хаалгаа татаж, шалгаж байх нь зүйтэй. Мөн дохиолол ажиллаж байгаа эсэхийг шалгаж байгаарай.
- Мөн хамгийн эртний боловч хамгийн найдвартай нэг арга бий. Энэ нь түлхүүр юм. Та машинаа үргэлж түлхүүрээр түгжиж байвал ийм эрсдэлд орохгүй билээ.
Анхааруулга!!!
Бид дээрх мэдээллийг та бүхэнд урьдчилан сэргийлүүлэх зорилгоор, ийм тохиолдол гарч болзошгүй гэсэн үүднээс бэлтгэлээ. Тиймээс эцэст нь дүгнэж хэлэхэд та машинаасаа буухдаа заавал машинаа тойрч хараад, хаалга үүдийг нь татаж үзэж байгаарай. Мөн түлхүүрээрээ цоожилж байвал хамгийн найдвартай ажээ.