Эмэгтэйчүүд яагаад араар тавьдаг вэ?

Хэзээ ч хуурахгүй, мэхлэхгүй, ганц чамайгаа л хайрлаж амьдарна гэж амласан атлаа хэлсэн үгнээсээ буцаж, амраг хайртаа хуурах явдал ихэсчээ. Гэхдээ шалтгаангүй зүйл гэж байдаггүй. Тэгвэл өнөөдөр бид зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж, тэд чухам юунаас болоод нөхөр, найз залуугаа хуурсан тухай түүхүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Та нэгийг тунгаана биз ээ. 

Эмэгтэйчүүд яагаад араар тавьдаг вэ?

1 Нөхөртөө хайртай байхаа больсон

"Би нөхөртэйгээ 10 жилийг хамт өнгөрүүлсэн. Гэвч би энэ арван жилийнхээ 5 жилийг нөхөртөө биш багын найздаа зориулж, нууцаар амраглаж өнгөрүүлсэн юм. Хэдийгээр надад нөхрөө гэх хайр, сэтгэл юу ч үлдээгүй байсан ч, хүүхдүүдээ бодоод л салж чадаагүй. Би эх хүн болохоор үр хүүхдийнхээ төлөө, тэднийгээ аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай гэр оронд өсч торниосой гэсэндээ нууц харилцаагаа цэгцлэхийг хүссэн ч болдоггүй юм байна лээ. Нэгэнт сэтгэл зүрхээ өгчихсөн байсан болохоор хэд хэдэн удаа салах гэж оролдсон ч, бүтээгүй. Би анх хуримаа хийхдээ нөхөртөө хязгааргүй их хайртай байсан ч, бага багаар залхаж эхэлсэн юм. Эцэст нь багын найзтайгаа тааралдаж, нэг мэдэхэд бие биенээсээ салж хагацаж чадахгүй болсны дүнд нөхөр маань бүхнийг мэдэж, бид салсан. Гэхдээ би нууц амрагтайгаа суугаагүй. Бид хоёр ааш зан тохирохгүй байсан тул мөн л удалгүй хоёр тийш болцгоосон юм даа".

Нөхөртөө хайртай байхаа больсон

2 Ямар ч хайр бас халамж байгаагүй

"Би найз залуутайгаа бүтэн нэг жил үерхсэн ч, тэр намайг огт хайрладаггүй, халамжилдаггүй байсан. Эмэгтэй хүнд зөөлөн дулаан үг, хайр энхрийлэл ус, агаар шиг л хэрэгтэй шүү дээ. Би найз залуутайгаа ямар нэгэн асуудалгүй байсан ч, өөрийн эрхгүй ажлынхаа хэд ах залууд татагдаж түүнтэй уулзах болсон. Тэр надад гоё сайхан зүйл үзүүлж, үргэлж намайг хайрлаж, энхрийлж, муу муухай бүхнээс өмгөөлж, хамгаалдаг байсан. Тиймдээ ч би найз залуугаасаа илүү нууц амрагтайгаа хамт байхыг хүсэх болсон байлаа. Ийм төвөгтэй байдал удаан үргэлжилсэн ч, эцэст нь би нэг л өдөр зориг гарган, найз залуугаа орхисон юм".

Ямар ч хайр бас халамж байгаагүй

3 Тэс өөр хүмүүс

"Би 22 настай байхдаа найз залуутайгаа танилцаж, болзох болсон юм. Бид хамтдаа зугаалж, аялж, аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрүүлж байлаа. Ингээд бид 4 жилийн дараа хуримаа хийж, гэр бүл болсон юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёр муудалцах болж, нэгнээсээ залхаж эхэлсэн гэхэд болно. Бид хоёр тэс өөр хүсэл мөрөөдөл, ондоо дур сонирхлоосоо болоод хоорондоо таарахаа больсон. Тиймдээ ч би өөртэйгөө ижил сонирхолтой, намайг хамгийн сайн ойлгох хүнийг олж, нөхрөө хуурч эхэлсэн юм. Мэдээж нууц амрагтай байна гэдэг маш ичгэвтэр хэрэг. Гэвч би ганцхан олдох амьдралдаа яагаад өөртөө таалагдсан, хамт байхыг хүссэн хүнтэйгээ байж болохгүй гэж? гэх бодолдоо дийлдэн, найз залуугаасаа салахыг хүсч байгаагаа хэлж, бид тус тусын замаа хөөсөн юм. Хоорондоо таарч тохирохгүй хүмүүс заавал хамт байж нэгнээ зовоох ямар хэрэг байх вэ? Миний сонголт зөв байсанд би одоо ч баярлаж явдаг."

Тэс өөр хүмүүс

4 Нөхөртөө хууртсан

"Бусдад хууртах, ялангуяа нөхөртөө хууртах хамгийн аймшигтай зүйл. Нөхөр бид хоёр сайхан харилцаатай, нэг нэгэндээ хайртай, итгэдэг байсан ч, нөхөр маань гэнэт л өөрчлөгдөж, ажлаасаа оройтон, заримдаа бүр шалтаг тоочиж гадуур хонох нь ч ихэссэн. Харин нэг удаа би түүнийг үл таних бүсгүйтэй тэврэлдэн, нэг нэгнээ халуун дотноор үнсэн, гадуур зугаалж байхыг харсан юм. Би үнэхээр балмагдаж, нэг хэсэгтээ л ухаан санаа орон гаран болчихсон байсан ч, нөхөртөө юу харснаа хэлээгүй. Гэнэт л толгойд минь тэр намайг хуурч байхад би яагаад болдоггүй юм гэх бодол төрж, нэг залуутай харилцах болсон. Ердөө л нөхрөө чадах гэсэндээ би тэр залуутай уулзаж, зугаацаж, цаг хугацааг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж явлаа. Энэ байдал удаан үргэлжилж, би эцэст нь бүх худал хуурмагаас залхаж, нэг л өдөр нөхөртөө бүхнийг хэлж, салах шийдвэр гаргасан юм. Бас нууц амрагтайгаа ч дахиж уулзаагүй".

Нөхөртөө хууртсан

5 Хууртах вий гэхээс айсан

"Би ахлах сургуульд байхдаа найз залуутай болж, их удаан үерхсэн. Ёстой л ариухан, анхны минь хайр байсан даа. Юугаа ч мэдэхгүй гэнэн охин найз залуудаа байгаа бүхнээ өгч, түүний төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан ч, тэр итгэлийг минь эвдэн, араар минь тавьж, намайг хаясан. Энэ явдал миний амьдрал, сэтгэлд минь хэзээ ч арилахгүй хар толбо үлдээж, ахиж эрэгтэй хүнд итгэх аргагүй болгочихсон юм. Үүнээс хойш би үерхсэн залуу бүрээ хуурдаг болсон. Бүр амьдрал зохиож үзсэн ч, түүнийгээ бас л өөр залуутай мэхэлж, адгийн амьдралаар амьдарсан. Би ердөө л хаягдахаас айсандаа тэнэг үйлдэл хийдэг байсан нь тэр. Одоо бол би ганц бие. Харин цаашдаа энэ муу зуршлаа засч, нэг хүнийг чин зүрхнээсээ хайрлаж чадна гэдэгтээ бага багаар итгэлтэй болж явна даа".

Хууртах вий гэхээс айсан

6

"Би найз залуутайгаа үерхээд 10 жил болж байна. Гэхдээ би түүнийг хуураад хэдийн 4 жил өнгөрчээ. Бид хоёр байнга хамт байж чаддаггүй. Учир нь тэр өөр хотод ажилладаг. Харин амралтын өдрүүдээр над дээр ирдэг юм Ингэж амьдарсаар нэг л мэдэхэд 10 жил болжээ. Гэвч би түүндээ үнэнч байж чадаагүй. Орой бүр намайг угтах хоосон байшин, хүйтэн хөнжил амьдралыг минь утга учиргүй болгож, шинэ зүйл туршиж үзэх хүслийг минь өдөөсөн юм. Яг тэр үед гадуур салхилж яваад би нэг залуутай танилцаж, түүнтэй болзох болсноор бүх төвөгтэй асуудал эхэлж билээ. Би найз залуугаа хүндэлдэг, түүнд талархаж явдаг хэдий ч, шинэхэн амрагтаа сэтгэл алдарч, салж чадахгүй олон жил болжээ. Өнөөдөр ч гэсэн би найз залуутайгаа үерхсэн хэвээрээ. Би түүнээсээ салж чадахгүй. Тэр минь надад дэндүү үнэ цэнэтэй. Гэхдээ энэ бүхнийг цэгцлэхийн тулд би найз залуугийндаа нүүж очиж, хамт амьдрахаар шийдээд байна. Ахиж би түүнийгээ хэзээ ч хуурахгүй".

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()