1
Франц
Франц улсад ажил олгогч нь ажилтныхаа өдрийн хоолны зардлын 80 хувийг дааж, ая тухтай хооллох боломж олгодог байна. Өдрийн хоол нь ойролцоогоор 6-7 долларын үнэтэй байдаг бөгөөд ихэвчлэн ажлынхаа зоогийн газарт хооллодог. Ажилчид голдуу бяслаг, гахайн утсан мах болон ногоо зэргийг иддэг ба зарим тохиолдолд гэртээ бэлтгэсэн хоолоо авчирч амтархан зооглодог байна.
2
Хятад
Дэлхийн хамгийн олон хүн амьдардаг Хятад улсын оффис ажилчид өдрийн хоолондоо будаа, шөл, салат, ногоо, цай зэргээр эрч хүчээ сэлбэдэг байна. Ажиллахын төлөө төрсөн гэлтэй тэд аль болох сайн хоол идэж байж л ажлын бүтээмж өснө гэж үздэг аж. Тэд гадаа, гэрт, зам дээр, цэцэрлэгт, сүүдрэвч гэхчлэн хүссэн газраа сууж хооллоод нойр нь хүрвэл тэндээ дугхийж амардаг аж.
3
Америк
Америкчуудын тухайд гэртээ бэлтгэж ирсэн хавчуургатай талх, бургер, салат гэхчлэн түргэн хоолыг амтат чипсний хамт идэж, хооллодог байна. Энэ нь тэдний хамгийн дуртай хоол тул хичнээн хориглоод ч нэмэргүй болдоггүй гэнэ. Харин цай, кофе, амттанг нь ажлын газраас нь өгөх бөгөөд оффис ажилчдын дийлэнх нь ажил дээрээ хооллодог ажээ.
4
Герман
Тус улсын томоохонд тооцогдох ихэнх компаниуд хоол, гал тогооны тусгай өрөөтэй байх бөгөөд ажилчдынхаа ая тухтай байдалд анхаарлаа хандуулж, бүх нөөц бололцоогоор хангаж өгдөг байна. Цайны цаг нь 90 минутын турш үргэлжлэх төдийгүй ихэвчлэн шарсан зайдас, гахайн утсан мах, салат, амттан, цай гэх зүйлсийг багтаасан багц хоол иддэг аж. Герман улсад баримталдаг ажилчдын дүрэм бол: "Эрт ирж ажлаа дуусгаад эрт харь".
5
Япон
Японы оффис ажилчид өглөө эртлэн босч, ажилдаа гарахаас өмнө өдрийнхөө хоолыг гэрээсээ бэлтгэн авч явдаг байна. Тэдний өдрийн хоолонд ихэвчлэн будаа, салат, өндөгний ороомог, хачир зэрэг багтсан байдаг. Мөн зарим тохиолдолд ажилтайгаа ойр байрлах зоогийн газарт очиж, амтат гоймон, хоол авч иддэг ажээ.
6
Испани
Компанийн зүгээс 14:00 - 16:00 цаг хүртэл амар тайван, тухтай хооллох боломжийг ажилчиддаа олгодог бөгөөд тэд өв уламжлалаа дээдэлж, үндэсний хоолоо иддэг аж. Тэдний идэх хоолонд загасны шарсан мах, амтат шөл, салат, хачир зэрэг багтах төдийгүй зарим тохиолдолд дэлхий нийттэй хөл нийлүүлэн, түргэн хоол идэх нь бий.
7
Энэтхэг
Энэтхэг улсын хамгийн олон хүн суурьшдаг, том хот болох Мумбайд "dabbawala" нэртэй хоол хүргэлтийн үйлчилгээ нэвтэрсэн байдаг. Тус сүлжээ нь амтат хоолнуудыг оффис ажилчдад хүргэж өгдөг бөгөөд өглөөнөөс орой болтол хоолнуудаа дугуйн дээрээ ачиж, хотын өнцөг булан бүрт хүрч очдог байх юм. Оффис ажилчдад ч гадагш гарч цагаа гарздалгүйгээр хоолоо авчруулаад идчихдэг болохоор амар байдаг аж.
8
Бразил
Тус улсын оффис ажилтнууд нь өдрийн цайны цагаараа ойр байрлах ресторан, зоогийн газрыг зорьж хооллодог байна. Ихэвчлэн мах, будаа, эрдэнэ шиш, салат зэргийг идэж, ажиллах эрч хүчээ нөхөж авдаг аж. Тэдний хувьд хоол маш чухал бөгөөд юу ч болж байсан хоолыг алгасч болохгүй гэж үздэг юм.
9
Сингапур
Сингапурт "Hawker" төв буюу түргэн хоолны газрууд эрчээ авсан байдаг. Маш олон хоолны газрууд нэг дор байрлах бөгөөд хүмүүсийн хүссэн хоолыг тэр дор нь амт чанар сайтай хийн өгч, тун завгүй ажилладаг ажээ. Оффис ажилчид цайны цагаараа тус газрыг зорьж хооллодог төдийгүй хурдан шуурхай байдал, амт чанар нь хүмүүст маш их таалагддаг байна.
10
Орос
Оросууд боломжтой бол гэрээсээ хоол авчирч иддэг бөгөөд заримдаа ресторанд очиж, тухтай хооллохыг эрмэлздэг. Тэд ихэвчлэн мах, шөлтэй хоолыг талх, салат зэрэгтэй хольж иддэг төдийгүй амт, чанартай хоолны төлөө юугаа ч өгөхөөс буцдаггүй ард түмэн ажээ.
11
Монгол
Өдрийн цайны цагаар Монголчуудын тухайд ойр байрлах хоолны газартаа очиж, бууз, хуушуур юм уу, хоёрдугаар хоол авч иддэг. Харин өвлийн цагт жигнэсэн гурилтай хар шөл, банштай цай зэрэг шөлтэй хоол идэж, шим тэжээлээ нөхөн авдаг. Цайны цаг нь 13:00 - 14:00 цагийн хооронд үргэлжилдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Танд аль нь илүү амттай санагдаж байна вэ?