“Лолита”-г Набоков АНУ-д аялж байх үедээ англи хэл дээр бичиж байжээ. Романд дунд орчим насны ухаалаг Гумберт, үеийн эмэгтэй Шарлотта Гейз болон түүний охин Лолитатай танилцаж, ээжтэй нь гэрлэсэн хэдий ч охинд нь ухаангүй дурлан, эмэгтэйг нас барсны дараа Лолитаг дагуулж Америкыг тойрон аялахаар гардаг тухай өгүүлдэг.
1
Набоков элдэв цуурхлаас зайлсхийж номоо нууц нэрийн дор хэвлэх зорилготой байжээ. Роман хэвлэгдсэний дараа маш их шуугиан тарьж “Лолита” Набоковыг нэр алдарт хүргэсэн юм. Тэрээр үүний дараа АНУ-д үлдэж, дараа нь Швейцарь руу шилжин суурьшсан байна.
2
“Лолита”-ийн анхны хувилбар
Хамгийн анх Парисын “Олимпия Пресс” хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн бөгөөд эротик, авангард номны төрөлд багтааж байсан байна.
3
Гумберт, Лолита нарын хайр сэтгэлийн энэхүү түүхийг 1940-өөд оны үеийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэж үздэг бөгөөд Нью-Жерсигийн хижээл насны механикч эр Фрэнк Ласалль 11 настай Салла Хорнерийг хулгайлсан хэрэг гарч байжээ.
4
Лассаль охиныг дэвтэр хулгайлж байхад нь барьсан бөгөөд Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан хэмээн өөрийгөө танилцуулж хамт зугтах хэрэгтэй хэмээн түүнд тулгажээ. Тэд 21 сарыг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд охин түүнээс зугтаж цагдаад мэдэгдсэн байна.
5
1950 онд Ласалльд 30 жил хорих ял оноосон байна. “Лолита” романд гардаг машинаар хийж буй аялал нь энэхүү түүхээс сэдэвлэсэн байх магадлалтай гэнэ.
6
“Бэлэг” болон “Шидтэн” номын нүүр
Мэргэжилтнүүд Набоковын “Лолита”-г энэхүү романуудтай харьцуулан үздэг. Гумберт бага байхдаа Аннабель Ли хэмээх бүсгүйд сайн болж түүнийгээ алддаг бөгөөд алдсан хайраа эргүүлж авах хүсэлтэй тухай гардаг. Энэ тухай Эдгар Аллан По-ийн “Аннабель Ли” хэмээх номонд мөн дурьддаг.
7
Владимир Набоков 1961-1977 онуудад Швейцарьт амьдарч байсан. Номыхоо орчуулгыг Нобаков өөрөө хийсэн бөгөөд 1967 онд Нью-Йоркт худалдаанд гарсан бол социалист систем унасны дараа 1989 онд эх оронд нь хэвлэгдсэн ажээ.
8
Номыг хоёр удаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд анх 1962 онд Стэнл Кубрик найруулан кино бүтээж байжээ. Кино зохиолыг Набоков өөрөө бичсэн хэдий ч төдийлөн ашиглаагүй байна.
9
Найруулагч Кубрик
10
Америкын жүжигчин Сью Лайон Лолитагийн дүрийг бүтээсэн аж. Кино зураг авалтын үеэр тэрээр 14 настай байсан бөгөөд түүний хамтрагч Гумбертад Британийн жүжигчин Жеймс Мэйсо тоглосон байна.
11
Лолитагийн дүрд тоглох эмэгтэйг Набоков өөрөө сонгосон ажээ.
12
Католик шашинтнууд Гумберт, Лолита нарын бэлгийн харилцааг зөвхөн өнгөц төдий л харуулах хэрэгтэй гэж үзсэн аж.
13
Харин хоёр дахь удаа 1997 онд Эдриан Лайны найруулснаар “Лолита” дэлгэцнээ гарсан бөгөөд бага хугацаагаар кинотеатруудад гарсан учир төдийлөн их орлогыг олж чадаагүй.
14
Хоёр дахь хувилбарт Эдриан Лайн, Доминик Суэйн нар тоглосон бөгөөд тухайн үед Доминик 15 настай байжээ.
15
Лолитагийн дүрд анх Натали Портманыг урьж байсан боловч тэрээр шашинаас шалтгаалан тоглохоос татгалзсан байна. Түүний эцэг эх зөвшөөрөөгүй гэх яриа байдаг бөгөөд үүний өмнө Натали Портман “Леон” кинонд тоглосныг бид мэдэх билээ.
16
Гумбертын дүрд Дастин Хоффман тоглох ёстой байсан ч чадалгүй оронд нь Жереми Айронсу тоглосон байна.
17
Кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар хоёр кинонд Лолитагийн дүрийг бүтээсэн охид хоёулаа наснаасаа овортой харагдаж байсан гэнэ.
18
“Лолита”-ийн дүр нь Суэйний хамгийн алдартай дүр ажээ.
19
Бэлгийн харьцаанд ордог хэсгийг Суэйний оронд орлон тоглогч тоглосон байна.
20
Харамсалтай нь киног чөлөөтэй гаргаж болохгүй байсан бөгөөд Австралид прокатлахыг ч хориглож байсан ажээ.
21
Хоёрдахь удаагийн кино нь номын эх зохиолтой илүү ойр байсан байна. Киног бүтээгчид Кубрикийн найруулгыг давтахыг хүсээгүй учир шинээр санаачлан хийсэн хэмээн ярьжээ.
22