“XXX” гэж юу вэ?

2017-01-20, 09:09
9,643

"xXx Xander Cage" эргэн ирлээ. Вин Дизель 2002 онд хэрхэн күүл хэрнээ эх орныхоо төлөө зүтгэж, муу залуусыг хашрааж энэ бүхний хажуугаар эмэгтэйчүүдийг уяраахыг харуулсан. Харин 2017 онд тэр “xXx: Return of Xander Cage”киногоор эргэн ирлээ. Трейлер-с нь харахад энэ удаад Вин Дизель багаар ажиллах бөгөөд түүний багийн гишүүд яахын аргагүй экстрим, галзуу залуус байх болно!

“XXX” гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Багийн ахлагч буюу гол дүрийг  мэдээж Риддик, Галзуу хурд,  цувралаар алдаршсан  Холливүүдийн алдарт жүжигчин Вин Дизель  өөрөө мөн  Гонконгийн алдарт жүжигчин Хятадын тулааны урлагийн нэгэн төрөл болох Wing Chun-ы их мастер Ip Man-ы амьдралын тухай өгүүлсэн  Ip Man цувралын гол дүрийн баатар  Donnie Yen, Болливүүдийн алдарт жүжигчин Deepika Padukone нар хамтран бүтээжээ. Түүнчлэн Холливүүдийн алдарт жүжигчин Samuel L. Jackson, Nina Dobrev, Ruby Rose, Rory McCann,  Tony Jaa, Michael  Bisping,  Kris Wu, Toni Collete нар ч тоглосон байна.

Ингээд та бүхэндээ кинонд тоглосон жүжигчдийн талаарх зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

 

1 Vin Diesel – Зандер Кейжийн дүрд

  • Вин Дизель-н жинхэнэ нэрийг Марк Синклер Винсэнт гэдэг ба оюутан ахуйдаа уушийн газарт хамгаалагчаар ажиллаж байхдаа тайзны нэрээ өөрийн жинхэнэ нэр Винсентийн "Вин", найзуудаас бэлгэшээсэн хоч "Дизель" шатахуунаас бодож олсон байна.
  • Вин Дизель алдартай болохоосоо өмнө Нью Ёорк-н алдартай “Tunnel” болон “Mars”гэх шөнийн клубт хаалгачаар мөн гэрлийн шил зардаг телемаркэтераар ажиллаж байжээ.
  • 2002 онд тэрээр өөрийн гэсэн “Tigon Studios” нэртэй видео тоглоомын компаньтай болсон.
  • Вин Дизель Галзуу Хурд кинонд хамтран тоглосон жүжигчид болох Paul Walker, Тyrese Gibson, Michelle Rodriguez нартай их дотно бөгөөд тэрээр Paul Walker-г нас барсны дараа түүнийг хүндэтгэн 3 дахь охиндоо Pauline хэмээн нэрлэсэн бол түүний хүүхдүүд Michelle Rodriguez-г авга эгч хэмээн дууддаг аж.
  • Трипл Икс кино бол Вин Дизель-н 2-р ангид нь тоглоогүй 2 дахь кино. Урьд нь тэрээр Галзуу Хурд киноны 2-р ангид мөн тоглогүй аж.

Vin Diesel – Зандер Кейжийн дүрд

2 Samuel L. Jackson – Гиббонс-н дүрд

  • Самюэль Л. Джексон жүжигчин болохоосоо өмнө Далайн амьтдын биологич болохоор суралцаж байсан.
  • Самюэль цагаан хоолтон ба Гольфийн хорхойтон аж.
  • Тэрээр өмнө нь хар тамхи хэрэглэдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг ба 1991 онд Jungle Fever кинонд хар тамхинд донтогчийн дүрд тоглохоосоо 2 долоо хоногийн өмнө хар тамхинаас гарах эмчилгээндээ явж дуусгасан байдаг байна.
  • Самюэль Л. Джексон, Вин Дизельтэй Марвел-н Iron Man, Iron Man 2, Captain America: The first Avenger, The Avengers, Captain America: The Winter Soldier, Avengers: Age of Ultron, Guradians of the Galaxy (Вин Дизель Groot-д дуу оруулсан), Guardians of the Galaxy Vol. 2, Blade II гэх кинонуудад хамт тоглож байжээ.

Samuel L. Jackson – Гиббонс-н дүрд

3 Donnie Yen – Зианг-н дүрд

  • Донни Йен АНУ-н Бостонд өссөн.
  • Түүний одоогийн эхнэр нь өөрөөс нь 18 насаар дүү ба 2000 онд Miss Chinese Toronto-д ялж Мисс-ээр тодорж байсан.
  • Эцэг эх нь түүнийг гудамжны гангстеруудтай нийлж гэмт хэрэгт холбогдохоос нь сэргийлэн, тулааны урлагаар хичээллүүлэхээр Хятадруу явуулсан.
  • Донни Йен Rush Hour 2, Lara Croft Tomb Raider: The Cradle of Life, The Forbidden Kingdom, The Mummy: Tomb of the Dragon Emperor, The Expendables 2, The Man with the Iron Fists зэрэг Холливүүдийн кинонуудад тоглохоос татгалзаж байжээ.
  • Тэрээр Трипл Икс: Зандер Кейжийн Эргэн Ирэлт кинонд Зианг-н дүрд Жэт Лигийн оронд толосон.
  • 2016 онд гарсан Rogue One: A Star Wars Story кинонд Трипл Икс кононд хамт тоглосон Самюэль Л. Джексонтой хамтран ажиллаж байжээ.

Donnie Yen – Зианг-н дүрд

4 Deepika Padukone – Серена-н дүрд

  • Тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг.
  • Түүний аав мэргэжлийн бадминтоны тоглогч бөгөөд тэрээр өсвөр насандаа үндэсний аварга шалгаруулах тэмцээнд орох хэмжээний бадминтоны тоглогч байсан ч модель болохоор спортын карьераа орхисон.
  • Трипл Икс: Зандер Кейжийн Эргэн Ирэлт кино бол Дипикагийн тоглож буй анхны Холливүүдийн кино юм. Урьд нь тэрээр Галзуу хурд 7 кинонд тоглох санал авч байсан ч цагийн хуваарийн зөрчилдөөнөөс болж татгалзсан байна.

Deepika Padukone – Серена-н дүрд

5 Ruby Rose – Адель-н дүрд

  • Руби Рөүз нь 1986 оны 3 сарын 20-нд төрсөн Австралийн жүжигчин, загвар өмсөгч, DJ, телевизийн нэвтрүүлэгч юм. Тэрээр ЛГБТ(Лесби, Гомо, Бисекс, Трансжендэр)-н хүчирхэг төлөөлөгч бөгөөд түүнийг албан ёсоор Австралын хамгийн нөлөө бүхий 25 ижил хүйстнүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Хувийн амьдралын хувьд тэр 12 настайгаасаа ижил хүйстнээ сонирхогч гэдгээ мэдсэн бөгөөд үүнээсээ болж сургуульдаа маш их дарамтлуулан доромжлуулж, зодуулан амиа хорлохыг хүртэл завдсан байдаг. Мөн тэр багадаа хамаатныхаа бэлгийн дарамтын золиос болсноосоо болж сэтгэцийн эмгэгтэй болж байсан удаатай ажээ. Руби Рөүз нь ийнхүү багадаа олон зовлонг туулсан ч тэр бүхнээ даван гарч нийгмээр хүлээн зөвшөөрөгдөн жүжигчин болж чадсан, нийгэм дахь ижил хүйстнүүдийн тэгш эрхийн хүчирхэг дуу хоолой болж буй нэгэн юм.
  • Түүний жүжигчний карьер 2008 онд эхэлсэн ба 2014 онд түүний өөрөө найруулж, продюсэрлан, тоглосон “Break Free” хэмээх хүйсийн харьцааны талаар богино хэмжээний кино нь олны анхаарлыг татан жүжигчний карьерийнх нь амжилтын эхлэл болжээ. 2015 онд тэрээр АНУ-н “Orange is The New Black” цувралын 3-р бүлэгт, 2016 онд “Resident Evil: The Final Japter” кинонд тоглосон бол 2017 онд гарах “xXx: Return of Xander Cage” кинонд Vin Diesel-н хамт, 2017 онд гарах “John Wick 2” кинонд Keanu Reeves-н хамт, 2018 онд гарах “Meg” кинонд Jason Statham-н хамт тус тус дүр бүтээхээр болжээ.

Ruby Rose – Адель-н дүрд

6 Kris Wu – Никс-н дүрд

  • Солонгосын алдарт EXO-М хамтлагийн ахлагч асан, дуучин жүжигчин Kris Wu нь 1990 оны 11-р сарын 6-нд Хятадын Гуандон, Гуанжуд мэндэлжээ. Тэрээр хятад,солонгос, англи хэлтэйгээс гадна сагсан бөмбөгийг тун сайн тоглодог төдийгүй Хятадын өсвөр үеийн шигшээ багийн ахлагч байсан. Ая зохиох дуртай, бөмбөр тоглодог зэрэг урлагийн авьяастай түүний бас нэг мөрөөдөл нь Hollywood-н од болох. Тиймээс ч хамтлагаасаа гарсныхаа дараа Хятадад жүжигчиний гараагаа эхлүүлсэн ба тун удахгүй нээлтээ хийх хХх: Зандер Кейжийн Эргэн Ирэлт кино нь түүний анхны Холливүүдийн кино бол 7-р сард үзэгчдийн хүртээл болох найруулагч Люк Бессоны Valerian:The City of Thousand Planets кинонд мөн туслах дүрд тоглох ажээ.

Kris Wu – Никс-н дүрд

7 Nina Dobrev – Беки-н дүрд

  • Vampire Diaries цувралаараа алдартай.
  • Түүний жинхэнэ нэрийг Николи́на Константи́нова До́брева гэдэг. Тэрээр Болгар гаралтай Канадын жүжигчин.
  • Түүний нэг хобби нь үнэт эдлэл бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн үнэт эдлэлийн брэндтэй болохыг хүсдэг.
  • Түүнийг хүмүүс АНУ-н жүжигчин Виктория Жастистай адилхан гэдэг ба андуурах тохиолдол ч байдаг.
  • 2011 онд Австралийн FHM-с гаргасан “Дэлхийн 100 Хамгийн Тачаангуй Эмэгтэй” жагсаалтад 44-т бичигдэж байсан.
  • Тэрээр жүжигчний хажуугаар чадварлаг Баллет, Жазз бүжигчин мөн Гимнастикчин ажээ.

Nina Dobrev – Беки-н дүрд

8 Neymar Jr.

  • Түүнийг Бразилийн алдартай хөл бөмбөгчин Барселона багийн тоглогч гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Тэгвэл Трипл Икс кино нь түүний тоглосон хамгийн анхны кино юм байна.

Neymar Jr.

Киноны үйл явдал нь: Экстрим спортын тамирчингаас засгийн газрын нууц ажилтан болсон Зандер Кейж (Vin Diesel) удаан хугацаанд үхсэн хэмээн хүмүүст итгүүлсэн байсан ба энэ удаа тэрээр өөртөө өгсөн цөллөгөөсөө эргэн ирж, аймшиггүй зоригт дайчин Зианг(Donnie Yen) болон түүний багийнхантай зогсоож чадамгүй, хөнөөлтPandora-н хайрцаг нэртэй зэвсгийг буцаан авахаар өрсөлдөх болно.  Зандер адал явдал хайгч бүлэг хүмүүсээр өөрийн багаа бүрдүүлэх ба тэр өөрийгөө дэлхийн хамгийн өндөр түвшний засгийн газруудын хуйвалдааны урхинд орсноо мэднэ.

Тус бүтээл нь онц сонирхолтой адал явдал,  хурц нарийн тулааны гайхамшгийг харуулахаас гадна, oрчин үеийн шинэлэг техник технологи, графикийн шийдэл, мэргэжлийн найруулга, киноны өгүүлэмж гээд төгс бүрэлдсэн гайхалтай уран бүтээлийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.