Хосууд харилцаагаа сайжруулахын тулд хийх ёстой 10 зүйл

Хоёр биендээ үнэнч байж хорвоог хамт туулна гэж амласан боловч амьдралд тохиолдох хүнд бэрх бүхэнд шантарч, салах хосууд олширч байна. Хүн бүр л хайрттайгаа аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсэх хэдий ч бодлогогүй зан, болчимгүй үйлдэл зэргээсээ болж үүрдийн хайраа алдаж, үргэлж гомдол шаналалтай явах сайхан гэж үү? Хэрэв та энэ бүхнийг хүсэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд хосуудын харилцаагаа аварч, сайжруулахын тулд хийх ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ. 

Хосууд харилцаагаа сайжруулахын тулд хийх ёстой 10 зүйл

1 Бүхнийг эерэг талаас нь хар

Амьдралд хэцүү бэрх зүйлс тохиолдсон байлаа ч гуниж гутрахаас илүүтэй өөр нэг өнцгөөс харж, илүү эерэг эрч хүчтэй байхыг хичээгээрэй. Зарим хосууд яагаад аз жаргалтай, хайр халамжаар дүүрэн байдаг гээч? Энд нууц гээд байх сүртэй зүйл байхгүй. Зүгээр л өдөр бүхнийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлдэг. Өмнөх өдөр нь муудалцсан байлаа ч маргааш нь юу ч болоогүй мэт нэгнээ халуун дулаан үгээр угтах, хором мөч бүрийг жаргалтай байлгах хатан ухаантай байдаг юм. Тиймээс та ч мөн адил харилцаагаа аварч үлдэхийг хүсч байгаа бол халуун дулаан уур амьсгал бүрдүүлж уур бухимдал биш ухаанаар бүхнийг шийдвэрлэж, нэгнээ ойлгож хайрлаарай. 

Бүхнийг эерэг талаас нь хар

2 Өөрийгөө хайрла

Та өөрийгөө бусдад зориулах гэж төрөөгүй бөгөөд түүнийг хайрлаж, халамжилж байсан шигээ өөрийгөө ч мөн дээгүүр тавьж, хайрлах хэрэгтэй. Үнэ цэнээ алдаж, хаягдсан цагтаа л ухаан суух хүмүүс дэндүү олон байх аж. Та өөрийгөө хайрлаж, дээш өргөж, цэцэг шиг дэлгэрч, мандсан цагт л амраг хайртын тань нүд онгойж, ахин хайрлах сэдэл төрдөг юм. Гэхдээ нэгэнт хөрсөн хайр дурлалыг хүчээр сэргээнэ гэдэг байж боломжгүй тул та ядаж түүнийхээ харцыг өөртөө унагахын төлөө хичээж, өөрийгөө тордох хэрэгтэй. 

Өөрийгөө хайрла

3 Хайртынхаа хүслийг дэмж

Та түүнд чин зүрхний угаасаа хайртай юу? Тийм бол түүнийхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж, үргэлж урам зориг хайрлаж байгаарай. "Тэр мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байхад би яагаад болохгүй гэж?" хэмээн зөрүүдэлж, харилцаагаа нураах биш хамтдаа зүтгэх хэрэгтэй. Одоо түүний мөрөөдөл бол таны мөрөөдөл. Хосуудын тухайд би, чи гэх үзэл байх ёсгүй бөгөөд бүхнийг хамтдаа хийж, зүтгэх нь амьдралыг илүү амттай болгож, аз жаргал хайрлахаас гадна харилцааг улам бүр бат бөх болгож өгдөг юм. Гэхдээ та түүний төлөө өөрийнхөө мөрөөдлийг хая гэсэн үг биш төдийгүй зүгээр л тохиромжтой мөчийг хүлээж, буулт хийгээрэй. Харин дараа нь та хайрттайгаа хамтдаа зүтгэж өөрийнхөө мөрөөдөл өөд алхаж болно шүү дээ. Хэрэгтэй үед нь нэгнээ түшиж байх нь хосуудын хамгийн гол үүрэг юм. 

Хайртынхаа хүслийг дэмж

4 Нэгнийхээ дутагдлыг хүлээн зөвшөөр

Мэдээж төгс хүн гэж үгүй. Тиймдээ ч хосууд өөрсдийн давуу болоод дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт бүхнээ мэдэлцэж, хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосууд цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг. Та ч бас хайртыгаа өөлж, үргэлж дутагдлаа засахыг зөвлөж шаналгахын оронд зүгээр хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлаж болно шүү дээ. 

Нэгнийхээ дутагдлыг хүлээн зөвшөөр

5 Хэлэх гэж байгаа үгээ бодож бай

Таны бодолгүй хэлсэн ганцхан үг тухайн хүний зүрх сэтгэлд хэзээ ч арилахгүй хир толбо үлдээж, шархлуулж ч мэднэ. Ялангуяа "чи үргэлж тэгдэг, чиний тэр чинь надад огт таалагддаггүй, чамайг үхээсэй гэж хүсч байна, чамгүйгээр илүү жаргалтай амьдарна" гэхчлэн сэтгэлд нь сэв суулгах үгсийг хэлэхээс сэргийлж байгаарай. Эс бөгөөс таны бодолгүй хэлсэн үгийг хайрт тань  хүндээр тусгаж аван, бодол санаандаа шингээж, шаналахыг үгүйсгэхгүй. Мөн түүний гэр бүлийнхнийг муулж, доромжлох нь хамгийн тэнэг хэрэг юм шүү. Төрсөн цагаас нь эхэлж хайрлан, хамаг бүхнээ зориулсан аав ээжийгээ муулуулж, бусдын амны зугаа болгохыг хэн хүсэх билээ. Муудалцсан байлаа ч хэлж болох үг, болохгүй үг гэж тусдаа байдгийг сайтар ухаараарай. 

Хэлэх гэж байгаа үгээ бодож бай

6 Нэгнээ хүндлэх

Хосууд аз жаргалтай урт удаан амьдрахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол хүндлэл. Зөвхөн хайртай хүнээ ч бус түүний гэр бүл, найз нөхөд ер нь түүний хүндэлж явдаг бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энэхүү хүндлэл нь эргээд та болон таны гэр бүлд найрсаг дотно харилцаа, чин үнэнч байдлыг авчирна. Хэдий хоорондоо муудалцаж, маргалдаж байлаа ч хүндлэл гээчийг хэрхэвч мартаж болохгүй. Нэг нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр оршин тогтноно гэдэг бүтэхгүй зүйл. 

Нэгнээ хүндлэх

7 Өөрийгөө түүний оронд тавьж үз

Хосууд муудалцсаны дараа үргэлж өөрийгөө зөвтгөж, бухимдаж эхэлдэг. Гэвч энэ нь тэдний харилцааг хөргөх, холдуулах гол хүчин зүйл болж хувирдаг юм. Та зөвхөн өөрийгөө зөвтгөж биш түүний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Аливаа зүйлсийг үргэлж хоёр талаас харж мэдрэх цагт хосуудад тулгарах асуудал эрс багасч, хэрүүл маргаан ч үгүй болдог шидтэй.  

Өөрийгөө түүний оронд тавьж үз

8 Гайхалтай дурсамжийг бий болго

Хамт байгаа хором мөч бүрээ хадгалж, нандигнах дурсамж болгон үлдээгээрэй. Хамтдаа аялж, зугаалан, үдэшлэг цэнгүүнд явж хэзээ ч мартагдашгүй зүйлсийг тогтмол хийж хэвших хэрэгтэй аж. Эдгээр нь хосуудыг муудалцаж, хөндийрсөн үед эргээд нийлүүлж, эвлэрэхэд том тус хүргэдэг байна. Иймд та хайрттайгаа хамт цагийг өнгөрүүлж, сонирхолтой, адал явдалтай аялалда гараарай. 

Гайхалтай дурсамжийг бий болго

9 Буулт хийх

Маргалдсан тохиолдолд хэн нэгэн нь заавал буулт хийх ёстой байдаг. Хосууд өөрсдийн биеэ өмөөрч, нуруугаа харуулах аваас тэдний харилцаа хэзээ ч амжилт олохгүй бөгөөд тэр дороо л хэзээ ч дахин асахгүйгээр унтардаг билээ. Тиймээс бусдаас бурууг хайхын оронд "би яалаа" гээд бодоод нэг үзээрэй. Мөн хэрэгтэй үед буулт хийж байх нь таны уужим ухаан, чин хайр зэргээс хамаарах юм. Заавал уурлаж бухимдаж байхын оронд яагаад тайван суугаад ярилцаж болохгүй гэж? 

Буулт хийх

10 Сексийн амьдралдаа шинэчлэлт авчрах

Харилцаагаа хадгалж үлдэхийг хүсч байвал үргэлж шинэ соргог зүйлсийг эрэлхийлж байх ёстой. Энэ нь унтарч байсан харилцааг асааж, гундаж байсан сэтгэлийг дүрэлзүүлж өгдөг байна. Ялангуяа сексийн амьдралд илүүтэй идэвхитэй болж сонин содон зүйлсийг турших нь хосуудын харилцаанд сэргэн мандалтыг авчирдаг шидтэй юм. Энэхүү аргыг та ч бас туршаад үзээрэй. 

Сексийн амьдралдаа шинэчлэлт авчрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()