1
Кофе
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Бүх төрлийн өвчний үед кофе ууж болохгүй. Ялангуяа хоолны хордлого, гэдэс ходоод хямарсан үед.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Кофенд агуулагддаг кафейн нь шээс ихээр ялгаруулдаг тул та өвдсөн үедээ олон тоогоор бие засч, шингэний дутагдалд орох аюултай.
2
Жүржийн шүүс
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Ханиад хүрсэн, хоолой өвдсөн үед жүржийн шүүс ууж болохгүй.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Жүржийн шүүсэнд агуулагддаг хүчиллэг найрлага нь ихэнх үед таатай мэдрэмж төрүүлдэг ч, дээрх өвчний үед хоолойн өвдөлтийг нэмдэг ажээ.
3
Чихэрлэг зүйл
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Бүх төрлийн өвчний үед чихэрлэг зүйл идэхээс зайлсхийх хэрэгтэй. Нэн ялангуяа ходоод, гэдэсний хямралын үед.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Чихэрлэг зүйл нян бактеритай тэмцэх цусны цагаан бөөмийг идэвхигүй болгодог.
4
Хийжүүлсэн ундаа
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Ходоод гэдэсний хямрал болон өөр бусад ямар ч өвчин туссан бай хийжүүлсэн ундаанаас хол байгаарай.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Кофетой адил хийжүүлсэн ундаа нь шингэний дутагдалд оруулдаг. Мөн их хэмжээний чихэр агуулдаг тул дотоод эрхтний тогтолцоонд нөлөөлж, эдгэрэлтийг удаашруулдаг ажээ.
5
Чипс
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Ханиад хүрсэн юм уу, хоолой өвдсөн үед чипс идэж болдоггүй.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Хатуу, шаржигнасан амттан ханиад хүрч, хоолой өвдсөн үед хоолой урах шиг л болдог. Ийм амттаны хамгийн түгээмэл жишээ бол чипс билээ.
6
Согтууруулах ундаа
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Бүх төрлийн өвчний үед согтууруулах ундаа хэрэглэж хэрхэвч болохгүй.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Согтууруулах ундаа хүнийг шингэний дутагдалд оруулдаг. Мөн өвчтэй хүний цусанд согтууруулах ундаа маш хурдан нэвчдэг. Энэ нь хурдан согтоно гэсэн үг юм.
7
Сүү
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Батграа өвчний үед сүү ууж болохгүй ажээ.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Өвчтэй үед сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр ам заваарч, зунгааралддаг. Өвдөж, зовж байгаа хүнд энэ нь хэлэхийн аргагүй зовуурьтай санагддаг ажээ.
8
Шарсан хуурсан, өөх тостой хоол
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Гэдэс, ходоод хямарсан үед шарсан, хуурсан болон өөх тостой хоол идээд хэрэггүй.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Өөх тостой хоолыг боловсруулахад хугацаа их ордог бөгөөд дотор муухайруулж, бөөлжис хүргэх аюултай.
9
Халуун ногоо
Ямар өвчний үед хэрэглэж болохгүй вэ?
Хамар битүүрсэн үед халуун ногоотой хоол идэх хэрэггүй.
Яагаад хэрэглэж болохгүй вэ?
Перц болон халуун ногоо нь "капсакин" агуулдаг тул хамрын самсааг хорсгож, загатнуулдаг бөгөөд хамар улам битүүрдэг ажээ.
Бие өвдөхөөр амттан идмээр санагддаг. Гэвч эрүүл мэнд талаасаа болохгүй юм байна шүү. Та энэ тухай найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ дамжуулж хэлээрэй.