1
Шүд цэвэрлэдэг утас
Магадгүй та шүд цэвэрлэдэг утас яагаад "00"-ын хоолойг бөглөдөг билээ гэж бодож болох юм. Гэвч хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг шүд цэвэрлэдэг утас нь "00"-ын суултуурын хоолойг бөглөдөг зүйлсийн нэгд зүй ёсоор ордог байна.
2
Тос
Ихэнх айлууд хоол хийснийхээ дараа хайруулын таваг, тогоо зэрэгт үлдсэн тосоо шууд 00 руугаа хийж орхидог. Энэ нь маш буруу бөгөөд хоолойг бөглөж, хүндрэл үүсгэхээс гадна, 00-оос өмхий үнэр гарахад хүргэдэг байна.
3
Шархны лент
Зарим шархны лентийг хэрэглэж дуусаад, хаях үед наалт нь бүрэн арилаагүй байдаг учраас 00-ын хоолойд тээглэж, бөглөрөл үүсгэж болзошгүй юм.
4
Эмийн хайрцаг, сав
Бид өвдсөн үедээ эм, бэлдмэл хэрэглэдэг. Харин заримдаа санамсаргүй болон санаатайгаар хэрэглэсэн эмнийхээ хайрцаг, савыг "00" руу хийх нь бий. Энэ нь маш аюултай нөхцөл байдалд хүргэдэг бөгөөд суултуурын хоолойг бөглөөд зогсохгүй, ажиллагаагүй болгох аюултай гэнэ.
5
Нойтон сальфетка
Заримдаа ариун цэврийн цаас дуусчихсан үед ч юм уу, эсвэл ямар нэгэн хэрэгцээнээс хамаарч бид нойтон сальфеткыг 00-ын өрөөнд хэрэглэх шаардлага гардаг нь нууц биш юм. Гэвч хогийн сав байсаар байтал өнөөх л юу ч бодож саналгүй хэрэглэсэн нойтон сальфеткаа "00" руугаа хийгээд, усаа татаж орхидог. Гэхдээ сальфетка тусгай материалаар хийгдсэн учраас хоолойны аль нэсэгт бөглөрч, асуудал үүсгэдгийг анхаарч байгаарай.
6
Тампон болон ариун цэврийн хэрэглэл
Эмэгтэйчүүд маань сарын тэмдэг ирсэн үедээ дийлэнх тохиолдолд "00"-ын өрөө орж, ариун цэврийн хэрэглэлээ сольдог шүү дээ. Харин зарим тохиолдолд ариун цэврийн хэрэглэлээ хогийн сав руу биш, "00" руу шууд хийчихдэг. Ингэсэн нөхцөлд юу болохыг нь та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ?
7
Гарын цаас
Та магадгүй "Энэ жагсаалтад гарын цаас яагаад ордог билээ?" гэж бодож байж болох юм. Гэвч гарын цаас болон ариун цэврийн цаас хоёр нь материалын хувьд тэнгэр газар шиг хол зөрүүтэй байдаг байна. Ариун цэврийн ихэнх цааснууд зөөлөн материалтай байдаг учраас "00" руу хийхэд бөглөрөл үүсгэдэггүй бол гарын цаас хатуу цаасаар хийгддэг тул суултуурыг бөглөдөг ажээ.
8
Бэлгэвч
"00" бөглөрчихлөө гэж дуудлага өгч буй айлуудад очиж, асуудлыг шийдвэрлэхэд ихэнх тохиолдолд "00"-ын хоолойг нь бэлгэвч бөглөсөн байдаг гэнэ. Бэлгэвч нь сунадаг резинэн материалаар хийгддэг учраас ус татахад урсаад явж байгаа харагдах ч, хоолойнд тээгэлж, үлдсэн байдаг гэнэ.
9
Үс
Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол 00 болон угаалтуур руу үсээ урсгах явдал бөгөөд үүнээс болж сантехникийн хоолойнд бөглөрөл үүсч, эвгүй үнэр гарахад хүргэдэг байна.
10
Муурны элс
Сүүлийн үед муур тэжээдэг айлууд муурны элс гэх зүйлийг ашигладаг болсон билээ. Энэхүү элсэн дээр муурыг бие засуулахад эвгүй үнэр нь арилдаг байна. Гэвч хүмүүс бие засаад дуусмагц нь хогийн саванд хийж, гаргаж хаяхаасаа залхуурснаас болж, 00 руугаа хийчихдэг бөгөөд энэ нь суултуурыг бөглөж, эвдрэхэд хүргэдэг хамгийн ноцтой шалтгаан болдог ажээ.