Шартсан үед таныг аврах 10 хоол

Баасан ахын төрсөн өдрийг хэтрүүлж тэмдэглээд баларч, шартаж хэвтэх хүмүүс цөөнгүй байгаа болов уу. Толгой өвдөж, ходоод хорсож, хөдлөхөөс ч дургүй хүрсэн энэ үед таныг аварч, эмчлэх цор ганц зүйл бол амт чанар сайтай хоол хүнс билээ. Ингээд та бүхэндээ шартсан үед эм болж, таныг сэргээх хоол хүнсийг танилцуулъя. 

Шартсан үед таныг аврах 10 хоол

1 Кофе

Орноосоо ч босч чадахгүй нойрондоо дийлдэж, толгой өвдөж шартсан үед аяга халуун кофе уугаад үзээрэй. Энэ нь таны биеийг сэргээж, өвдөлтийг намдаах тустай байдаг юм. 

Кофе

2 Смүти

Жимсний смүти ууж, шарталтаас ангижрах боломжтой. Та хөргөгчиндөө байгаа шинэхэн жимснээс сонгон, блендэрт хийж шүүс болгоод уугаарай. Энэ нь ходоодыг эмчилж, хорсолтыг намдаан, дотор эвгүйрэхээс сэргийлэх тустай юм. 

Смүти

3 Бургер

Шартсан үед хоол идэхгүй бол улам л дотор эвгүйрхэж, толгой өвддөг. Тиймээс заавал ямар нэгэн юм идэх хэрэгтэй. Харин өөх тос ихтэй хоолноос илүү бургер шарталт тайлдаг ажээ. 

Бургер

4 "Bloody Mary" коктейл

Дэлхийн хамгийн алдартай "Bloody Mary" коктейл нь шарталтын эсрэг хүчтэй тэмцэж чаддаг байна. Тус коктейлийн найрлаганд агуулагдах улаан лооль, натри, кали зэрэг нь элдэв зовуурийг үгүй хийж, сэргээх үйлчилгээтэй юм.

"Bloody Mary" коктейл

5 Өндөг

Өндгөнд агуулагдах уураг, амин хүчил зэрэг нь биеэс архины хорт бодисыг гадагшлуулж, эрүүл саруул, биед мэдрэгдэх өвчингүй болоход тусладаг юм. Мөн таны элгийг хамгаалах давхар тустай билээ.

Өндөг

6 Авокадо

Тус жимс нь тархины үйл ажиллагааг дэмжиж, бие дэх хорыг гадагшлуулж, сэргээх үйлчилгээтэй бөгөөд шартсан үед идэхэд хамгийн тохиромжтой байдаг. Та авокадо жимсийг дангаар нь эсвэл салатанд хийж идээрэй.

Авокадо

7 Хүнсний ногооны жүүс

Ам хатахаас сэргийлж, биед тань хангалттай хэмжээний уураг, амин дэм өгөх зүйл бол яахын аргагүй ногоон хүнсний бүтээгдэхүүн юм. Эдгээрийг ашиглаж жүүс болгоод уухад тэр дороо ходоод хорсолт, өвчин зовуурь мартагдаж, та эрч хүчтэй болох билээ.

Хүнсний ногооны жүүс

8 Тахианы шөл

Мэдээж шөл уухгүйгээр хэрхэн шарталтыг даван туулах билээ. Гэхдээ зүгээр нэг шөл бус тахианы шөл хийж уугаарай. Энэ нь бусад махыг бодвол өөх тос бага тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, сэргэхэд тус болох аж.

Тахианы шөл

9 Салмон загастай шөл

"Омега 3"-аар баялаг салмон загас нь толгойны өвчин намдааж, сэргээх үйлчилгээтэй юм. Мөн дотор муухайрах, бөөлжих зэрэг асуудлыг ч үгүй хийж, эрч хүчтэй, сэргэг болгох шидтэй.

Салмон загастай шөл

10 Гурилтай шөл

Монголчууд бидний идэх дуртай гурилтай шөл, бантан бол шар тайлагч эм л гэсэн үг. Амттайхан аяга шөл уухад л хамаг биеийн хөлс урсаж, ядаргаа тайлагдаж, тэр дорхиноо сэргэдэг билээ.

Гурилтай шөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()