Богино долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 8 хоол хүнс

Бидний амьдралыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэдэг богино долгионы зуухыг хэрэглэдэггүй хүн гэж ховор болов уу. Хөлдүү махаа гэсгээх, хөрсөн хүйтэн хоолыг халаах зориулалттай энэхүү төхөөрөмжинд хийж болохгүй зүйлс гэж байх юм. Үүнийг зөрчиж, болохгүй гэж хориглосон хоол хүнсийг богино долгионы зууханд хийснээр бүтээгдэхүүний шим тэжээл алдагдаж, бие эрхтэнд сөргөөр нөлөөлөхүйц болж өөрчлөгддөг байна. Харин чухам ямар хоолыг халааж болохгүйг хамтдаа олж мэдэцгээе. 

Богино долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 8 хоол хүнс

1 Цоохор майлз

Цоохор майлзтай шөл амт чанар сайтай, амин дэм ихтэй. Гэвч үүнийг богино долгионы зууханд хэрхэвч халааж болохгүй. Учир нь цоохор майлзанд азотын хүчлийн давс агуулагддаг бөгөөд энэ нь зууханд орж халахаараа хорт хавдар үүсгэгч бодис болж хувираад, бидний эрүүл мэндэд заналхийлж эхэлдэг юм. 

Цоохор майлз

2 Өндөг

Өндөгтэй хоол, хуурга зэргийг богино долгионы зууханд халаахад ямар ч асуудалгүй байдаг. Гэхдээ чанасан өндгийг халаагаад хэрэггүй л болов уу. Учир нь өндгийг богино долгионы зууханд халааснаас үүдэн, өндөг хор болон хувирч, ходоод гэдсийг өвтгөж мэдэх юм. Мөн өндгийг өндөр хэмээр халаахад дотор нь хий орж, улмаар хагаран тэсэрч зуухны хананд наалдаж орхидог тул цэвэрлэх ажил гардаг байна. 

Өндөг

3 Бууцай

Эрүүл хоол хүнсийг эрхэмлэгч хүмүүсийн нэн тэргүүний сонголт болсон бууцай нь олон тооны витамин, эрдэс бодисыг өөртөө агуулж байдаг. Гэвч энэхүү ногоог богино долгионы зууханд хийж халааснаас өнөөх амин дэм, эрдэс бодис нь хор болон хувирч, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Та энэхүү ногоогоо хоол, салатанд хийн идэж эрүүл амьдралын хэвшлийг баримталж болох хэдий ч ахин халаах тал дээр эсрэг байр суурийг баримталж байгаарай. 

Бууцай

4 Мөөг

Мөөг нь их хэмжээний уураг, витамин, амин хүчил зэргийг агуулдаг тул хүний биед хамгийн хэрэгтэй хүнсний ногоо хэмээн нэрлэгддэг. Харин үүнийг зууханд ахин халааж идэх нь эрүүл мэндээ өөрийн гараар үгүй хийж байгаагаас өөрцгүй бөгөөд ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдан, гүйлгэдэг байна. Хэрэв та хоолноос үлдсэн мөөгөө халааж идэх гэж байгаа бол яг одоо больж, мөөгөө хөргөгчинд хийж хонуулаад маргааш нь 158 хэмд халааж болох юм. Энэ нь шууд халааж идсэнээс аюул багатай төдийгүй амт чанар сайтай болох юм.

Мөөг

5 Төмс

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг төмсийг ч мөн богино долгионы зууханд халааж болохгүй. Ингэснээр төмсний шимт чанар, амт үгүй болох төдийгүй идсэн даруйд хоолны хордлого болох магадлал өндөр байдаг. Мөн сонирхуулахад богино долгионы зууханд халаасан төмснөөс шарсан төмс идсэн нь дээр байдаг гэнэ. Цаг заваа хэмнэх гэснээсээ болоод та эрүүл мэндээ гаргуунд нь гаргахыг хүсэхгүй байгаа биз дээ? 

Төмс

6 Тахианы мах

Магадгүй та тахианы махыг богино долгионы зууханд халааж иддэг байж болох юм. Тийм бол яг одооноос энэхүү зуршлаа хаяарай гэж зөвлөе. Учир нь тахианы махыг халааснаар  дотор нь агуулагдах хортой нян идэвхжин өсч, ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлж, өвчлөх магадлалыг өсгөдөг байна. Хэрэв та хоолноос үлдсэн тахианы махаа яахаа мэдэхгүй байгаа бол амтат салат эсвэл хачиртай талх бэлтгэхдээ ашиглаарай.

Тахианы мах

7 Хүрэн манжин

Хүрэн манжинг хамгийн шим тэжээлтэй, биед хэрэгтэй хүнсний ногоо гэж нэрлэх нь бий. Гэвч үүнийг халааснаар өнөөх шим тэжээл нь эсрэгээрээ хор болон хувирдаг байна. Иймд та энэхүү гайхалтай, амин дэмтэй ногоог салатанд хольж, түүхийгээр нь идэж болохын зэрэгцээ шөлтэй хоолонд хийх нь мөн тохиромжтой юм. 

Хүрэн манжин

8 Будаа

Будааг бид өдөр тутмын хоолондоо идэж хэрэглэдэг. Харин идэж байгаад дутуу үлдээсэн будаатай хоолоо өрөөний тасалгаанд байлгаж байгаад буцааж халаах нь хамгийн буруу юм. Учир нь ямар нэгэн таг, хаалтгүй байх үед хоолонд олон тооны бактери шингэдэг бөгөөд халаах үед нянгууд бүр өсч, үрждэг аж. Тиймээс халдварт өвчин тусах, хоолны хордлогонд орох гэхчлэн асуудалтай тулгарч болзошгүй билээ. 

Будаа

Бид анзааргагүй байдал, мэдлэг дутуугаас болж өөрсдийн эрүүл мэндээ аюулд оруулж байх юм. Одоо та богино долгионы зууханд юу халааж болохгүйг мэддэг болсон тул айх аюулгүй амьдрах боломжтой боллоо. Энэхүү зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, өдөр бүрийг эрүүл, өвчин зовлонгүй , өөдрөг өнгөрүүлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()