Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

Залуу халуухан, золбоолог харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж энэ дэлхий дээр ганц ч байхгүй биз ээ. Хорвоогийн жамаар нас нэмж яваа хэдий ч залуу сэтгэлгээтэй, дэгжин хувцаслаж чаддаг байхад хэн таныг нас ахисан гэж хэлж чадах билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан 5 насаар залуу харагдуулах хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэ нь таныг дур булаам сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг давхар нэмэгдүүлэх аж. 

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

1 Тод өнгийг сонго

Одооноос та улиран одсон хуучин загвартай зууралдаж явахаа больж, хувцаслалтандаа анхаараарай. Тод өнгийн болон эрээн хувцас, эдлэлийг сонгож өөртөө тохируулан хувцаслахыг зөвлөе. Олон өнгөөр солонгорсон ороолт, цамц, дэгжин юбка зэргийг зөөлөн, цулгай өнгийн хувцсанд тохируулан өмсөж болох юм. Энэ нь таныг жавхаалаг, дур булаам харагдуулах аж. 

Тод өнгийг сонго

2 Судалтай хувцас өмсөх

Судалтай, бөмбөлөгтэй хувцас өмсөх нь магадгүй танд хүүхэд шиг санагдаж болох ч эсрэгээрээ таныг улам бүр залуу, золбоолог харагдуулдаг. Хэрэв та анзаарч харвал наснаасаа залуу харагддаг дэлхийн алдарт, үзэсгэлэнт бүсгүйчүүд тус шийдлийг баримталж, хээтэй, бөмбөлөгтэй хувцсаар гоёдог байх юм. Иймд бүсгүй та ч бас туршаад үзээрэй. 

Судалтай хувцас өмсөх

3 Хувцсандаа тохирсон чимэглэл зүүх

Өөрийн өмссөн хувцсандаа сайхан тохирч, гоо үзэсгэлэнг тань нэмэгдүүлэх гоёл чимэглэл зүүж байгаарай. Том чамин хүзүүний зүүлт, хос урт, сүр ихтэй ээмэг, бугуйвч зэргээс сонгон зүүж болох бөгөөд бүгдийг нэг дор зүүх нь харин ч таныг мэдрэмжгүй харагдуулах сөрөг талтай байдгийг анхаараарай. 

Хувцсандаа тохирсон чимэглэл зүүх

4 Царайгаа илүү тодотгож хувцаслах

Царай төрхөө илүүтэй тодотгож, бараан өнгийн дэгжин хувцас өмсөх нь таныг наснаас тань залуу харагдуулна. Ингэхдээ цагаан захтай, бараан өнгийн цамц өмсөж байгаарай. Мөн энэхүү хувцаслалт нь маш цэгцтэй, ажил хэрэгч дээр нь үзэсгэлэнтэй болгож хувиргах шидтэй юм. 

Царайгаа илүү тодотгож хувцаслах

5 Өнгөний зохицол

Шар, шүрэн шаргал, номин ногоон гэхчлэн тод өнгийг сонгож, өөрийгөө гоёорой. Нас ахисан гэхээрээ заавал бараан өнгийн цамц, өмдөөр гоёх ёстой гэдэг утгагүй хэрэг бөгөөд тод, час хийсэн өнгөнүүд танд гайхалтай зохицох нь гарцаагүй. Шинэчлэлээс эмээлгүй зоримог байж тод өнгөөр өөрийгөө гоёорой.

Өнгөний зохицол

6 Жинсэн өмд

Жинсэн өмдийг заавал охид залуус өмсөх ёстой гэх хуучинсаг бодлоо тархинаасаа авч хаян шууд зориглон өмсөх хэрэгтэй. Энэ нь таныг эрч хүчтэй, цоглог, залуу харагдуулж, эрчүүдийн харцыг булаах болно. 

Жинсэн өмд

Та бүхэндээ багахан зөвлөгөө хүргэе:

  • Хэт сул, навсгар хувцас өмсөх нь таныг улам л настай, хөгшин мэт харагдуулдаг. Иймд тод өнгийн бариу хувцсаар гоёорой.
  • Адил өнгийн хувцас хослуулан өмсөхөөс татгалзах хэрэгтэй. Жишээлбэл дээгүүр өмссөн цамц, юбка эсвэл өмдтэй хосолж байх нь мэдрэмжгүй, хуучинсаг нэгэн мэт бусдад ойлгуулдаг гэмтэй.
  • Хар, саарал, биений өнгө зэрэг нь таныг залуу биш нас намбатай харагдуулна. Тиймээс бүсгүй та үргэлж цагаан, шар гэхчлэн тод өнгийг сонгож байгаарай.

Эмэгтэй хүн гэдэг бурхны хамгийн гайхалтай бүтээл. Харин та өөрийгөө нас ахисан гэж шаналан гутрах хэрэггүй. Бидний танд хүргэсэн зөвлөгөөг даган мөрдөж, өөртөө анхаарал хандуулж, сайхан хувцаслаарай. Хувцас бурхан, бие чөтгөр гэгчээр өөрт тохирох хувцас өмссөн байхад таны итгэл нэмэгдэж, хараа дээгүүр алхахад ямар ч саад учрахгүй аж. Мөн таныг дан ганц сайхан хувцас биш чин сэтгэлийн инээмсэглэл ч мөн чимдэг болохыг хэзээ ч бүү мартаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()