1
Хийн хоолойг хаах
Хэрэв танай гэрт хий алдсан бол хамгийн түрүүнд хоолойг хаагаарай. Харин хүмүүс ихэвчлэн хаанаас хий алдаж байгааг нь хайж, цаг алдах нь элбэг байдаг аж. Гэвч энэ нь асуудал улам бүр даамжирахад нөлөөлдөг байна. Иймд таны хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл бол нийтээр нь буюу хоолойг хаах юм.
2
Цонхоо нээж, гал команд дуудна
Нэгэнт хий шатаж, гал гарсан бол айж сандран унтраах гэж оролдох хэрэггүй. Үүний оронд бүх цонхоо онгойлгож, хоолойг хаах гээд үзээрэй. Хэрэв болохгүй бол яаралтай гал команд дуудна. Цонхоо онгойлговол, хүчтэй салхи гэрт хуримтлагдсан хийг багасгах бөгөөд гал авалцсан хий дэлбэрдэггүй болохыг анхаараарай.
3
Пускателиа буулгах
Цахилгаан хэрэгсэл асаалттай тохиолдолд залгуураар салгаж унтраах, харин унтраатай бол асааж хэрхэвч болохгүй. Үүний оронд пускателиа буулгаж, асуудлаас зайлсхийх боломжтой. Учир нь хий гарч байгаа тохиолдолд багахан оч үсрэх төдийд л дэлбэрэх аюултай байдаг аж.
4
Хий алдсан газраас утсаар холбогдож болохгүй
Хий алдсан газарт гар утас, суурин утас аль алийг нь ашиглаж болохгүй. Иймд та гэрээсээ гадагш гараад, аврах анги дуудаарай. Гал команд иртэл гадаа гудамжинд хүлээж зогсох нь гарч болзошгүй аюулаас сэргийлж байгаа хэрэг юм.
Та бүхэндээ бяцхан зөвлөгөөг хүргэе:
- Хийн зуухаа өөрөө засах гэж оролдож хэрхэвч болохгүй.
- Хийн зуухны аль нэг хэсгээс хий алдаж байгаа санагдвал тэр дор нь зуухаа унтрааж, ахин асаах гэж оролдож болохгүй. Мөн цонхоо онгойлгож агаараа сэлбээд зуух хөрсний дараа асааж болох юм.
- Өрөө, тасалгааг дулаацуулах зорилгоор хийн зуух асааж болохгүй.
- Хийн зуухаа асаахдаа бүх ширэмнээс гал гарч байгаа эсэхийг шалгаарай.