Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

2017-01-06, 17:18
2,690

Аймаг, нийслэлийн удирдлагуудын зөвлөгөөн Төрийн ордонд болж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах тухайд Засаг дарга нар танхимын гишүүдтэй санал солилцсон. Мөн орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

Эрчим хүчний салбарын хувьд 2017 онд бүтээн байгуулалт өрнөж, орон нутагт дулаан хангамжийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү аймгуудын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Орон нутагт дулаан хангамж тулгамдсан асуудал байдаг учраас аймгуудын дулааны станцын өргөтгөлд ач холбогдол өгч байна. Дорнод аймгийн Дулааны станцын өргөтгөлөөс гадна 10 аймагт шинэ эх үүсвэр барихаар тусгасан. Мөн баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна. Эрчим хүчний яамны зүгээс орон нутгийн дулаан хангамжийг хариуцсан нэгжийг Улаанбаатар дулааны сүлжээнд төвлөрүүлж байгуулахаар болсон. Сүүлийн хэдэн жил тасарч, эзгүйдсэн энэ ажлыг сэргээж, шаардлагатай үед яаралтай мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээр болсон нь орон нутаг руу чиглэсэн бодлогоажлын нэг юм” гэлээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()