Д.Эрдэнэбат: Бидэнд эв нэгдэл итгэлцэл байхгүй бол энэ намд шинэчлэл гэж байхгүй

2017-01-16, 10:29
1,886

Ардчилсан намын даргын сунгаанд багцалсан сум барин өрсөлдсөн таван нэр дэвшигч хэдийнэ 16 аймаг, нийслэлийн хоёр дүүргээр мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Эв нэгдэлтэй байж, намын даргын төлөө шударгаар өрсөлдөж, ялсан нэгнээ дэмжээд ажиллана хэмээн тангараг тавьсан Ардчилсан намын таван өөр өнгийн хэн юу гэж хэлснийг манай сайт цувралаар хүргэж байна. Энэ удаад бид нэр дэвшигч  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын орон нутагт ажиллахдаа хэлсэн үгнээс онцлох 15 ишлэлийг тоймлон хүргэж байна.

Д.Эрдэнэбат: Бидэнд эв нэгдэл итгэлцэл байхгүй бол энэ намд шинэчлэл гэж байхгүй

1.Ардчиллыг үнэлэмж унаж байгаа энэ үед Ардчиллын төгөлдөршлийг заавал хийх ёстой.

2.Хэрэв Ардчилсан нам унах юм бол Ардчилал монголд байхгүй болно. Хэрэв Ардчилсан нам  унах юм бол Ардчилсан төр байхгүй болно. Хэрэв Ардчилсан нам унах юм бол Үндэсний тусгаар тогтнол байхгүй болно

3.Ардчиллаа хамгаалж авч үлдэхийн тулд
Төгс ардчилал руу тэмүүлэхийн тулд
Нийгэм, эдийн засаг, эрхзүйн шинэчлэл дэх иргэдийн оролцоог нэмэхийн тулд бид түүчээлэх ёстой

4. Нэгдсэн бодлоготой намын гишүүд нь хариуцлагатай, эв нэгдэлтэй зохион байгуулалтай байх ёстой.

5. Ардчилсан намын даргын сунгаа бол АН-ын шинэчлэлийн эхлэл

  • Ардчиллын үнэлэмжийг өсгөх анхны эхлэл
  • Ардчилсан төрийн үнэлэмжийг өсгөх анхны эхлэл
  • Ардчилсан нам Ардчилсан төр хоёр салшгүй  холбоотой

6. Ялсан үед өчнөөн хүн ялаа батгана шиг дагаж шавдаг
Ялагдсан үед үнэнч ханиуд л үлддэг
Замын улсууд явдгаараа яваг
Бид таньж авна, таних хугацаа гэж байдаг

6.Цөөхөн хүн бүлэглэлийн хэмжээнд асуудлыг шийдэх гээд байгаа нь үнэн. Харин үүнийг задлах нь Ардчилсан намын үүрэг гэдэгтэй санал нэгддэг.
 
7.Би хувийн өмчийг хамгаална

  • Хүний эрхийг хамгаална
  • Шударга ёсыг дээдэлнэ
  • Баялаг бүтээгчдийг дэммжинэ

8.Орон нутгийн сонгуулийн өмнө Ардын намынханд би хэлсэн
Бид Их хурлын чуулганы танхимд Ардчилсан нам есүүлээ, та нар 65 уулаа байж болно.
Гэхдээ Монголын ард түмний 50 орчим хувийг Ардчилсан нам авсан шүү гэдгийг хэлсэн.

9.Ардчилслан намын даргын сунгаа бол Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл

  • Ардчиллын үнэлэмжийг өсгөх анхны эхлэл
  • Ардчилсан төрийн үнэлэмжийг өсгөх анхны эхлэл
  • Ардчилсан нам Ардчилсан төр хоёр салшгүй  холбоотой

10. Би 20 жил энэ намд байхдаа энэ намынхаа гишүүдийнхээ баяр баясгалан гуниг зовлон итгэл сэтгэл ялалтын нулимс ялагдлын нулимсыг харсийн тийм учраас би ардчилсан намын даргад дэвшиж байгаадаа итгэлтэй байгаа би гишүүдтэйгээ байгаа ажиллаж чадна.

11.“монгол хүн 2020”  хөтөлбөр бид нар 318 хоног 28500 км явж 71000 хүмүүстэй уулзаж 11000 асуудал ярсан монгол хүн 2020 гэдэг хөтөлбөр бол ардчилсан намын хамгийн үнэн цэнтэй бодлогын хөтөлбөр гэдгийг үгүйсгэхийг би зөвшөөрөхгүй
Харин энэ удаа дүрмийн шинэчлэл дээр 2-3 нь зүйлийг зохицуулах ёстой гэж харж байгаа

  • 1-рт намын даргаа нийт гишүүдээс сонгоно.
  • 2-рт анхан шатны байгууллагуудын дарга нарыг нийт гишүүдээс нь сонгох хэрэгтэй энийг бид нар дэмжих ёстой.
  • 3-рт УИХ-ын нэр дэвшигчдийг тухайн гишүүдээс бас сонгох эрхийг өгөх хэрэгтэй дээгүүр нь хэдэн дарга нар яриж зохицуулдагыг болих хэрэгтэй.

12.эвтэй хүчтэй хүчирхэг ардчилсан намын төлөө хамтдаа явья гэдгээ журмын нөхөддөө уриалж байна.

13.Ардчиллын төгөдөршил  рүү  ардчилсан төрийн иргэний оролцоо руу  рүү иргэдийн амьдралын баталгаа руу иргэдийн баялагийн  санг байгуулахын төлөө энэ нам алсын хараатай бодлоготой ажиллах ёстой.

14 Ардчилсан нам бол нэг амьтай нам бид нар эвлэрсэн үедээ маш хүчтэй байдаг эвдэрсэн газраа бүгдээрээ нурж унсан энэ бол бидний сургамж туулсан зам

15.Ардчилсан нам бол нэг амьтай хамт олон
Бүгдээрээ хамтарч байгаад эв нэгдэлтэй хүчирхэг ардчилсан намыг байгуулахад журмын нөхөдтэйгээ хамтраад зүтгэнэ ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()