С.Батболд Улаанбаатарт шилжин суурьшихыг хязгаарлалаа

2017-01-10, 12:40
1,811

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр гурван захирамж гаргажээ. Тодруулбал Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай, Агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг тогтоох, “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамжууд гаргажээ. “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамжаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

С.Батболд Улаанбаатарт шилжин суурьшихыг хязгаарлалаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа аж. Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар хяналт тавина.

Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа гэж тайлбарлажээ. Уг захирамжийг маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна.

Эх сурвалж: www.zuv.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()